Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Архи, согтууруулах ундааг зохицуулах хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гарын үсэг зуржээ. Энэ хуулийн дагуу одоо Казахстан улсын нутаг дэвсгэрт 21.00 цагаас 12.00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хатуу хориглосон байна.
"Тус хууль нь эдийн засгийн эрх ашиг, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой" хэмээн Ерөнхийлөгчийн албаны вэб сайтад мэдээлжээ.
Хуульд зааснаар автомашины зогсоол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын талбай, цэнгэлдэх хүрээлэнд мөн архи худалдаалахыг хориглосон аж.
Өмнөх хуулийн хориг нь 23.00 цагаас 8.00 цагийн хооронд үйлчилдэг байсан бөгөөд худалдааны төв, дэлгүүр, зоогийн газар, баар цэнгээний газарт хамааралгүй байжээ.