Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв, "Мишээл экспо" төв, Барилгын бирж хамтран энэ сарын 12-нд "Барилга, орон сууц-2009" үзэсгэлэнг "Мишээл экспо" төвд нээлээ. Үзэсгэлэнд 100 гаруй компани оролцож барилгын салбарт нэвтэрч буй дэвшилтэт техник технологийг танилцуулахаас гадна салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хүргэж байгаа юм. Үзэсгэлэнгийн нэг онцлог нь дотоодын хөрөнгө оруулалттай барилгын материалын үйлдвэрүүд их оролцож байлаа. Тэд аль болох импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг ч хөрөнгө оруулалт, зээлийн асуудал хүнд байдаг аж. Үзэсгэлэнг сонирхохоор олон хүн ирсэн байв. Тэд "Барилгын салбарт нэвтэрч байгаа шинэ материал” технологийг сонирхож байна. Сүүлийн үед иргэд гэрээ тохилог болгож, ая тухтай амьдрахыг хичээх болсон" хэмээн ярьсан. Үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Эрүүл мэндэд хоргүй материал
(Дулаалгын дүүргэлтийн материал үйлдвэрлэдэг "New sever" компани)
-Яагаад заавал дулаалгын дүүргэлтийн материал үйлдвэрлэх болсон бэ?
-Манайд дулаалгын зориулалтын дүүргэлтийн материал хэрэглэгддэггүй. Социализмын үед ийм төрлийн материал үйлдвэрлэдэг байсан. Харамсалтай нь 1990-ээд ондоо үйлдвэрлэхээ больсон. Одоо иргэд уурын зуухнаас гарсан үнс, хөөсөнцөр зэргийг дулаалгын материалд ашиглаж байна. Үнс нь эрүүл мэндэд хортой. Иймд бид зориулалтын дүүргэлтийн материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр шийдсэн. Мөн хөнгөн блок үйлдвэрлэж байна. Хамгийн гол нь эрүүл мэндэд хоргүй. Үнийн хувьд боломжийн.
Шинэ төрлийн хөөсөнцөр үйлдвэрлэдэг
(Дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэдэг "MM констракшн" компани)
-Үйлдвэр байгуулахад хэр хүндрэлтэй байсан бэ?
-Мэдээж хүнд байсан. Хамгийн гол нь манай үйлдвэр 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай. Үүгээрээ бид монгол хүн юм хийж чаддаг гэдгийг харуулах гэсэн юм. Бусад хөөсөнцөрийн үйлдвэрүүд гадны хөрөнгө оруулалттай байдаг,
-Танай бүтээгдэхүүнийг импортынхтой харьцуулахад ямар давуу талтай вэ?
-Бид шинэ төрлийн хөөсөнцөр үйлдвэрлэж байгаа. Импортынхоос чанар, үнийн хувьд давуу талтай. Нягтрал сайтай, галд шатдаггүй, шавар тогтоодог гээд олон зүйлийг хэлж болно.
Г.Батзориг