Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр (2026.04.13) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдав. Хуралдаанаар 2026 онд хийх хяналт шалгалт, сонсгол зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, баталлаа.
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд энэ өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосныг танилцуулаад, хэлэлцэх асуудлын хоёрдугаарт бичигдсэн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох нь зүйтэй гэсэн горимын санал гаргав. Уг саналыг дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлын Ажлын хэсгийн мэдээллийг Байнгын хороогоор хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.
Хуралдаан Дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төлөвлөгөөний төсөл болон төсөлд тусгуулахаар Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн санал бүрийг хуралдаан даргалагч С.Эрдэнэболд уншиж танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд 2025 онд дэд хороо төлөвлөсөн ажлаа тун амжилттай хэрэгжүүлснийг сануулсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлэхдээ, хүний эрх зөрчигдсөн гэх иргэний өргөдлийн талаар танилцуулаад, цаашид Хүний эрхийн дэд хороо ийм гомдлыг хэлэлцэх боломжтой эсэх талаар тодрууллаа. Дэд хорооны дарга, уг асуудал шүүхэд шилжсэн учраас, мөн хувь хүний нууцад хамаарах асуудлыг ил тод мэдээлэх, хэлэлцэх боломжгүй гэв.
Хүний эрхийн дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул энэхүү төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 83.8 хувь нь дэмжсэн тул төлөвлөгөөг баталсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.