Монголын өмнөд бүс дэх нүүрсний нөөцийн хэмжээг нэмэхгүй бол ойрын арваад жилд нүүрсний борлуулалтын эрэлт нийлүүлэлтээсээ их байх нь. Ирэх таван жилд Монгол Улс жилд 20 сая тонн коксжих нүүрс, 15 сая тонн түүхий нүүрс экспортлох боломжтой. Ингэхдээ коксжих нүүрсийг нэг тонныг нь 100 ам доллар, эрчим хүчний нүүрсийг 60 ам доллар гэж тооцвол коксжих нүүрснээс хоёр тэрбум, эрчим хүчний нүүрснээс 0.9 тэрбум доллар олох боломж бий. Эдгээр нүүрс экспортлох хэмжээ нь Монголын өмнөд бүс дэх нүүрс олборлолтын хэмжээнээс бага. Зах зээлд нүүрс экспортлохгүйгээр ирэх арван жил өмнөд бүс дэх нүүрсний уурхайнуудыг ашиглалтанд оруулж хөгжүүлэх боломжгүй юм. Иймд эхлээд олборлож буй нүүрс, бүтээгдэхүүн хэр зэрэг эрэлттэй байгааг тооцоолж, Засгийн газрын зүгээс хувь нийлүүлэн бий болгох дэд бүтцийн хөгжилд их хэмжээний хөрөнгө оруулахаа сайтар тооцохыг Дэлхийн банкнаас зөвлөжээ.
Манай улс Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлийн ихэнхийг авахад тааламжтай байршилтай орон. Өнгөрсөн онд гэхэд Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортын 50 хувийг хангасан бол энэ оны зургаа, долдугаар сард энэ нь 75 хувьд хүрчээ. Ядуу буурай гэх манай орны хувьд энэ нь одоохондоо сайхан мэдээ мэт ч нөхөн сэргэхгүй байгалийн баялаг гэдэг утгаараа алс хэтээ бодоход импортыг тэгтлээ дэмжих нь тийм ч таатай бус шийдэл юм. Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд нэг тонн нүүрс борлуулах зардлыг 30 ам доллар, тээврийн зардал нь 20 ам доллар, коксжих нүүрсний үнэ тонн нь 110 ам доллар гэж тооцжээ. Орлогод нөлөөлөх хүчин зүйл нь уурхай, төмөр замын хөгжил, Хятадын нүүрсний хэрэглээний өсөлт, олон улсын зах зээл дэх нүүрсний үнийн өөрчлөлт, хятадын төмөр замын сүлжээ ашигласны төлбөр зэргийг харгалзсан байна. Монголын өмнөд бүсээс БНХАУ-ын ӨМӨЗО руу нүүрс тээвэрлэх зардал тонн тутамд 10-30 ам доллар байгаа нь Өвөрмонголын цахилгаан станцууд манай нүүрсэнд тонн тутам 28-45 ам доллар төлөх боломжтойг харуулж байгаа аж.
Нүүрсний экспорт нь бүтээгдэхүүн боловсруулах зардал худалдсан үнээсээ доогуур байгаа тохиолдолд ашигтай. Манай Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нэг тонн нүүрсний үнэ 11400 төгрөг буюу 10 ам доллар байдаг. Харин Баруун Нарангийн уурхайн нэг тонн нүүрсний үнэ 28 ам доллар, Овоо толгойнх 11.5 ам доллар гэж танилцуулжээ. Монголын өмнөд бүсийн эрчим хүчний нүүрсийг экспортлох гурван боломж бий. Үүнд Хятад дахь цахилгааны үнэ нэмэгдэх, Хятадаас цааш экспортлох боломж хайх, Монголын өмнөд бүсэд нүүрсээр ажиллах цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох юм. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Монголын нүүрсний зарим орд газрын нөөцийн талаар танилцуулъя.
Таван толгойн нүүрсний орд 4.5 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй. Үүний 1.9 тэрбум тонн нь коксжих, үлдсэн нь түүхий нүүрс юм. Нэмэлт судалсан нөөцөө оруулбал зургаан тэрбум тонн хүрэх бөгөөд Таван толгой, Ухаахудаг, Цанхи, Зүүн цанхи, Бортолгой гэсэн дөрвөн хэсгээс хамаарна.
