- Хойд хөрш нүүрсний зах зээлд бидний хамгийн хүчтэй өрсөлдөгч
- Манай улс 34.8 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулав
Манай улс ирэх онд төсөвт тусгасан тооцооллоор 42 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байна. Ингэснээр нэг их наяд давсан орлого зөвхөн нүүрснээс бүрдүүлэхээр байгаа юм. Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд энэ оны 11 дүгээр сарын байдлаар 34.8 сая тонн нүүрс өмнөд хөрш рүү нийлүүлээд байгааг дурдсанаас харахад дээрх төлөвлөгөө бас ч боломжгүй биш аж.
Гэвч зах зээлд эрсдэл өндөр, өрсөлдөөн ширүүссэн хэвээр байна. Тухайлбал, ОХУ, Австрали бидний гол өрсөлдөгч болон нүүрс борлуулалтын сувгийг булаалдаж байна. Ийм үед ирэх оны төсөөллийг сөргөөр харах эдийн засагчдын байр суурийг ойшоохгүй өнгөрөөж боломгүй юм.
Азийн бүсэд нүүрсний эрэлт тогтмол байгаа боловч 2030 он гэхэд ихэнх орнууд, тэр дундаа урд хөрш нүүрсний хэрэглээгээ эрс багасгах зорилт тавьжээ. Энэ хугацаанд манай нүүрсний борлуулалт нэг улсаас хараат хэвээр байвал ямар ирээдүй хүлээх вэ.
Хятад улс хэрэглэдэг. Дэлхийн хамгийн том нүүрс нийлүүлэгч Австрали улс нийт олборлосон нүүрснийхээ 40 гаруй хувийг Хятад руу нийлүүлж байна.
Тавантолгойн асуудлаа ч тодорхой шийдээгүй байна. Гэтэл дэлхийн зах зээл биднийг хүлээхгүй нь. Дээр дооргүй нүүрсний талаар маргалдаж байх хооронд хоёр хөрш маань нүүрсний салбар дахь хамтын ажиллагаагаа богино хугацаанд өргөжүүлсээр.
Тодруулбал, ОХУ хэд хэдэн сав газарт нүүрс олборлож эхэллээ. Чулуун нүүрсний хамгийн том сав газар нь Кузбасс. Түүнчлэн Печорский, Эрхүү, Өмнөд Якут, Минусинскийн сав газарт нүүрс олборлодог. Нүүрсний гол компаниуд нь 10 хүрэхгүй ч олборлосон нүүрсний 80 хувь нь тэдэнд ногдож байна. Оросын газар нутагт судалсан нүүрсний нөөц нь нийт зах зээлийн хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа юм.
Тиймээс сүүлийн үед ОХУ-ын Засгийн газар аль нэг бүс нутгаа сонгон нүүрс олборлолтыг хөгжүүлэх бодлого барьж байна. Энэ бодлогын дагуу Дорнод Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн нүүрсний орд газруудад хөрөнгө оруулж байна. Түүний дотор ойрын ирээдүйд Якут дахь Эльгиний орд газар, Тувагийн Эгийн гол хоорондын, Ар Байгалийн Апсатын орд газруудыг нүүрс олборлолтын шинэ төвүүд бий болгохоор төлөвлөжээ.
Засгийн газар ирэх онд 42 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулна. Ингэснээр 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон.
Ийнхүү бидний хувьд хойд хөрш хамгийн том өрсөлдөгч болов. ОХУ-ын нүүрсийг авдаг уламжлалт газрууд бол Европ болон Ази Номхон далайн орнууд. Оросын экспортолсон нүүрсний хэмжээ жил ирэх тутам өсөж буй. Тэр хэрээр олон улсын зах зээлд Монголын өрсөлдөх боломж хумигдаж байна.
Олон жилийн турш Оросын нүүрсний хамгийн том худалдан авагч нь Их Британи байсан ч 2009 оноос БНХАУ энэ байрыг эзэлсэн. 2007-2012 онд Оросоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 30 дахин өссөн билээ. Сүүлийн үед ОХУ далайн боомтоор дамжуулан Хятад руу нүүрс нийлүүлэхээс гадна төмөр замаар тээвэрлэн нүүрсний экспортоо нэмэгдүүлж байна.
Өнөөдөр манай гараг дээр олборлосон нүүрсний тал хувийг Хятад улс хэрэглэдэг. Дэлхийн хамгийн том нүүрс нийлүүлэгч Австрали улс нийт олборлосон нүүрснийхээ 40 гаруй хувийг Хятад руу нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос руу гаргадаг нүүрсний экспорт багассан учраас Хятадын зах зээлд улам их анхаарал хандуулах болсон нь нууц биш ээ.
Ази Номхон далайн бүс, тэр дундаа Хятадын зах зээлд нүүрсээ нийлүүлэх гэсэн улс орны тоо олширч өрсөлдөөн ширүүсэж байна. Манай улсын хувьд ирэх жил 42 сая тонн нүүрс борлуулахаар төсөвтөө тусгаад энэ хүч тэнцвэргүй ширүүн өрсөлдөөнд орохоор зэхэж байна.
Засгийн газар ирэх онд 42 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулна. Ингэснээр 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ нь зэсийн орлогоос давсан үзүүлэлт. Өмнөд хөршийн зах зээлд нүүрсээ нийлүүлэх хүсэлтэй орнуудын өрсөлдөөн улам ширүүсэж байна.
Манай улсын хувьд хамгийн том сорилт дэд бүтэц, түүний дотор өчнөөн жил ярьж буй төмөр замын асуудлаа өнөөдрийг хүртэл бид шийдэж чадаагүй байна. Экспортын орлогын 30 гаруй хувийг нүүрс бүрдүүлж байгаа. Монгол Улс ирэх жил уул уурхайн салбараас нийт 3.2 их наяд төгрөг олохоор төсөвт тооцсон. Энэ нь төсвийн нийт орлогын 24.8 хувийг бүрдүүлж байна.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