Герман улсын Дрезден хотноо арваннэгдүгээр сарын 12-25-ны хооронд болж өндөрлөсөн дэлхийн шатрын 38 дугаар олимпод Монголын баг, тамирчид амжилттай оролцсон билээ. Уг олимпийн их наадамд 11 өрөг тоглосноос долоон хожил авсан "Аварга" коллежийн сурагч А.Энхтуул, есөн өрөг тоглосноос таван хожил авч, дөрвөн удаа хайнцсан Ц.Мөнхчулуун нар олон улсын шатрын холбооны мастерын баллын эзэн болжээ. Сүүлийн жилүүдэд шатарчид тив, дэлхий, олимпийн наадмуудад амжилттай оролцож байгаа. Тухайлбал, Макаогийн олимп, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэргээс мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан.
Манай баг, тамирчдын үзүүлж байгаа энэхүү
амжилтуудыг үнэлэн Олон улсын шатрын холбооноос эмэгтэйчүүдийн дэлхийн
"Гран при супер" тэмцээнийг 2010 онд Улаанбаатар хотноо зохион
явуулах шийдвэр гаргасан байна. Дэлхийн 38 дугаар олимпийн наадамд амжилттай
оролцож цом хүртсэн А.Энхтуул, Ц.Мөнхчулуун болон бусад тамирчдыг өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд нар Төрийн ордонд хүлээн авч уулзан
баяр хүргэсэн. Энэ үеэр "Монголчууд оюун ухаан, сэтгэлгээгээрээ дэлхийн
томчуудтай эн тэнцүү өрсөлдөж ялж чадаж байгааг манай охид
нотоллоо" гэдгийг Монголын шатрын холбооны тэргүүн С.Энхцаг хэлж
байв.
Н.Гантулга