УИХ-д боловсролыг дэмжих лобби бүлэг байгуулжээ. УИХ-ын гишүүн Ж.Галбадрах өнөөдөр энэ тухай мэдэгдэв.
Тэрээр, "Би энэ лобби бүлгийг санаачилсан. Манай лобби бүлэг өнгөрсөн долооо хоногт анхны хурлаа хийв. Ямар зарчмаар ажиллах, ямар бодлого барих, боловсролын салбарт тулгамдсан асуудлууд юу байна, өргөн барьсан хуулиудад оролцоод явах талаар ярилцлаа. Боловсролын багц хууль хэрэгжээд гурван жил болжээ.
Энэ хуулийг баталснаар ямар үр дүн гарсан талаар санал дүгнэлт гаргана. Би хоёр ажлын хэсгийг ахалж ажиллалаа. МАН-д мөн бодлогын хороог ахалдаг. Бид боловсролын салбарт хамгийн түрүүнд хийх ажлуудыг эрэмбэлнэ. УИХ-д 2027 оны төсвийн хүрээг ярьж буй энэ үед бид дуу хоолойгоо нэгтгэнэ.
Мөн боловсролын бодлого дутагдаж байна. Ядуурлаас гарах ганц зөв гарц нь боловсролдоо хөрөнгө оруулах юм. Манай бүлэгт одоогоор нэгдээгүй гишүүд нэмэгдэж болно. Бид боловсролыг өргөн хүрээнд авч үзнэ. Хүүхдийн хөгжилтэй ч энэ асуудал шууд холбогдоно.
Хиймэл оюун ухаан, цахим сургалттай холбоотой асуудлаар бид дуу хоолойгоо хүргэх юм. Манай бүлэгт орсон гишүүдийн ихэнх нь нийгмийн бодлого, хүний хөгжлийн байнгын хорооны, энэ салбарт ажилласан туршлагатай гишүүд. Бид туршлагаа нэгтгэн, судалгаанд үндэслэн Засгийн газарт чиглэл өгч ажиллана" гэв.
26 гишүүнтэй тус лобби бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэл гишүүн ажиллах юм байна.