gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.19
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.19
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.19
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамгийн удаан үргэлжилсэн үйл явдал

Дэлхийд
2010-02-24
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-02-24

Энэ удаад дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн үйл явдлуудын талаар дурдаж байна.

Хамгийн удаан хамт амьдарсан хос /85 жил/

Америкийн Умард Дакотагийн оршин суугч Херберт болон Зелмира Фишер нар 2009 оны тавдугаар сарын байдлаар 85 жил хамт амьдарч, хамгийн урт удаан хамт амьдарсан хосоор шалгарчээ. 2009 оны зургадугаар сарын 10-нд Зелмира 101, Херберт 104 нас хүрсэн байна.

Хамгийн удаан барменаар ажилласан хүн /77 жил/

Анжело Каммарата Гиннессийн дээд амжилтын номонд хамгийн удаан барменаар ажилласан хүн гэж нэрээ бичүүлжээ. Тэрбээр Америкийн Сан Диего хотын Вест Виув дүүргийн Каммарата кафед 77 жил ажиллаж байв. Анжело энэ газраа ажиллан хүү Жон, Франк нартаа тусалдаг байв. Анжело 1933 оны дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн эцгийнхээ ажиллуулдаг хүнсний ногооны мухлагт оройн цагаар шар айраг худалддаг байлаа. Түүний эцэг нь 1935 онд тус дэлгүүрийн газар шар айрагны мухлаг байгуулсан байна. Дэлхийн II дайны үеэр Анжело Америкийн тэнгисийн хүчний цэргүүдэд шар айргаар үйлчилдэг байжээ. 1971 онд тэрбээр хүүдээ энэ мухлагаа худалдсан байна. 2009 оны есдүгээр сард энэ мухлагийг худалдаж, 95 настай Анжело Каммарата тэтгэвэртээ гарсан байна.
    
Хамгийн удаан үргэлжилсэн мэргэжлийн теннисийн тоглолт 

2009 онд теннисийн спортын түүхэнд тэмдэглэгдсэн тэмцээний 25 жилийн ой болов. 1984 оны Виржинигийн их дуулгын тэмцээний үеэр Вики Нельсон, Жан Хепнер нар хоорондоо 643 удаа бөмбөгөө дамжуулж, тэдний тоглолт зургаан цаг 31 минут үргэлжилснээр мэргэжлийн теннисийн спортын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн тоглолт болжээ.  Нэг оноо авахад бараг 29 минут үргэлжилсэн тоглолтод Нельсон ялсан байна.

Хамгийн удаан үргэлжилсэн яриа /124 цаг/

Францын Льюс Колет Испанийн зураач Сальвадор Дали болон бусад сэдвээр тасралтгүй 124 цаг ярьж, дэлхийн дээд амжилт тогтоов. 62 настай тэрбээр энэ амжилтаа тогтоохын тулд таван өдөр, дөрвөн шөнийг зарцуулсан байна. Тасралтгүй хамгийн удаан ярьсан дээд амжилтыг өмнө нь Энэтхэг эр 120 цагаар тогтоож байжээ.
    
Хамгийн удаан ассан чийдэн /107 жил/

Америкийн Калифорни муж улсын Ливерморе дүүргийн гал унтраах ангийн бага хүчин чадалтай чийдэн 1901 оноос хойш асч байгаа аж. Тэтгэвэртээ гарсан гал сөнөөгч Том Брэмелл хуучин ажлынхаа газраар ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн байсан ч нэг л зүйл хэвээр байхыг хараад гайхжээ. Тэр нь түүнийг анх ажилд ороход л байсан чийдэн юм. 107 жилийн настай энэ чийдэн дэлхийн Гиннессийн амжилтын номд хамгийн удаан ассан чийдэн гэдэг цол хүртснээс гадна Риплейгийн "Итгэнэ үү байна уу өөрөө мэд" нэвтрүүлгийн нэг сэдэв болсон байна. Энэ чийдэн нь бараг нэг сая цаг гаруй асчээ.

Хамгийн урт үргэлжилсэн кино /87 цаг/

Кино найруулагч Жон Хенри Тиммисийн /"The Cure for Insomnia"/ "Нойрны эм" кино хамгийн удаан үргэлжилдэг кино хэмээн Гиннессийн номд бичигджээ. 1987 онд дэлгэцнээ гарсан энэ бүтээл 87 цаг үргэлжилдэг байна.

Хамгийн удаан хаан ширээг залгамжлагч /63 жил/

Таиландын ван Бхумибол Адулядеж одоо 81 настай бөгөөд тэрбээр вант улсын хаан ширээнд хамгийн удаан заларсан хүн болжээ. 1946 оны зургадугаар сарын 9-нд түүний ах Ананда Махидол өөд болж, тэрбээр 1950 онд тавдугаар сарын 5-нд албан ёсоор Таиландын ван болсон байна. Таиланд 193 оноос вангийн засаглалыг халж, ван цол хэргэм их хэмжээний мэдэлгүй болсон билээ.

Хамгийн удаан үргэлжилсэн цахилгааны тасралт /66 өдөр/

1998 онд Шинэ Зеландын Оклэнд хот эрчим хүчний хямралын улмаас таван долоо хоног цахилгаангүй болжээ.  Тус хотын дүүргүүдийг дөрвөн цахилгаан станц эрчим хүчээр хангадаг байсан бөгөөд хоёр станцын тоног хэрэгсэл 40 гаруй жил болсож хуучирсан тул ээлж дараалан зогсож эхэлжээ. Тус хот эрчим хүчгүй 66 өдөр болсоны улмаас 156 сая долларын хохирол амссан байна.

Киноны дундуур хамгийн удаан үргэлжилсэн үнсэлт /3 минут 5 сек/

1941 онд үнсэлт киноны түүхэнд өөрчлөлт хийжээ. "Чи одоо армид байгаа" киноны үеэр Жейне Виман, Режис Тооми нар гурван минут таван секунд үнсэлдсэн байна. Энэ нь цэвэрлэгч хоёр эр санаандгүй байдлаар цэрэгт татагдан будилж байгаа түүхийг өгүүлсэн инээдмийн кино аж.
        
Хамгийн удаан үргэлжилсэн нар хиртэлт /6 минут 32 сек/

2009 оны долдугаар сарын 22-нд ажиглагдсан нар хиртэлт энэ зуны хамгийн удаан үргэлжилсэн нар хиртэлт болжээ. Хятад, Энэтхэг, Балбын нутгаар ажиглагдсан энэ хиртэлт зарим газраар зургаан минут 32 секунд үргэлжилсэн байна.          

С.Отгонбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан