Гэрийн утас хар үүрээр хангинав. Харилцуур авсан ээж нэг л түгшүүртэй дуугаар хэн нэгэнтэй хэсэгхэн яриад тэр дорхноо хувцаслаад гарахдаа “Нөгөө хэний хүүхэд алт ухаж байгаад шороонд даруулчихаж. Гэмтлийн сэхээнд сая онгоцоор авчирчээ” гэлээ. Алт ухаж байгаад гэхээр нинжа байж гэсэн бодол л толгойд харваж ирснээс өөр зүйл бодогдсонгүй. Дөнгөж 20-той оюутан хүүгээ үхэл, амьдралын дээсэн дээр авч ирсэн ээж аав хоёрыг нь буруутгаж, боломжийн хэдэн малтай, унаа тэрэгтэй байж алт ухаж явдаг шуналтай юм гэхчилэн огт сайнаар бодож чадахгүй үлдэв. Энэ нь хэдэн жилийн өмнө Төв аймгийн Заамар, Өвөрхангайн Уянгад эгээ л зуны ялаа шиг шавж, газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж орхисон алтны эрэлчдийг сурвалжилж байсантай минь холбоотой биз. Гэтэл тохиолдлоор ч гэх үү Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төслийнхөнтэй хөдөө орон нутагт ажиллах боломж надад олдов. Хуулийн хараа хяналт хүрдэггүй уулын мухарт, эсвэл уурхайн хаягдлын талбайд алт хайсан шинэ үеийн нүүдэлчид хэрхэн нүүж явааг сурвалжлах аялал минь Баянхонгор аймгаас эхэлсэн.
Баянхонгор аймагт хаа сайгүй алт гарч, иргэд гар хумхиж суухаа больжээ. Энэ хэрээр иргэдийн ахуй амьдрал сайжирч байгааг уулзсан хүмүүс хэлж байна. Тухайлбал, аймгаас урагшаа арваад км-т байх Алтан-Ус гэдэг газар иргэд хөгшин залуугүй алт ухаж, амралтын өдрүүдэд төрийн албан хаагч, коллежийн оюутнууд нэмэгддэг юм байна. Энэ газрын хажуугаар говийн сумд руу явдаг машин зам өнгөрдөг. Алтны илэрц ахиу байснаас газрын хэвлийг хөндийлөн ухсаар машин замд тулгаж, зарим нь доогуур нь нүхэлсээр хүнд даацын машин явбал цөмөрч ороход бэлэн болгож орхижээ. Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт болон Онцгой байдлын алба хамтран хяналт шалгалт хийдэг. Ямар ч зохион байгуулалт, дүрэм, журам үйлчилдэггүй учраас Алтан-Усанд иргэд шороонд даруулах, архидан согтуурах, газар булаацалдаж зодоон цохион хийх явдал элбэг. Цагдаагийн хүчээр тараадаг ч сүүлийн үед дийлэхээ больжээ. Металл хайгчаар зэвсэглэж, машин унаа хөлөглөсөн хүмүүс ойролцоо аймгуудаас ирж, алтны шороо ачиж аваад явдаг гэнэ. Алтан-Ус дахь замбараагүй явдлыг захаас нь хумих талаар орон нутгийн удирдлагууд ярьж байлаа. Энэ мэтээр Баянхонгорын сумдад алт ухаж амьдралаа авч яваа иргэд цөөнгүй.
Нутгийн баялгаа өөрсдөө ашигла гэдэг зарчим барьсан 2006 оноос хоёр суманд, тухайлбал, Бөмбөгөр, Жаргалантад Швейцарийн хөгжлийн агентлагаас “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл хэрэгжиж байгаа газарт алт олборлож байгаа иргэдийн хувьд Алтан-Усанд үүссэн нөхцөл байдлаас огт өөр орчин бий болсныг уулзсан хүн бүр ярьж байлаа.
Тийм газрын нэг нь Жаргалант. Жаргалант сум аймгийн төвөөс 240 гаруй км. Социализмын үед Байдрагийн сангайн аж ахуй гэж улсад дээгүүр орох том аж ахуйгаас үлдсэн юм бараг алга. Сумын төвд хүн ч цөөн харагдана. Гуанз, дэлгүүр ч ховортой юм. Уг нь байгаа, гэхдээ сумынхан бараг бүгдээрээ ууланд гарчихсан учраас ийм байгаа юм гэсэн тайлбарыг сумын байгаль орчны байцаагч өгч байсан. Тус суманд бидний уулзсан эхний хүн сумын Засаг дарга Нанзаа. “2008 онд гарсан Засгийн газрын 72 дугаар түр журам хэрэгжиж эхэлснээр манайх хувиараа алт олборлогчдоо ямар ч байсан цэгцлээд авсан. Одоо бол улсын хэмжээнд үлгэр болохоор болсон шүү” хэмээн бараг гайхуулав.
-Танай суманд хувиараа ашигт малтмал олборлож байгаа хэчнээн хүн байна?
-Тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэвэл 200-гаад хүн бий. Урин дулааны цагт оюутнууд, төрийн албан хаагчид нэмэгдээд 500 болдог юм.
-Дандаа нутгийн улс уу?
-Тавьдаг гол шаардлага тэр. Зөвхөн орон нутгийн бүртгэлтэй хүнийг л ажиллуулна гэж. Нэгэнт зохион байгуулалтад ороод ажиллаж байгаа учраас иргэд ч гадны хүн оруулах дургүй. Хяналт сайн тавьдаг. Тиймээс өөр газраас ирсэн хүмүүс ч ойлгодог болсон. Тийшээ очоод нэмэргүй оруулахгүй гэдгийг. Нөгөө талаас нутгийн баялгаа өөрсдөө ашигла гэсэн байр сууринаас хандаж асуудлыг зохицуулж байгаа.
-ХАМО иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах ажил хэр үр дүнтэй байгаа вэ?
-Нэгэнт сумын Засаг даргатай гэрээ байгуулан нөхөрлөлийн журмаар үйл ажиллагаа явуулж байгаа учраас иргэдийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах боломж бололцоог төрийн зүгээс сайтар хангаж өгөх үүрэгтэй. Тэр утгаар нь төрийн албан хаагчдыг сард дор хаяж нэг удаа ХАМО иргэд төвлөрсөн Бөөрөгийн аманд ажиллуулж байна. Түүнээс гадна өнгөрсөн зун бид тэнд явуулын түр цэцэрлэг ажиллуулсан. Хүмүүс гэр бүлээрээ голдуу алтанд явдаг болсон учраас хүүхдүүд олон. Мөн сумын Соёлын төвөөс үзвэр үйлчилгээ очдог. Төслийн шугамаар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хүнтэй болсон. Ахуй үйлчилгээ зэрэг бусад шаардлагатай үйлчилгээг иргэд хувиараа эрхлээд боломжийн орлогын эх үүсвэртэй болоод байгаа.
-Нэгэнт гадны хүмүүсийг оруулахгүй болсон гэхээр танайд албан ёсоор шилжиж ирье ч гэдэг юм уу хүсэлт гаргаж болох уу?
-Шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт орж байгаа зүйл бий. Баянхонгорын бусад суманд, аймгийн төвөөс шилжиж ирэх, шилжээд явсан хүмүүс буцаж ирэх гэхчилэн.
-ХАМО иргэдийг газраар хангах үүрэг Засаг даргад ногддог. Энэ асуудлыг яаж зохицуулж байгаа вэ. Огт хөндөгдөөгүй шинэ газар өгч болох уу?
-Газрын асуудал дээр нэлээд анхаарч байгаа. “Монгол алт” зэрэг компанийн ашиглаад орхисон талбай дээр ажиллаж байсан. Угаасан шороог нь дахин угаах, техникийн нөхөн сэргээлт хийсэн газрыг дахин ухах, хад чулууны завсар үлдсэнийг нь авах гэхчилэнгээр. Бөөрөгийн аманд одоо олборлолт явуулж байгаа “Жамп” компанийнхантай тохиролцоод хаягдал талбай дээр нь оруулсан. Мөн тэдний лицензтэй талбайгаас ХАМО нарт зориулан 1,2 га-г авах гэрээ хэлцэл хийсэн. Уурхай эндээс 13 кг алт авна гэсэн урьдчилсан тооцоотой юм билээ. Энэ алтыг нь ХАМО нараар олборлуулаад алтыг нь “Жамп”-д тушаалгах юм.
-ХАМО нарыг ажиллах нөхцөлөөр хангаж байгаагийнхаа хариуд төр татвар авах уу. Уг нь алт олборлогчид нөөц ашигласны, 68 хувийн гэх зэрэг татвар төлөх ёстой шүү дээ?
-Өмнө нь бол юун татвар авах, ухсан нүхийг нь ч булуулж чаддаггүй байсан. Одоо бол өөр болсон. Төслийн шугамаар ажиллах нөхцөл юм юм нь сайжирсан иргэд авсныхаа хариуд өгөх ёстойг ч ойлгож байгаа. Тиймээс бид тэдэнтэй гэрээ хийхдээ өдөрт 300 төгрөгөөр тооцож татвар төлөхөөр оруулсан. Ингэхэд 2009 оны эхний хагас жилд 1,2 сая төгрөг сумын төсөвт орсон. Цаашдаа татварынхаа хэмжээг багасгаад бүх хүнийг төлүүлдэг болгох хэрэгтэй байгаа. Өдрийн 100 төгрөгийн татвар гэхэд бүгд өгнө.
-Тэр татварыг нь яаж авах юм бэ?
-Зарим нь урьдчилаад өгдөг. Гэхдээ тэгж өгдөг цөөн л дөө. Байгаль орчны байцаагчаа явуулж авахуулдаг юм. Зарим нь өгөхгүй.
-Хувиараа алт олборлож байгаа хүмүүсийг дагадаг эмх замбараагүй явдал, гэмт хэрэг, архидалт гээд толгой өвтгөх олон асуудал байдаг. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?
-Та нар очоод үзээрэй. Манай ХАМО нарын дунд архидалт гэдэг юм байхгүй. Архидахгүй болохоор амьдрал нь сайжраад, гэмт хэрэг зэрэг сөрөг муу зүйл аяндаа алга болдог юм билээ. Бөөрөгийн хоёр аманд хүмүүс хамгийн амгалан тайван орчинд ажиллаж амьдарч байгаа.
Байгаль дэлхийгээс авсныхаа хариуд хайрлаж хамгаалах сэтгэхүй хүмүүст суусан
Жаргалантын Засаг даргын магтаад байгаа Засгийн газрын тогтоолоор баталсан 72 дугаар тур журам гэдэг нь хувиараа ашигт малтмал олборлогч иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, сумын Засаг даргатай гэрээ байгуулан талбай авч ажиллаж байхаар зааж өгчээ. Нөхөрлөл 2-100 хүнтэй байж болох бөгөөд зөвхөн оршин суугаа нутагтаа л ажиллах ёстой. Энэ дагууд Жаргалантын Засаг даргатай 40 гаруй нөхөрлөлийн 200 гаруй ХАМО иргэд гэрээ байгуулан Мандалын голын эхэнд байх Бөөрөгийн баруун, зүүн салаанд алт олборлож байна.
Жаргалантынхан алтанд явж эхэлсэн нь бараг 10 жилийн өмнө. Анх Анагаас алт олж бурзайсан сургаар гадна дотны бөөн хүн шавж, тэр хавийг нүд ирмэхийн зуурт хөрсийг нь эргүүлээд хаячихсан гэнэ. Дараа нь Бөөрөг рүү ирцгээсэн. Гэхдээ энд алт хайгчдыг оруулахгүй. Сумын төвөөс 60-аад км-т орших энэ газар Хангайн нурууны салбар уулсын дунд орших бөгөөд өмнөөсөө орж гарах ганцхан замтай. Тэнд нь хаалт хийгээд уурхайнхнаас өөр хүнийг нэвтрүүлэхгүй тул уулын араар хэдэн өдөр явган нүцгэн явж байж Баруун, Зүүн салаа руу ордог байсан гэнэ. Ороод олсон ч юмгүй хөөгдөж гарна. Ийм байдлаар алт хайж хэдэн жилийг үдсэн эрэлчид Засгийн газрын түр журам, “Тогтвортой бичил уурхай” төслийн буянаар аж амьдрал, ажиллах нөхцөл аль аль нь өөрчлөгджээ.
