gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2023 он гэхэд АНУ визний хугацаа хэтрүүлэгчдийг нүүр таних технологиор илрүүлнэ

Д.Түшигт-Эрдэнэ
Технологи
2019-04-19
0
Twitter logo

АНУ-ын Эх газрын аюулгүй байдлын хэлтсийн гаргасан тайлангийн дагуу ирэх 4 жилийн дотор тул улс олон улсын нислэгийн зорчигчдын 97 хувийг нүүр царай таних технологи ашиглан “хянах” гэнэ.

Сүүлийн 20 гаруй жилд АНУ-ын эрх баригчид тус улсаас гарч буй гаднын иргэдийг визний хугацаагаа хэтрүүлсэн эсэхийг нь хянах үр дүнтэй, тохирсон аргыг олохоор хичээн ажиллаж байсан юм.

Энгийнээр бол зорчигч онгоцонд суухаасаа өмнө тусгай камерт ойртоход тус камер зорчигчийн зургийг авч нэгдсэн санд байгаа зургуудтай харьцуулан тухайн зорчигчийг хэн болох, хэзээ АНУ-д, ямар шалтгаанаар орж ирснийг олж илрүүлнэ. Тэрхүү мэдээлэлд зөрчил байхгүй бол зорчигч АНУ-аас ямар нэг асуудалгүй гарч болох бөгөөд хэрэв визний хугацаа хэтэрсэн байвал албаны хүмүүст мэдээлэн дараагийн арга хэмжээг авах гэнэ. Визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд АНУ-д ахин нэвтрэх эрхийг нь 10 хүртэлх жилээр хязгаарладаг.

Өнгөрсөн жилийн байдлаар нүүр царай таних технологи бүхий камерыг нийт 15 онгоцны буудалд байрлуулж туршсан аж. Тэдгээр камерууд нийт 15,000 гаруй нислэгийн зорчигчдыг хянаж визнийхээ хугацааг хэтрүүлсэн нийт 7,000 орчим зорчигчийг илрүүлжээ. 2018 онд онгоц болон завиар АНУ-д нэвтэрсэн 666,582 иргэн визний хугацаагаа хэтрүүлсэн гэсэн тооцоо бий.

Уг шийдлийг хувь хүний аюулгүй байдалтай холбон шүүмжлэх хүмүүс ч байгаа юм. Үүнд “Зорчигчдын зургууд бүгд сайн хамгаалагдсан бөгөөд богино хугацааны турш хадгалаад устгадаг тул санаа зовох зүйлгүй” хэмээн хариулжээ.

Одоогоор АНУ-аас газраар зорчиж байгаа иргэдийг хянах дээрхтэй адил, ямар нэг технологи байхгүй ч холбогдох байгууллагууд боломжит шийдлүүд дээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Quartz

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан