Аливаа улс үндэстний соёл сэтгэлгээг илтгэж, түүхийг өгүүлэх бат дархлаа нь хэл бөгөөд хэлний дархлаа нь үгийн сан, бичгийн хэлд оршино. Тиймээс таны үгийн сангийн мэдлэгт нэмэр болгож дараах үгсийг мэдэхгүй нэгэнд нь таниулж, мэддэг нэгэнд нь сануулж буй.
"Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийн цахим дахь хэлбэр болох toli.gov.mn сайтын эрэлттэй болоод шинэ үгсийг бид та бүхэнд цуврал болгон түүвэрлэн хүргэж буй билээ.
Хэрэв танд тайлбар хүссэн үг бий бол "сэтгэгдэл" хэсэгт бичиж үлдээнэ үү.
ДААЛГАВАР /жинхэнэ нэр/
Товч утга 1. Хийж гүйцэтгүүлэхээр тушааж өгсөн үүрэг
Жишээ:
- даалгавар авах (бие даан гүйцэтгэхээр үүрэг авах)
- даалгавар биелүүлэх (үүргийг ёсоор гүйцэтгэх)
- даалгавар гүйцэтгэх (тушаал, заавар биелүүлэх)
- хариуцлагатай даалгавар (алдаа эндэгдэл гаргаж болшгүй чухал даалгавар)
- хатуу даалгавар (заавар журмыг чанд баримтлан гүйцэтгэх шаардлагатай даалгавар)
- хэцүү даалгавар (биелүүлэхэд түвэгтэй даалгавар, хүнд даалгавар)
- үүрэг даалгавар [хоршоо] (гүйцэтгэхээр хариуцан авсан ажил, амлалт)
Товч утга 2. Бие даан хийх дасгал
Жишээ:
- даалгавар өгөх (чөлөө заваараа бие даан хичээллэх үүрэг өгөх, бие даан хийх дасгал ажлыг зааж өгөх)
- даалгавар хийх (сурагч гэрийн даалгавар хийх, дасгал ажиллах)
- гэрийн даалгавар (гэртээ хийх дасгал ажил)
- зуны даалгавар (суралцагчдын зуны амралтаараа хийх ажил)
- захиа даалгавар [хоршоо] (заавал дагаж мөрдөхийг сануулан хэлсэн захиас)
Хувилал:
- даалгаврын [харьяалах т.я.]
- даалгаварт [өгөх орших т.я.]
- даалгаврыг [заах т.я.]
- даалгавраас [гарах т.я.]
- даалгавраар [үйлдэх т.я.]
- даалгавартай [хамтрах т.я.]
- даалгавар луу [чиглэх т.я.]
- даалгавраа [ерөнхийлөн хамаатуулах]
Хөрш үг:
- Даалгаварт
- Даалгавартай
- Даалгагч
- Даалгалт
- Даалгах I
- Даалгах Ii
- Даалгах Iii
- Даалгуулагч
ДАВХАР /тэмдэг нэр/
Товч утга 1. Дан биш:
Жишээ:
- давхар бүрээс (гэрийн хоёр давхарласан бүрээс)
- давхар давхар оёх (бөхлөн дахиж оёх)
- далавчтай онгоц (онгоцны их биеийн хоёр талд бие биеийн дээр давхарлаж байрласан хос далавчтай нисэх онгоц)
- давхар мэх (угсраа мэх)
- давхар нуруу (гэр, байшин зэргийн барилгад давхарлаж тавьсан нуруу)
- давхар ор (а. Дээр дээр нь давхарласан ор дэр; б. [хуучирсан] Авсны гадуурх хүрээ)
- давхар хагалбарлах (газар хагалах нэгэн арга, гүн хагалахын тулд хоёр анжсыг өмнө хойно явуулах)
- давхар харьяат (хоёр улсын харьяалалтай хүн)
- давхар хүү (мөнгө зээллэгэд нэмж авах хүүгийн хүү)
- давхар хээ (дагнааст хээ)
- давхар эрүү (тарган хүний эрүү хүзүүний арьс атираатан нугарсан нь)
- давхар шилбэ (зэрэгцээ хос шилбэ)
- цонхны давхар хүрээ (цонхны хос эмжээр)
Товч утга 2. Давхарлан байгаа юм
Жишээ:
- гурван давхар (гурав давхарласан юм)
- давхар зам төмөр (үндсэн зам төмөртэй зэргэдээр дугуйн дотор талын хэсэгт байрлуулсан нэмэлт зам төмөр)
- давхар жэргэ (монгол ардын хөлөгт тоглоом)
- давхар өлзий (хослуулан урласан өлзий хээ)
- давхар суран хазаар (хос сураар зангидсан толгойвч бүхий хазаар)
- таван давхар (таван удаа давхарласан юм, таван үе)
Товч утга 3. Нэг төрлийн биш, хэдэн янз
Жишээ:
- давхар ажилтай (үндсэн ажлын чөлөө завсар гүйцэтгэх өөр ажилтай)
- давхар ачих (монгол үндэсний бөхийн барилдааны үндсэн мэхийн нэг; нөгөө бөхийн мөрөн дээгүүр давуулах юм уу, сугадан зодгийн хормойгоос атгаж, тэр талынхаа хөлөөр нөгөө бөхийн цаад хөлийн өмнүүр тохож огцом хүчлэн дарж унагана)
- давхар талст (олон тооны дан талстын ширхгээс эмх замбараагүй чиглэлээр шавалдаж бүтсэн талст бие)
Товч утга 4. Зэрэг
Жишээ:
- давхар давхар сануулах (нэг зүйлийг хэд хэдэн хүн давтан сануулах)
- давхар давхар хэлэх (нэг зүйлийг хэд хэдэн хүн давтан хэлэх)
Товч утга 5. Жирэмсэн
Жишээ:
- давхар биетэй (хөл хүндтэй, жирэмсэн)
- бие давхар болох (жирэмсэн болох)
Товч утга 6. Хэлний зүй болон тооны ухаанд хэрэглэх нэр
Жишээ:
- давхар тийн ялгал (нэг үгийн бүтцэд тийн ялгалын нөхцөл давхарлан орох)
- давхар санаа агуулах (илтгэн таниулж буйгаас өөр зорилго агуулах)
- давхар хаалт (нэг дор давхацсан хаалт)
- давхар хашилт (иш татсан үг, ном бичиг, сонин сэтгүүлийн нэр зэрэгт хэрэглэх « » тэмдэг)
- давхар цэг (хандал үг, өгүүлбэр өгүүлэгчийг тодотгоход хэрэглэх хос цэг; эл цэгээс хойш тоочсон, өгүүлсэн хэсэг нь урдах хэсэгтэйгээ шалтгааны, тайлбарласан гэх мэт утгын холбоотойг заадаг)
Хөрш үг:
- Давхарга
- Давхаргадас
- Давхаргажил
- Давхаргалах
- Давхаргас
- Давхаргат
- Давхаргатай
НУХАШ /жинхэнэ нэр/
Товч утга. Нухаж хольж хийсэн идээ
Жишээ:
- элэгний нухаш (элгийг нухаж хийсэн хүнсний бүтээгдэхүүн)
- алимны нухаш (алимыг нухаж хийсэн хүнсний бүтээгдэхүүн)
Хувилал:
- нухашны [харьяалах т.я.]
- нухашинд [өгөх орших т.я.]
- нухашийг [заах т.я.]
- нухашнаас [гарах т.я.]
- нухашаар [үйлдэх т.я.]
- нухаштай [хамтрах т.я.]
- нухаш руу [чиглэх т.я.]
- нухашаа [ерөнхийлөн хамаатуулах]
Хөрш үг:
- Нухашлах
- Нухгалзах
- Нухлагдах
- Нухлах
- Нухлуулах
- Нухмал
- Нухуур
- Нухчих