Бөөрөгийн аманд алтны хайгуул, олборлолтын лицензтэй “Жамп” компани ажилладаг. Түүнийг түшиглэн ХАМО иргэд зохион байгуулалтад шилжин “Байдрагийн хөгжил” ТТБ байгуулан тэргүүнээ сонгож, нөхөрлөлийн зарчмаар ажиллах болжээ. Түр журмын хүрээнд уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ашигласан талбайд нь ажиллаж олсон алтаа орон нутгийн ханшаар тушааж мөнгөө авдаг юм байна. Төслийн удирдагч, нөхөрлөлийн ахлагч нар ХАМО иргэдийг зохион байгуулан хоорондын харилцааг зохицуулж, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг танилцуулдаг. Хөдөлмөрийн багаж техникээр тусалж, газрыг нь хуваарилан олгодог нь тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд тус дэм болж байгааг ХАМО иргэд хэллээ. Алт ухсан хүмүүсийн ааш зан хүртэл эвдэрсэн байдаг гэлцдэг бол энд бие биеэ ойлгож дэмжсэн уур амьсгал бүрджээ. Түр журмаа баримтлан зөвхөн нутгийн иргэдэд алт олборлох эрх олгож, бичиг баримтжуулсан, иргэд их төлөв гэр бүлээрээ ирж ажилладгаас бие биеэ төдийгүй өрхийн орлого, зарлагыг хянах тогтолцоо Жаргалантад бүрджээ. Тэгээд ч уурхай хоёр талаасаа өндөр уулаар хашигдсан, орж гарах үүд нэг, харуул хамгаалалт сайтай юм. Сумын цагдаагийн тасаг, хүн эмнэлгийн салбар, төрийн захиргааны байгууллага, байгаль хамгаалагч нар хамтран ажиллаж, байнга хяналт шалгалт явуулдаг учраас замбараагүй явдал гардаггүй. Харин ч байгаль дэлхийгээсээ хишиг буяныг нь авсныхаа хариуд эргүүлээд нэг ч гэсэн тустай ажил хийж өгөх, гол усныхаа эхийг хамгаалж, тарвага нутагшуулж, үлийн цагаан оготноос хамгаалах ажил санаачилж эхлүүлсэн хүн цөөнгүй тааралдсан. Тухайлбал, Жаргалант сумын IV багийн иргэн Ж.Цогтбаатар уурхайн дундуур урсдаг булгийн эхийг хашиж хамгаалсан байна. Тэрээр “Байгалийнхаа баялгийг ашиглаж байгаа юм чинь эргүүлээд булгаа ч гэсэн хамгаалж харж байя гэж бодоод эхэнд нь хашаа барьж хамгаалалт хийсэн. Цаашид ойр орчимд нь мод тарьж зүлэг суулгаж тохижуулах бодолтой байгаа.
Энэ булаг байхгүй болчихвол ундны усгүй болох аюул бий” хэмэн ярьж байлаа.
