gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -16
  • Зурхай
     1.12
  • Валютын ханш
    $ | 3559₮
Цаг агаар
 -16
Зурхай
 1.12
Валютын ханш
$ | 3559₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -16
Зурхай
 1.12
Валютын ханш
$ 3559₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Нямдорж: Гишүүд өөрсдөө яриад зунжин хуралдъя гэвэл миний хувьд дэмжинэ

Улс төр
2007-06-29
0
Twitter logo

УИХ-ын хаврын чуулганыг ирэх сарын 6-нд завсарлуулахаар төлөвлөж байсан. Гэвч эрхэм түшээд хэн нэгнээ огцруулах, томилох асуудлаар хөөцөлдсөөр үндсэн ажлаа умартсан. Ажлаа хийгээгүй учраас УИХ амрах эрхгүй хэмээн ард иргэд үзэж буй. Энэ талаар гишүүд өөрсдөө ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Ц.Нямдорж: Хэлэлцэх асуудал олон, хагаслаж дуусгамаар байна. Энэ хаврын болон ирэх намрын чуулганаар  УИХ гол ажлаа ярина. Ирэх оны хаврын чуулган эхэлмэгц сонгуулийн уур амьсгал ороод УИХ-ын үйл ажиллагаа бараг тасалдчихдаг шүү дээ. Тиймээс энэ чуулганыг жаахан сунгаж хуралдах шаардлага байна. Наадам өнгөрөөж,  20-д хүргэх байх. Дарга нар нь юу гэж ярьж байгаа юм, мэдэхгүй. Би бол долдугаар сарын 20-доор завсарлуулаад есдүгээр сарын 1-нээс ээлжит бус чуулган зарлаж үлдсэн асуудлаа шийдэх нэг хувилбар бодож байсан. Удирдлагууд даргын зөвлөл дээрээ ярьж байгаад зохицуулах биз.
-Хаврын чуулганаар ердөө нэг хууль, хоёр тогтоолын төсөл баталсан учраас иргэд УИХ-ыг завсарлах эрхгүй гэж үзэж байна. Та санал нийлэх үү?
-Улс төрд үүссэн энэ нөхцөл байдал яг үнэндээ УИХ-тай холбоогүй. Үндсэн хуулийн цэцээс янз бүрийн  дүгнэлт гаргасан учраас түүнийг нь тойрсон улс төрийн тэмцэл явсаар хугацаа алдчихлаа. Үүнээс болоод үндсэн ажлаа хийж чадсангүй. Ер нь гишүүд өөрсдөө яриад зунжингаа хуралдъя гэвэл миний хувьд бэлэн байна. УИХ-ын дарга байхдаа ч би есдүгээр сарын 1-н хүртэл хуралдуулна гэсэн үг унагаж л байсан юм. Үүнийг байж болох хувилбар гэж үзэж байна.
С.Оюун: Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа дуусгаж байж л завсарлах ёстой. 7-8 дугаар  сар хүргэхэд ч болохгүй юм байхгүй. 2004 оны сонгуулийн дараа ямар ч завсарлагагүйгээр хуралдаж, Засгийн газрыг байгуулж байсан. Намрын чуулган  нэгдүгээр сарын дундуур завсарладаг ч гуравдугаар сар хүргэж л байсан. 2005, 2006 онд ч тийм байсан. Тиймээс заавал завсарлах албагүй. Гишүүд ч үүнийг эсэргүүцэхгүй байх.
Ц.Дамиран: УИХ-ын чуулган 50-иас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Одоо энэ хугацаа нь өнгөрөөд байна. Гэхдээ ямар ч байсан Төсвийн тодотгол, Төсвийн хүрээний мэдэгдэл, 2006 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан зэрэг хэдэн гол хуулийг заавал ярих ёстой. Мөн цалингаараа орон сууцтай болох Моргейжийн хууль, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай зэрэг 10-аас доошгүй гол хуулиа баталж байж завсарлана. Өнгөрсөн жил долдугаар сарын 20-д хүргэж завсарласан бол энэ жил наймдугаар сар гаргах байх. Наадмын өмнө завсарлаж яагаад ч амжихгүй.
С.Ламбаа: Хаврын чуулганыг уг нь долдугаар сарын 6-нд завсарлуулах талаар ярьж байгаа. Гэхдээ бидэнд хэлэлцэх Төсвийн гүйцэтгэл, тодотгол, Төсвийн хүрээний мэдэгдэл гэх мэт олон чухал асуудал байна. Долдугаар сарын 6-н хүртэл хоёр удаа хуралдах хугацаа үлдлээ. Мягмар, лхагва гаригт УИХ-ын чуулганыг хуралдуулж болох л байх. Миний хувьд наадмын өмнө завсарлаж чадахгүй гэж бодож байна. Ер нь УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар тойргууддаа ажиллаад нэг их амардаггүй шүү дээ.
-АН, МАХН-тай энэ асуудлаар тохироо хийсэн гэсэн байх аа?
-Бидний тооцоолсноор зайлшгүй хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай 12 хууль байна. Өнөөдөр хоёрыг нь хэлэлцчихлээ.  /Төмөр замын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, мөн Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл/ Цаана нь заавал хэлэлцэх 10 хууль үлдлээ. Энэ талаар МАХН-ын бүлгийнхэнтэй ярилцаж тохирсон юм бий. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулиа хэлэлцэж, шийдвэрлэж байж амарна гэж ярилцсан. Тиймээс наадам өнгөрөөгөөд 2-3 удаа хуралдахаас өөр аргагүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан