-Үүнийг хүсэгчид нь төрийн өмчийн хорооны тогтоолыг хуурамчаар үйлдсэн гэнэ-
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн гишүүдийн хэлэлцэн, Маршал X. Чойбалсангийн гарын үсэгтэйгээр 1940 онд Монгол Улсад циркийн сургууль нээгдсэн түүхтэй. Харин улсын цирк 1970 онд шинэ байртай болоод нүүх үед сургуулийнхан 1894 онд баригдсан шашны зориулалттай Дашчойнхорлин буюу Эх дагины сэрүүн намуун өргөө нэртэй модон барилгад үйл ажиллагаа явуулж эхлээд, өдгөө 70 жилийнхээ ойг угтаж байгаа. Гэтэл 1990 оноос "аж ахуйн тооцоонд орсон" нэрээр тус сургуулийн байрыг өөр зориулалтаар ашиглан баар, саун, найман нэрийн дэлгүүрээр зогсохгүй зарим өрөөнд нь айл амьдруулах болсон байна. Ингээд 2006 онд Улсын циркийг менежментийн хувьчлалд оруулах үед "АСА" группийнхэн тус барилгыг хувьд авах гэснээр циркийн сургууль байх уу, үгүй юу гэдэгтээ тулаад байгаа аж.
Төрийн мэдлийн уг барилгыг "АСА" группт ажиллаж байсан уран сайхны удирдаач И.Болдбаатар бусадтай хуйвалдан, хууль бусаар авахаар санаархаж байна " гэх мэдээллийн дагуу тус сургуулийн захирал У.Түмэндэлгэртэй уулзлаа.
-Танай сургуулийн барилга хувьд шилжсэн юм уу?
-2008 оны долдугаар сард "Улсын циркийн блансад бүртгэлтэй хуучин циркийн барилгыг төрийн мэдэлд үлдээж, циркийн сургуулийн зориулалтаар эзэмшүүлэх” тухай тогтоолыг Төрийн өмчийн хороо гаргасан. Тиймээс ч бид өнгөрсөн оны хагас жилийнхээ төсвийг улсаас авсан.
-Сургуулийн чинь барилгыг хууль бусаар авах гэж байгаа талаар хэзээ мэдсэн юм бэ?
-Он гараад 2009 оныхоо төсвийг авах гэсэн чинь "Танай байгууллагад өгч болохгүй байна. Барилгыг чинь Боловсрол шинжлэх ухааны яаманд шилжүүлэх тогтоол нэгдүгээр сарын 15-нд гарч, өмнө нь гаргаж байсан шийдвэрийг өөрчилсөн" гэж хэлсэн. Гэтэл бид юу ч мэдээгүй явж байдаг. Тэгэхээр нь Төрийн өмчийн хороонд "Манай барилгыг авах талаар хурал болсон уу" гэж холбогдох хүмүүсээс нь асуусан. Харамсалтай нь яг тэр хуралд нь тус хорооны дарга Д.Сугар, Тамгын газрын дарга Л.Ганбат нар байгаагүй, тийм тогтоол гарсан эсэхийг ч мэдэхгүй байсан. Бид ямар ч байсан тэрхүү тогтоолыг олж авахаар хөөцөлдсөний дүнд өнгөрсөн битүүний өдөр л эх хувийг нь олж авсан. Хамгийн гайхалтай нь холбогдох хүмүүс нь мэдээгүй байхад тэдгээр хүмүүсийн нэртэй, түүнийг орлосон гарын үсэгтэй цаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын гарт хүрчихсэн байсан нь хачин. Уг нь ийм тогтоол гарсан гэдгийг Төрийн өмчийн хорооны Урлаг хариуцсан ажилтан Гүнсмаа мэдэх учиртай. Гэвч түүнд ч гэсэн ямар ч мэдээлэл хүрээгүй байсан.
-Төрийн өмчийн хорооныхон энэ талаар ч мэдээгүй юм бол тэр бичгийг хэн сайдад өгсөн юм бол?
-Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Мишигжавтай хуйвалдсан юм шиг байн лээ. Учир нь тэр хүн И.Болдбаатарын ах нь гэж ярьдаг. Тэр хүн л сайдад өгсөн гэсэн.
-И.Болдбаатар ямар учраас сургуулийн барилгыг авах гээд байгаа юм бол?
-"АСА" группийн уран сайхны удирдаачаар ажиллаж байгаад халагдсан хүн. Тэгсэн мөртлөө "Энэ барилгыг улс надад өгсөн" гээд өөрийгөө захиралд өргөмжлөөд, одоо манай барилгын хажууд байрлаж байгаа. Тэр хүн л бидний үйл ажиллагааг таслан зогсоох гэж хуурамч бичиг баримт үйлдсэн.
-Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг ямар үндэслэлээр тайлбарлаж байгаа юм бэ?
-Олон фактууд бий. Өмнө нь Төрийн өмчийн хорооны тогтоол гарсан даруйдаа манай байгууллагад албан ёсоор ирж, тус хорооны дарга болон Тамгын газрынх нь даргын гарын үсгээр баталгаажиж байсан. Гэтэл сүүлд гарсан тогтоолд энэ хоёр хүний гарын үсэг зурах нь байтугай, шийдвэр гаргах хурал болсон эсэх талаар нь ч мэдээгүй явж байсан. Тэгсэн атлаа тэр хоёрын нэр тогтоол дээр бичигдсэн нь эхний шалтгаан болж байгаа. Дараа нь тамга хуурамчаар үйлдсэн гэж бодож байна. Учир нь Төрийн өмчийн хорооноос ирсэн жинхэнэ тогтоолд дарсан тамга нь соёмбо үсэгтэй, баримтны доод талд тусгай кодтой байсан бол нөгөө бичгийн тамга нь соёмбо байхгүйн дээр тусгай код нь бүдэг, балархай дарагдсан нь хуурамч гэж үзэхэд хүргэж байна. Хамгийн гол хардлага төрүүлж байгаа зүйл бол албан бичгийн толгойг канондон гаргаж ирсэн ул мөр нь тодоос тод байгаа. Тиймээс л аль эрт 1971 онд устан үгүй болсон "Хуучин циркийн захиргаа, тайзны цирк эстрадын газар" гэх нэрээр халхавчлан, өрөө тасалгаандаа мөрийтэй тоглож байдаг тэднийг төрийн өмчийг хувьдаа завшиж байна хэмээн бид үзэж байна.
-Одоо тэр хүн барилгыг эзэмшигч юм уу?
-Тэгэлгүй яах вэ. Тэрбээр өөрийн ах гэх БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Мишигжав, циркийн хуучин захирал Доржнамжил нартай нийлж сургуулийн хашаан дотор ил зогсоол, дулаан граж хоёр ширхэг, саун, зочид буудал, "Боргио" караоке бар байгуулаад зогсохгүй сургуулийн зарим өрөөг дөрвөн айлд хөлслүүлээд байгаа. Түүнээс олсон орлогоос нэг ч төгрөг манай сургуульд өгдөггүй. Төрийн өмчийн байрыг хувь хүн иймэрхүү янзаар ашиглаад, ашгаа өвөртлөөд байж болохгүй биз дээ. Түүгээр ч тогтохгүй цэвэр ус, дулааныг сургуулийн шугамнаас авдаг.
-Энэ талаар өдий болтол холбогдох байгууллагад нь хэлээгүй юм уу?
-Бид ч эхэндээ нэг их тоохгүй байсан юм. Гэтэл сүүлийн үед манай хэдэн багш, ажилтнуудыг хэл амаар доромжлоод зогсохгүй миний өрөөний цонхон дээр (надад хараал хийсэн юм байлгүй) улаан хүүхэлдэй зүүгээд, үүдэнд арц асаачихсан байсан. Би үүнд нь маш их эмзэглэж байна. Тэгээд ч улсын өмчийг хувьдаа ашиглахын тулд иймэрхүү арчаагүй зүйл хийж байгаад нь дургүй хүрч байгаа. Тиймээс ч төрийн өмчийн байрыг хувьдаа ашиглаж байгаа талаар нь бичээд Эдийн засгийн цагдаад өгсөн. Мөн түүний хийсэн, хууль бус болгоныг дурьдсан захиаг Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт сонгогчийнхоо үүднээс илгээсэн. Одоо хариуг нь хүлээгээд сууж байна.
-Танай сургууль хичнээн сурагчтай юм бэ. Хэрэв тэдний энэ үйлдэл биелбэл та бүхэн хаана хичээллэх бол?
-Би энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Өнөөдөр манай сургуульд 40 гаруй хүүхэд суралцаж байгаа. Нарийн мэргэжил олгодог. Манай улсад хувийн хичнээн цирк байгуулагдаж байгаа билээ. Тэр бүхэнд өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг улсын хэмжээний ганц сургууль нь манайх. Гэтэл бидний олон жил хичээллэсэн байрыг хувь хүмүүс садар самууны газар байгуулахын тулд авчихвал хүүхдүүддээ хаана хичээлээ заах юм бэ. Энэ сургуулийн байр бол зориулалтынх. Хэрэв тэдний хүссэнээр муу юм болбол циркийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль Монголд үгүй болох байхдаа.
Б.Өлзийдэлгэр