Бөмбөгөрийн ХАМО нарын дийлэнх өрх толгойлсон эмэгтэйчүүд
Алтны нөөцөөр Баянхонгорт толгой цохидог газрын нэг нь Бөмбөгөр. Тус сум дөрвөн баг, 729 өрх буюу 2682 хүн амтай. Хүн амын дийлэнх нь ажилгүй. Нутаг дэвсгэрийн хувьд ашигт малтмалын баялаг орд ихтэй учраас 500 гаруй иргэн хувиараа алт олборлож байгаа. Тэдний олонх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд. Иргэдийн алт ухах болсон шалтгааныг сонирхвол, сумын төвд Засаг даргын Тамгын газар нь 13 төрийн албан хаагчтай, сургуульд багшийн орон тоо байхгүй. Ажлын байр бий болгоё гэхэд дэд бүтэц хөгжөөгүй, үйлдвэрлэл эрхлэхэд зах зээл бага, сургууль завсардалтын улмаас бүрэн дунд болон мэргэжлийн боловсрол эзэмшиж чадаагүй залууст ажил олдохгүй байгаа аж. Үүнээс гадна 1999-2002 онд ган зудын гамшгаас малгүй болсон өрх олон. Энэ байдал алт ухах амь дүйсэн хэрнээ, хоногийн хоол залгуулаад байх бизнес рүү иргэдийг түлхсэн. Ингээд дуртай, дургүй, хөгшин залуу хамаагүй, чадах эсэхээ ч бодолцолгүй алт ухаж эхэлсэн хэмээн иргэд ярьж байна.
Албан ёсны мэдээгээр энд 152,700 га талбай бүхий 114 тусгай зөвшөөрөл олгогджээ. Алтны гарц сайтай баялаг орд зөндөө бий. Тийм ч учраас газар ээжийн хайрласан “шар юм”-ны буянаар эндхийнхний амьдрал сүүлийн хэдэн жилд эрс дээшилсэн гэдэг. Хашаандаа жорлон ухаж байгаад бөөн алт олж бурзайсан, олон дүүгээ ээжтэйгээ тэжээдэг ядруухан айлын хүү нэг дороос 100 саяын “шар юм” олсон гээд бөмбөгөрийнхөнд 10 саяыг олох сонин биш болсон гэдэг.
Тиймдээ ч шороо ухах гэдэг эндхийнхний хувьд хоногийн хоол залгуулах төдийхөн байхаа болиод удаж байгаа аж. Алийн болгон шороо ухах вэ гайгүй бурзайж аваад жижиг дунд үйлдвэртэй, хэрдээ тохирсон хөөрхөн бизнестэй болно гэсэн бодолтой хүмүүс ч олширсон гэнэ. Байшин сав барьж хотынхны адил тохилог амьдарна хэмээн ажил төрлөө эхэлчихсэн улс ч цөөнгүй таарав. Буйлсангийн ам, Гашуун ус, Дөрвөлж, Үнхэлцэгийн дэнж, Чавганцын булаг, Элээт, Холбоо, Хөх хайрхан, Ширхэн, Даамай, Долоон худаг гэх арав гаруй газарт иргэд алт ухаж байна.
Эхэндээ тэд хариуцах эзэн, харьяалагдах байгууллагагүй, хөөгдөж туугдан байж алт олборлодог байжээ.
“Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжсэнээр нэгдсэн зохион байгуулалтад орж, “Баян Бөмбөгөр” нэртэй төрийн бус байгууллага байгуулан, нөхөрлөлийн хэлбэрт орсон нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах, эмх цэгцтэй олборлолт явуулж, байгаль орчноо хайрлах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь туслалцаа үзүүлэхэд анхаардаг болжээ. Төслийн зүгээс аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг танилцуулах, сургалт, олон нийтийн ажил зохион байгуулж хөдөлмөрийн багаж зэвсэг, хөрс хуулах бага оврын трактор өгсөн нь иргэдийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн байна. Хуурай аргаар алт олборлож буй учраас харшил, арьсны өвчлөл гарахаас сэргийлж төслийн хөрөнгө оруулалтаар сумын төвд халуун усны газар барьж өгчээ. Төсөлд хамрагдсан иргэд даатгалд хамрагдах, нөхөн сэргээлтийн дундын сан байгуулах ажил санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа аж.
