Персийн булангийн орнууд Хятад, Орос, Япон болон Францтай хамтран нефтийн төлбөрийг доллараар хийдгээс татгалзах төлөвлөгөө боловсруулж байна.
Эдгээр улсын сангийн сайд нар болон төв банкуудын удирдлагууд хэд хэдэн удаа уулзаж нефтийн бүтээгдэхүүний төлбөр хийх валютын сагсанд Япон иен, Хятад юань, алтаас гадна Саудын Араб, АНЭУ, Кувейт, Катарын бий болгохоор төлөвлөөд байгаа нэгдсэн мөнгөн тэмдэгтийг оруулах хувилбарыг авч хэлэлцсэн байна. Доллараас татгалзах энэхүү төлөвлөгөөг Персийн булангийн орнууд болон Хятадын банкны хүрээнийхэн баталж байна. Бразил, Энэтхэг ч энэ төлөвлөгөөг сонирхож байгаагаа илэрхийлсэн аж.
2018 оноос нефтийн наймаанд ам.доллараас татгалзахаар төлөвлөж байгаа бөгөөд төлбөр хийх валютыг эцэслэн шийдээгүй байна. ОХУ-ын рубль ч орох магадлалтай байгаа гэнэ.
Хэвлэл мэдээллээр энэ талаар мэдээлэл цацагдсанаас Азийн зах зээлд ам.долларын ханш бага зэрэг унасныг "Bloomberg" мэдээлжээ.