Монгол Улсын шүүхийн шийдвэрийн санд өдөр бүр хэрэг шийдвэрлэлтийн мэдээг нийтэлдэг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг, зөрчлийн ял шийтгэлийн бодлогыг чангалсан шинэ Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш дээрх санд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр шийтгэсэн шүүхийн тогтоол эрс нэмэгдэв. Тэр дундаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуураагаар автомашин жолоодож гэмт хэрэгтэн болж буй тоо өссөн байна.
Тухайлбал, иргэн Т 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ (Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар) хасуулсан.
Ингээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ дахин автомашин жолоодон хөдөлгөөнд оролцсон. Энэ бол “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэн Т “Автомашин дотроо найзтайгаа 4 лааз шар айраг уусан. Тэгээд гэртээ харих гээд хөдөлсөн, машин зам дээр гулгаад хөндөлссөн. Тоормос гишгэснээс хойших үйлдлийг санахгүй байна, нэг мэдсэн цагдаа сэрээсэн...үлээсэн хувиа харсан 2.21 хувь гарсан...харамсаж байна” гэж мэдүүлжээ.
Тоормос гишгэснээс хойших үйлдлийг санахгүй байна, нэг мэдсэн цагдаа сэрээсэн...үлээсэн хувиа харсан 2.21 хувь гарсан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ иргэн Т-ийн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. Торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулжээ.
Дээрх шийтгэх тогтоолоос харвал ямартай ч иргэн Т хорих ял сонсож, торны цаана суусангүй. Гэхдээ “ялтан торгох ялыг төлөхгүй бол...”, “гэмт хэрэг үйлдсэнд тооцож” гэх зэрэг үгс бичигдсэнийг тогтож анзаарах хэрэгтэй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь алдаа биш зөрчил ч биш, энэ бол гэмт хэрэг. Торгууль бол ял. Тиймээс торгуулиа төлж дуусах хүртэл тэр ялтан. Үүнээс хойш виз мэдүүлэхэд, ажилд ороход зэрэгт шаарддаг цагдаагийн тодорхойлолт авахад иргэн Т-г “гэмт хэрэгтэн” гэдэг толбо дагалдах болно. Өөрөөр хэлбэл “Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан эсэх” гэх асуултад магадгүй үгүй гэж хариулдаг байсан бол энэ өдрөөс хойш “Тийм” гэх хариулт бичих нь.
Эрүүгийн хуулийн 27.10. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих. Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.