Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд анх удаа зохион байгуулж буй “Монгол адуучин” үндэсний чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцож байна.
Чуулганаар:
- “Дэлхийн адууны өдөр-Монгол Улсын санаачилга”
- “Адуучдын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл”
- “Адууны удмын санг хамгаалах, үүлдэр, угсааг сайжруулах”
- “Малчны найман ногоон гарц, шийдэл”
- “Морин хуур урлал адуун соёлтой холбогдох нь”
- “Адуу эмнэх арга ухаан” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Ерөнхийлөгч Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий, Дорнод аймгийн Матад сумын малчин, Манлай уяач Бат-Очирын Цэндбаатар нарт Гавьяат малчин цол хүртээлээ.
УИХ монгол үүлдэр омгийн адууны удмын санг хамгаалах зорилгоор үржлийн адуу, түүний үр, хөврөлийг импортлохыг 2026-2036 он хүртэлх хугацаанд зогсоох тогтоол баталсан.
Дэлхийн 60 шахам сая адууны 9 орчим хувь буюу 5 сая гаруй нь манай улсад байдаг. Адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.
Үндэсний их баяр наадмын өдөр буюу 7 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ.