Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед овоо доо гэмээр буурч байна. Тухайлбал, нэг кг нь 1000 төгрөгийг даваад байсан гурилын үнэ саяхнаас 50-100 төгрөгөөр буурав. Гурилын бөөний үнэ нь бараг 200 төгрөгөөр хямдраад байгаа аж. Түүнчлэн нэг үе 8000 төгрөгт хүрсэн таван кг-аар савласан цагаан будааны үнэ 5000-6000 төгрөг болжээ.
Удахгүй 2500 төгрөгт хүрч тэнгэрт хадсан ургамлын тосны үнэ буурах ёстой. Ганц ургамлын тос ч биш, арваад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ буурах учиртай. Учир нь, саяхан Засгийн газрын тогтоолоор улаан буудай болон хөх тарианы гурил, будаа, цөцгийн тос, ургамлын тос, ногоон цай, гахай, шувуу, загасны мах зэрэг есөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний гаалийн татварыг ирэх есдүгээр сар хүртэл чөлөөлөхөөр болсон байна.
Мөн талх, нарийн боов үйлдвэрлэгчид гурилын үнэ 50-100 төгрөгөөр буурчихаад байхад "Үнэ нэмсэн л бол нэмсэн. Бандан тас" гээд гүрийгээд суух боломжгүй болж байна гэх үү дээ.
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хойд хөршөөс хөнгөлөлттэй үнээр оруулж ирж буй 9000 тонн гурилын түрүүчийг үйлдвэрүүдэд хуваарилж буйгаа хоёр хоногийн өмнө ХХААЯ-наас албан ёсоор мэдэгдсэн. Талхны үнийг барих зорилгоор дээрх хүнсний нэгдүгээр гурилыг нэг кг-ыг нь 660, дээдийг нь 710 төгрөгөөр тооцож үйлдвэрлэгчдэд өгөх аж. Гурилын хуваарилалтын талаар ХХААЯ-ны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Гурил авах хүсэлт их ирсэн. Талх, нарийн боовны жижиг үйлдвэрүүд түрүүчээсээ бүтээгдэхүүний үнээ 550 төгрөгт барина гээд гэрээ хийгээд явж байгаа. Өнөөдрөөс "Талх чихэр", "Атар өргөө" гэсэн томоохон үйлдвэрлэгчид гэрээгээ хийчихвэл талхны үнэ буурах боломжтой" гэв.
И.Отгонжаргал