ҮХААЯ-наас Хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянган тонн улаанбуудайг импортлох асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сүүлийн үед улаанбуудайн үйлдвэрлэл хангалттай байгаад экспортлох асуудал яригдаж байтал гэнэт нэмж импортоор авах тухай мэдээлэл гарсанд тайлбар өгсөн юм.
Яамнынхан 100 мянган тонн улаанбуудайг импортлох, татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд өчигдөр Төсвийн байнгын хороо энэ асуудлаар хэлэлцжээ.
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал:
-Атарын III аян амжилттай хэрэгжиж улаанбуудайн тариалалт, үйлдвэрлэлт 3-4 дахин нэмэгдсэн хэдий ч 2009-2011 онд гурил, улаанбуудайн импорт их байсан нь ОХУ-д тус бүтээгдэхүүнүүдийн үнэ хямд байсантай холбоотой юм. Мөн сүүлийн хоёр жилд манайд гурилын гурван шинэ үйлдвэр байгуулагдсан нь гурилын үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөсөн. Гэхдээ дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангахад жил бүр 50-100 мянган тонн улаанбуудай дутаж байна. Тиймээс энэ жил хэрэгцээгээ нөхөх үүднээс 100 мянган тн улаанбуудайг импортоор авахаар болсон гэв.
Монголчуудын гурилын жилийн хэрэгцээнд 350-370 мянган тонн улаанбуудай шаардлагатай гэсэн статистик тоо байдаг. Одоогоор улаанбуудай, гурилын нийт 270 мянган тонн нөөц байгаа учир дахин 100 мянган тонн нэмэх хэрэгтэй байгаа гэнэ.

Импортын 100 мянган тонн улаанбуудайг төр биш гурилын үйлдвэрүүд худалдаж авна. Харин ийм хэмжээний улаан буудай худалдан авахад төлөх зургаан тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй бол гурилын үнэ кг тутамдаа 150-200 төгрөг нэмэгдэх магадлалтай аж.
Улаанбуудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангасны дараа илүү гарсныг нь экспортлох саналыг гурилын үйлдвэрүүдээс гаргасны дагуу ҮХААЯ-наас экспортыг зогсоох шийдвэр гаргаж байжээ. Мөн техник технологийн шинэчлэлийг хийсний дараа экспортлох асуудлыг хөндөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Б.Сондор