gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хүйтэн дайн” Монгол-Туркийн харилцааг хагас зуунаар тасалдуулжээ

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2014-05-16
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Улс төр
2014-05-16
“Хүйтэн дайн” Монгол-Туркийн харилцааг хагас зуунаар тасалдуулжээ Монгол, Туркийн Ерөнихй сайд нар гэргийн хамт

-Монгол Туркийн харилцаа эртнээс эдүгээ хүртэл-

Туркийн гадаад хэргийн сайд Ахмед Давутолу ойрын өдрүүдэд Улаанбаатарт ирнэ. Тэрээр БНТУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар Монголд айлчилж буй анхны сайд болж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард манай улсад БНТУ-ын Ерөнхий сайд айлчилсан. Мөн УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн оны аравдугаар сард Туркт айлчилсан юм.

Анкарагаас ирэх өндөр хэмжээний зочид болон Монголд хөл тавьсан Турк хүн бүр өвөг дээдсийнхээ үлдээсэн хөшөө дурсгалыг биеэр үзэхийг чухалчилдаг.

Монгол нутагт үлдсэн Түрэг аймгууд Сяньби, Жужан улсын дараа хүчирхэгжиж, 552-840 онд төр улсаа байгуулаж байсны ул мөр одоо ч бий.

Орхоны хөндийн дэх Билгэхан, Культэгиний болон Налайх дахь Тонюкүкийн зэрэг 200 орчим хөшөө дурсгал үлджээ.        

Орхоны хөндий дэх хөшөө дурсгалыг сэргээн засварлаж, музей байгуулсан.

Цаашид энд аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөж байна. Ингэснээр Турк төдийгүй түрэг угсааны ард түмэн, олон улсын жуулчдын сонирхлыг татна гэж үздэг.

Монгол Туркийн эртний харилцаа

Эрт үеийн төв Ази, Монголд амьдарч, түүхийн  сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн анхны аймаг, овгийн нэг болох Ди нар нь монгол, түрэг угсааныхны өвөг байжээ. Ди нарын нэрийг эртний хятадаар тэмдэглэхдээ гал, нохой гэсэн хоёр дүрс үсэг нийлүүлсэн бичсэн байдаг аж. Энэ нь монгол, түрэгүүд өвөг дээдсээ чонын буюу чоно-нохойн гаралтай хэмээн үздэг байсантай холбоотой.

Монгол, турк хэл нь алтай-урал хэлний аймагт багтдаг. Монгол, түрэгүүдийн гарал үүслийн талаарх домгуудыг нарийвчлан судлах, түрэгүүд чухам хаана байрлаж байсныг тодруулах шаардлага байсаар байгаа юм.

МЭӨ III зуунд байгуулагдан хүчирхэгжсэн Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг аймгууд багтаж байв. Монголын түүхийн зохиол, номонд “Хүннү” гэсэн байдаг бол туркийн эх сурвалжуудад “Хүн” гэж бичдэг байна.

Манай эриний 48 онд Хүннү гүрэн өмнөд, умард болон хуваагдаж, 93 онд мөхчээ. Умард Хүннүгийн удирдагч Жижиг шаньюй баруун зүг нүүдэллэсэн нь түрэг аймгууд байжээ. Тэд 445 онд Дунай мөрний хөвөөнд Атилла тэргүүтэй Хүннү нарын хүчирхэг улс байгуулсан юм. Монгол нутагт үлдсэн түрэг аймгууд  ч хүчирхэгжин, төр улсаа байгуулж байв.            

XIII зуунд Чингис хаан Монголын их гүрнийг байгуулахад Түрэгийн элч төлөөлөгчид Хархорумд ирж, монгол хаадтай хэлэлцээ явуулж байжээ. 1245 онд Түрэгийн султан Монголын их гүрэнтэй гэрээ байгуулж  байжээ. Эхэндээ Монголын их гүрний эзэмшилд байсан ч хожим тусгаарласан Хүлэгү хааны Ил хаадын улс, Бат хааны Алтан ордны улс ч Түрэгтэй харилцаж байв. Нутгийн хүн амд ууссан, Монгол гаралтай, “Доголон” төмөр хааны байгуулсан Моголистан улс XIV-XV зуунд Дундад Азид байв.

Түүнээс хойш түрэгүүд Монгол Улсыг Моголистан гэх болжээ. XIV-XVI зуунд Монгол-Түрэгийн хэлхээ холбоо илт тасалдсан байдаг. Гэхдээ 20-р зуунд эргээд сэргэжээ. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээмэгц Туркийн худалдаачид Монголыг сонирхож эхлэв. 1914 онд Турк иргэн Хүрээнд хашаа байшин авах хүсэлт тавихад нь ёсоор болгосон баримт архивт үлджээ.  Мөн тус улсын иргэн Харламбидид Монголын хэрэгцээнд зэвсэг нийлүүлэх асуудлаар гадаад улс, худалдааны компани, үйлдвэрүүдтэй хэлэлцээ хийх бүрэн эрх бүхий албан ёсны итгэмжлэх олгож байжээ.

Гэвч удалгүй Дэлхийн хоёр ч дайн болж, хочр өөр системийн “Хүйтэн дайн” Монгол-Туркийн харилцааг хагас зуунаар тасалдуулжээ.               

Ингээд 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэхэд тухайн үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн Турк улс дэмжжээ. Турк улс АЗ-д дахин сонгогдоогүй байж байгаад 2008 онд сонгогдоход нь Монгол Улс дэмжжээ.
Анкара дахь Монголын ЭСЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан