Туул голын усны чанарын өнөөгийн байдал болон цаг үеийн анхаарал татсан асуудлуудаар Усны газрын дарга З.Батбаяр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
Усны газрын дарга З.Батбаяр "Сүүлийн 20, 30 жилийн хугацаанд Туул голын бохирдлын асуудлыг ярихдаа "Зайсангийн гүүрнээс дээшээ цэвэр, доошоогоо бохирдол үүслээ" гэж ярьдаг байсан. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж байна. Баянзүрх, Маршалл, Яармаг, Сонсголон, Био комбинатын гүүрнүүдийн ойр орчмоос авсан усны дээжүүдийг танилцуулъя.
Мөсний дээжүүдээс авч үзэхэд устайгаа харьцуулахад хамаагүй цэвэр байна. Өөрөөр хэлбэл, ус нь дэлхий дээр цор ганц гурван төлөв байдалт байдаг бодис. Шингэн төлөвөөс хатуу төлөвт шилжээд, эргээд шингэн төлөвт шилжих үедээ цэвэрших процесст явагдаж байдгийн нэг шинж чанар нь энэ юм.
Хоёрдугаарт, мөс болж хөлдөх үедээ усны дотор байдаг бохирдлуудыг шахаад, цэвэрших процесс явагддаг. Ингээд хамгийн түрүүнд Баянзүрхийн гүүр орчмын мөсөнд шинжилгээ хийсэн. Урьд нь энэ орчимд "цэвэр" гэж гардаг байсан бол одоо усны чанарын индексээр тооцоход 44.97 буюу" бага зэргийн бохирдолтой" гэж гардаг болсон байна. Нийт нянгийн тоо 10 мянга бол хэвийн гэж үздэг бол лабораторийн шинжилгээгээр хэвийн хэмжээнээс 2 дахин их гарсан.
Маршаллын гүүр орчмын хувьд усны бохирдлын индекс 138,64 буюу " маш бохирдолтой" гэж гарсан. Мөн гэдэсний бүлгийн савханцар нян илэрсэн. Энэ нь хүн, малын ялгадаснаас шалтгаантай бохирдол байна гэсэн үг.
Харин Яармагийн гүүр орчимд усны чанар харьцангуй сайн гарсан. Энэ нь дээж авах явцад алдаа гарсан байж магадгүй. Үүнийг дахин нягтална.
Био комбинатын орчимд усны чанарын индекс 459.64 буюу "маш бохир" гэсэн үзүүлэлттэй гарсан. Нянгийн тоо 300 мянга, гэдэсний бүлгийн савханцар нян болон эмгэг төрөгч илэрсэн. Энэ нь бохирдлын байж болох дээд хязгаар юм" гэв.