“Ойн салбар ба ногоон санхүүжилт” зөвлөлдөх уулзалт өнөөдөр болов.
Монголбакны Ерөнхийлөгч С.Наранцогт “Бид эх дэлхийд мэндэлсэн анхны цаг мөчөөс эхлээд л нар салхи, ус агаар, ургамал мод байгалийн ашигт малтмалыг гээд байгаа бүхнийг нь байгаль эх дэлхийгээсээ ашиглаж, авсаар байдаг.
Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, түүнийг дагасан хотжилт, үйлдвэржилтийн сүүдэр нь уур амьсгалын өөрчлөлт юм. Манай оронд уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай газрын доройтол, цөлжилтөд нийт бэлчээрийн 70 хувь нь өртөж, хүлэмжийн хий 52 хувь, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгджээ.
Цэвэр усны эх ундаргыг баригч газрын гүн дэх цэвдгийн агууламж 34 хувиар буурчээ. Энэ тоонуудын ард нийгэм эдийн засаг, хувь хүний амьдралд ирэх дарамт жил ирэх тусам өсөн, хэдэн их наядаар хэмжигдэх болно.
Тэгвэл бид үүний эсрэг, эрсдэлийг бууруулахын тулд юу хийж чадах вэ? Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг манай банкны салбарынхан анхнаас нь дэмжин, банкны салбарынхан 50 сая мод тарих амлалт авсан.
Одоогоос дөрвөн жилийн өмнө энэ амлалтаа ажил хэрэг болгохоор Тэрбум мод санг байгуулж, энэ сан өнөөдрийн байдлаар 6,8 сая мод тарьжээ. Ургалтын хувь 90-ээс дээш байна. Ажлыг зөв зохион байгуулбал амжилттай ажиллаж болдгийн нэг тод жишээ бидний хамтран байгуулсан энэ сан юм. Манай банкныхан ч мод тарих ажилд манлайлан оролцож, илүү сайхан ногоон ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга хэмжээ бол мод тарих, ойжуулах юм. Банкны салбарынхан ногоон зээлийн бодлогоор энэ ажлыг эрчимжүүлж, ойн салбарынхныг аль ч цаг үед тогтвортой, бүтээмж өндөртэй, амжилттай ажиллахад дэмжих нь энэ удаагийн сургалт, зөвлөгөөний гол ач холбогдол, зорилго юм.
Өнөөдөр банкны салбаргүй сум суурин болон банкны үйлчилгээ авдаггүй иргэн үгүй. Яг үүнтэй адил ой мод, ойжуулалт хэрэггүй, шаардлагагүй газар гэж Монголд ч, энэ эх дэлхийд ч нэгээхэн ч үгүй.
Банкнууд ногоон зээлээ 2030 он гэхэд нийт зээлд эзлэх хувийг нь 10-т хүргэхээр зорьсон. Банк, санхүүгийн салбар бодлогоороо эх дэлхийд ээлтэй зөв үйлдлийг, үйлдвэрлэлийг байнга дэмждэг байх ёстой. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар
- Ойн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийг банкнаас зээл авч төсөл хэрэгжүүлэхэд нь илүү дэмжих, тэдэнд боломж олгох,
- Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэх, одоогийн зээлийн бүтээгдэхүүнийг салбарын онцлогтой илүү уях,
- Засгийн газар, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,
- Ойд суурилсан нэмүү өртгийн сүлжээ болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдлэг мэдээллээ солилцохоор зохион байгуулж байна гэв.
Сүүлийн үед ногоон зээл гэх шинэ бүтээгдэхүүн бий болж, энэ зээлийг өгдөг банкууд ч нэмэгдлээ.
Ногоон хөгжил рүү хөтлөх энэ зээлийг гаднын банкууд манай банкуудад бага хүү, урт хугацаагаар олгож эхэллээ. Энэ зээлээр та цахилгаан халаагуур, дулаалгын материал, бага оврын цэвэрлэх байгууламж, эко жорлон, цахилгаан машин, скүүтэр, эрчим хүчний хэмнэлттэй байшин зэргийг санхүүжүүлнэ.
Ерөнхийдөө байгальд ээлтэй, ус, цахилгаан бага хэрэглэдэг, хог дахин боловсруулдаг төхөөрөмжүүдийг энэ зээлээр авч болно. Хэрэглээний зээлийн дундаж хүү 18-20 хувь байна. Харин 🌲 ногоон зээлийн дундаж хүү 15-16 хувь байна.