Буйлсанг нөхөн сэргээх хандивын сан байгуулсан
“Баян Бөмбөгөр” ТББ-ынхан “Тогтвортой бичил уурхай” төслийнхөнтэй хамтран тун сонирхолтой судалгаа хийжээ. Энэ талаар төслийн Баянхонгор дахь салбарыи нийгаийн ажилтан Б.Олзвой:
-Алтны нөөцөөрөө Заамарын дараа эхний тавд ордог Бөмбөгөр суманд 11 газар хүмүүс хуурай аргаар алт олборлож байна. Албан бус мэдээгээр энэ суманд 300 гаруй хүн металл хайгчтай, 500 орчим гар аргаар алт олборлогч байгаа. Тэднээс гурван газарт ажиллаж байгаа 170 орчим ХАМО иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, сумын Засаг даргатай гэрээ хийлгэн, үнэмлэхжүүлж ажиллах талбай болон зарим нэг тоног төхөөрөмжөөр хангасан. Төсөлд хамрагдсан ХАМО нарын дунд хийсэн судалгаагаар 76 хувь нь мэргэжилгүй, дээд боловсролтой хүн байхгүй, насны хувьд дийлэнх нь 33-45 насныхан, өрх толгойлсон эмэгтэйчүүд голдуу байдаг нь тогтоогдсон. Түүнээс гадна олонх нь энэ ажлыг 5-10 жил хийж байгаа нэг ёсондоо мэргэшсэн бичил уурхайчид. Сарын орлого нь дунджаар 101 -200 мянга, 52 хувь нь мотоцикл, 16 хувь нь суудлын машин, 8,0 хувь нь ачааны тэрэгтэй, 70 орчим хувь нь металл хайгчтай. Мөн тэр тооны хүн хуурай аргаар алт барих төхөөрөмжтэй. Нийт ХАМО иргэдийн 8/5 хувь нь эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй болсон. 30 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан. ХАМО нарт газар өгөхдөө хуучин ашигласан талбайгаа нөхөн сэргээсний дараа өгөх шаардлага тавьдаг. Нэгэнт нутгийн улс учраас энэ тал дээр хүндрэл гардаггүй сайн талтай. Бас нэг нэгэндээ хяналт тавихдаа сайн. Шаардлага хүлээж авах ч сайн. Баянхонгорт он гарсаар 12 хүн шороонд дарагдсан. Харин төсөл хэрэгжиж байгаа буюу нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон газарт нэг ч тийм осол болоогүй гэж ярьсан юм.
“Баян Бөмбөгөр” ТББ-ын гишүүдийн санаачилгаар Буйлсанг нөхөн сэргээх хандив цуглуулах хайрцаг нээжээ. Одоогоор 200 гаруй мянган төгрөг цугласан хэмээн төслийн идэвхжүүлэгч Ж.Саруул сонирхуулж байсан. Мөн энд хуурай аргын баригч гэж өөрсдийнх нь нэрлэдэг баяжуулах төхөөрөмж хэрэглэдэг нь тоосжилтыг дээд цэгт нь хүргэдэг гэж болно. Тоосжилтыг бууруулах зорилгоор төслөөс анхаарч төхөөрөмжний гадуур нь углах уут маягийн халхавч хийлгэж өгсөн байна. Мөн бээлий, нүдний шил, амны хаалт гээд хэрэгцээтэй зүйлийг нь худалдаалдаг сүлжээ ч бий болгож өгчээ.
Ямар боловч алт хайсан шинэ үеийн нүүдэлчид мөнгөн уснаас татгалзаж, төсөлд нэгдсэнээр ТББ байгуулж, аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжтэй харилцах дадал сууж, даатгалд хамрагдсан байна. Уурхай дагасан урц овоохой алга болж, гэрэл цахилгаан, машин техник сайтай бяцхан суурин бий болжээ. Архинаас татгалзаж, өрхийн аж ахуй хөтөлж, орлого зарлагаа хянадаг тогтолцоонд шилжсэн байна. ХАМО нарын шинэ үе ч төрөн гарч байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Төр ажлын байр гаргаж өгч чадахгүй бол тэд алт ухах замаас татгалзаж бас чадахгүй. Түүнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй л байна. Хөтөч сайн бол нүүдэл төөрөхгүй гэгчээр алт ухагчдын шинэ үе ХАМО нар хаа нэгтээг зорьж явна. Алт ухах нь гол бус тэд амьдрал хайж явна. Төр хөтөч болох уу, тэд өөрсдөдөө хөтөч болох уу гэдгийг шийдэх цаг болжээ.
Г.Уянга