Таван толгойн баруун хэсэгт Баруун Нарангийн нүүрсний орд 20 км зайд оршдог. Энэ ордын боломжит нөөц нь 120 сая тонн, үүний 70 сая тонн нь коксжих, 50 сая тонн нь түүхий нүүрс юм. Канадын QGX Limited компани өмнө нь тооцохдоо 2011-2012 онд үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн гаргана хэмээж, жилийн бүтээгдэхүүн нь зургаан сая тонн ба орд газрын нийт ашиглалтын хугацаа 20 жил байна гэж байсан. Таван толгой дахь орд газруудын ашиглалтын зөвшөөрлийг "Эрдэнэс МГЛ" ХХК гэх төрийн оролцоотой компани эзэмшдэг. Эдгээр орд газрыг хэрхэн хамгийн зөв, оновчтой ашиглах асуудал өнөөдөр шийдэгдээгүй байгаа. Стратегийн гол хөрөнгө оруулагчид нүүрс олборлон зах зээлд нийлүүлэх боломжийг эрэлхийлж байна.
Ухаа худаг нүүрсний орд нь "Энержи Ресурс" компанид харъяалагддаг. Одоогоор уурхайн талбай бэлтгэх шатандаа ажиллаж энэ онд хоёр сая тонн нүүрс экспортлох зорилготой. Засгийн газраас "Энержи Ресурс" компанид төмөр зам барих эрх олгосон нь тус компанийг үйлдвэрлэлтээ жилд 10 сая тонн болгон нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа.
Нарийн сухайтын нүүрсний орд газарт 134 сая тонн нүүрсний нөөц бий. Одоогоор жилд хоёр сая тонн нүүрсийг Хятадын боомт руу зөөвөрлөж байна. Энэ орд газартай хил залгаа Овоо толгойн орд газарт ойролцоогоор 259 сая тонн нүүрсний нөөцтэйг урьдчилан гаргаад байгаа. Дахиад 145 сая тонн нүүрс гаргах бололцоотой гэж үздэг юм.
Говьсүмбэр аймаг дахь Шивээ-Овоо ордын нүүрсний нөөц хоёр тэрбум гаруй тонн юм. Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэгцээ хангахаар уурхайг 1992 онд нээжээ. Шивээ-Овоогийн нүүрс нь хагас чулуун, чийг ихтэй учир цахилгаан станцын түлшинд хэрэглэхэд асаж, ноцохдоо удаан, өвлийн цагт амархан хөлддөг байна. Иймд нөөцийг томоохон эрчим хүчний цахилгаан станцад ашиглаж, Хятад руу экспортлох төлөвлөгөө байгаа. Монгол Улсын Засгийн газар Шивээ-Овоод Хятад руу эрчим хүч экспортлох 3600 мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барихаар төлөвлөсөн нь жилд 14 сая тонн нүүрс хэрэглэх юм. Тавантолгойд томоохон цахилгаан станц барих боломжтой бөгөөд зууханд коксжих нүүрсийг угаахад гарсан хаягдал бүтээгдэхүүнийг шатааж, эрчим хүч болгон худалдах нь төмөр замаар тээвэрлэн худалдахаас зардал бага судалгаа хийхдээ түгээлт, дамжуулалтын зардлыг тооцох үзэх нь зүйтэй юм.
Оюутолгойгоос баруун тийш 100 гаруй км зайд орших Цагаан толгойн орд 36.4 сая тонн нүүрсний нөөцтэй. Дахин есөн сая тонн нүүрсний нөөцийг шинээр тогтоожээ. Өндөр дэгдэмхий чулуун нүүрс учир цахилгаан станцад хэрэглэхээс гадна дээд зэрэглэлийн нүүрстэй хольж коксжуулах боломжтой. Энэ ордны хайгуул, ашиглалтын эрхийг Өмнөговийн Эрчим хүчний нөөц компани эзэмшдэг байна. Оюутолгойн үйлдвэрлэлийг цахилгаанаар хангах дулааны станцад энэ нүүрсний ордыг ашиглах боломжтой юм.
Б.Оюундэлгэр