Хүн төрөлхтний их баяр цэнгэл, өвлийн спортын XXI наадам Канад улсын Ванкувер хотноо энэ сарын 12-28-ны өдөр болно. Өвлийн олимпийн гайхамшиг болсон эрчүүдийн спорт гэгддэг хоккей, биатлан, уулын цана, уран гулгалт, тэшүүр, шорт трейк, трамфлин, цана гэсэн спортын 20 шахам төрлөөр өрсөлдөхөөр таван тивийн шилдгүүд цас, мөсний орон Ванкуверт хуран чуулна.
Манай өвлийн спортын тамирчид Инсбургийн олимпоос хойш дэлхийн шилдгүүдтэй цас, мөсний замд хурд үзэж ирсэн түүхтэй. Тэгвэл энэ удаагийн өвлийн XXI их наадамд манай улсыг төлөөлж цанын спортын олон улсын хэмжээний мастер Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн нар Ванкуверын цасан замд хүчээ сорино. Тэд хоёул 2006 оны олимпод эх орноо төлөөлөн оролцож байжээ. Олон улсын хэмжээний мастер Х.Хаш-Эрдэнэ эрэгтэйчүүдийн 15, Э.Очирсүрэн эмэгтэйчүүдийн 10 км-т уралдах аж. Тэднийг гавьяат дасгалжуулагч Д.Дорж удирдан дасгалжуулж байна. Өчигдөр Монголын үндэсний олимпийн хороон дээр Ванкуверийн олимпод оролцох Монголын тамирчдыг үдэн гаргах ажиллагаа болж, олимпийн тэнгэрт мандуулах Монголын алтан соёмбот төрийн далбааг барих тугчин тамирчинд далбааг гардууллаа. Энэ удаад Монголын багийн тугчаар цанын спортын олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн томилогджээ. Үдэн гаргах ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ДДорлигжав, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Г.Загдсүрэн, Олимпийн багийн ахлагч Л.Халтар, Засгойн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, Монголын цанын спортын холбооны ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар оролцлоо. Энэ үеэр бид Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжав, олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн нартай уулзаж ярилцлаа.
Э.Очирсүрэн: Улсын дээд амжилтыг шинэчилж, өмнөх амжилтаа ахиулна
-Хоёр дахь удаагаа олимпод оролцох гэж байна. Энэ удаад ямар амжилт үзүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Өмнөхөө бодвол харьцангуй туршлага суусан болов уу. Тзгээд ч энэ удаагийн олимпод улсынхаа рекордыг шинэчилж, 2006 оны олимпод үзүүлсэн амжилтаа ахиулахаар бэлтгэл сургуулилтаа хийсэн.
-Бэлтгэл хэр хангагдав. Формондоо орж чадсан уу?
-Бэлтгэл үндсэндээ бүрэн хангагдсан. Тийм болохоор өөрийн зайдаа өмнөх үзүүлж байсан амжилтаа ахиулахын төлөө хичээнэ ээ.
-Ванкувер хот Улаанбаатарын хооронд цагийн зөрүү нэлээн бий. Энэ нь таны амжилтад нөлөөлөхгүй байгаа?
-Энэ хоёрын хооронд 16 цагийн зөрүүтэй юм билээ. Бид энэ сарын 4-нд ниснэ. Олимп эхлэхээс нэлээн хэд хоногийн өмнө очиж байгаа учраас цагийн зөрүү гарч, формондоо бүрэн орно.
-Олимпийн эрхийг чамгүй хөлс, хүч гаргаж байж авлаа. Эрх авсан уралдаан тэмцээнийхээ талаар сонирхуулна уу?
-Цаначид бид өвлийн улиралд нэлээн их ачаалалтай байдаг. Олимп эхлэхийн өмнө энэ ачаалал улам их нэмэгдэнэ. Бид 2009 оны арваннэгдүгээр сарын 18-наас энэ оны нэгдүгээр сарын 20 хүртэл Европод болсон олимпийн эрхийн оноо цуглуулах олон уралдаанд оролцсон. Миний хувьд энэ үеэр болсон 11 уралдааны 10-аас нь олимпийн эрх олгодог босго оноог давж Ванкуверийг зорих эрхтэй боллоо. Харин олон улсын хэмжээний мастер Х.Хаш-Эрдэнэ энэ уралдааны зургаагаас нь босго оноо цуглуулж эрх авсан.
-Та шинийн хоёрны өдөр замд гарна. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Монголд уламжлалт cap шинийн баяр болж түмэн олноороо билэгтэй сайхан үг хэлэлцдэг тэр өдөр хоёрдугаар сарын 15-ны 11.30 цагт уралдааны замд гарна. Тийм болохсор билэгшээж байгаа шүү.
Д.Дорлигжав: Өвлийн спортыг бодлогоор хөгжүүлэх
-Тамирчдаа үдэн гаргаж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Сайхан байна. Өвлийн олимпийн XXI наадамд манай улсаас хоёр тамирчин оролцоно. Та бүхнийхээ нэгэн адил тамирчдынхаа дээлийн захыг мушгина шүү.
-Бид энэ удаад хоёр тамирчнаа олимпод үдэж байна. Олон тамирчин байх боломж хэр байсан бэ. Таны бодлоор?
-Өвлийн спорт зуны олимпийн наадмын спортын төрлүүд шиг манай оронд өндөр хэмжээнд хөгжөөгүй. Тиймээс өвлийн спортын төрлийг төр, засгаас бодлогын хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй болжээ. Хоёрдугаарт, бүх нийтийг өвлийн спортод хандуулах шаардлагатай байна. Өвлийн спортын төрлүүдийн гайхамшгийгөөрийн биеэр мэдэрч байж л сая түүнийгээ ойлгоно. Ингэхийн тулд өвлийн спортын төрлүүдээс монгол хүний бие организмд тохирохыг нь сонгон системтэй хөгжүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна. Ингэсний дараа магадгүй бид өвлийн олимпод тамирчдаа 20, 30-аар нь үдэх цаг ирэх байх.
-Үүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө нэлээн зарах байх даа?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ дэлхийн улс оронтой хөл нийлүүлэн олимпийн наадмын бамбарын дор жагсахыг хүсвэл үүнээс өөр гарц байхгүй. Тэгээд ч бид туурга тусгаар улс. Тиймээс их спортоос мөнгө харамлах учиргүй.
-Өвлийн спортын төрлийн багш, дасгалжуулагчдыг бэлтгэх тал дээр манайхан хоцорч байна?
-Тийм ээ. Үүнийг хамгийн эхэнд шийдэх цаг болсон. Чөлөөт, жүдо, бокс, буудлагын гайгүй дасгалжуулагчдыг гадныхан үнэлээд аваад явчихдаг. Түүн шиг бид үндэсний боловсон хүчнээ бэлдэх, гадны сайн багш, дасгалжуулагчдыг урих хэрэгтэй.