Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатарт газар хөдөлсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах, цаашид сэргээн босгоход юу хийх төлөвлөгөө гаргахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар хотын эрх бүхий байгууллагын удирдлагуудад даалгалаа.
Манай орон Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Гэтэл газар хөдөлж, онцгой нөхцөл байдал үүсэхэд хаана ямар эмнэлэг байгуулах, сургууль, цэцэрлэгийн удирдлага ямар арга хэмжээ авах, усны нөөцийг хаанаас татах, зам тээвэр, харилцаа холбоог яаж зохицуулах тухай ойлголт бага байдгаас гадна энэ талаар тодорхой нарийн төлөвлөгөө ч байдаггүй аж. Иймд эхний ээлжинд цэргийн штаб, ОБЕГ, цагдаагийн байгууллага хамтарч иргэдэд газар хөдлөлтийн талаар мэдээлэл, сурталчилгаа ухуулга хийж, урьдчилан сэргийлэх, газар хөдөлсний дараа ард иргэдийг авран хамгаалахад анхаарах шаардлагатайг өчигдөр "Улаанбаатар хотын" хэмээн овоглосон байгууллагын удирдлагууд ярилцлаа.
Улаанбаатар орчмын газар доор 200-гаад метрийн зайтай, үл хөдлөх тулгуураар бэхлэгдсэн 286 км шугам байдаг аж. Хэрэв нийслэлд 7-8 баллын хүчтэй газар хөдөллөө гэхэд эдгээр тулгуур багана үл ялиг ханзрахад дулааны шугам өвөлдөө ажиллах боломжгүй болох аюултай гэнэ. Мөн газар доорх баганы хаана нь ханзрал үүссэнийг мэдэх боломжгүйгээс гадна дулааны шугамын температур маш өндөр агшилт тэлэлттэй байдаг аж.
Үүнээс гадна сүүлийн жилүүдэд барилга, орон сууц олноор баригдах болсон ч зураг төслөөсөө өөрөөр барих, даацаа хэтрүүлэх, мэргэжлийн хяналтыг заавар зөвлөгөө авахгүй, газар хөдлөлтийн норм, дүрэм зөрчиж барьсан, хуучин барилгынхаа даацын хана, суурийг нь нурааж, өөр зориулалтаар ашиглах болсон. Цагдаагийн байгууллагын хувьд хүчээ нэмж, хөдөлгөөний аюулгүй байдал хангах, түргэн тусламж хүргэх зэргээр бүлэгт хуваарилах, түүнчлэн, Улаанбаатар дахь удирдлагын штаб үүргээ гүйцэтгэх боломжгүй бол Дарханы цагдаагийн хэлтсээс үүрэг гүйцэтгэх зэргээр зохицуулсан байдаг аж.
Манай улсад 8 магнитутаас дээш газар хөдлөлт дөрвөн удаа болж, 2004 оноос хойш Улаанбаатараас 20 км-т Сонгино, Сонсголонгийн чиглэлд 0.8-4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагджээ. Өнгөрсөн онд гэхэд Төв аймгийн Авдар-Уул гэх газарт 4.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж байлаа.
Б.Нар