gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Архиваас овог удмаа олж чадвал та ч алтан ургийн хүн байж болно

Нийгэм
2009-04-03
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-04-03

Дэлхийн олон улс, орны ард түмэн өөрсдийн гарал үүсэл, овог удмын түүхээ хойч үедээ нэлээд хэдэн янзаар үлдээдэг байжээ. Монголчууд ч олон арга, хэлбэрээр хойч үедээ үлдээсэн. Тухайлбал, эрт үед бичиг үсэг үүсэхээс өмнө угийн бичгээ амаар дамжуулан үлдээсэн байна. Буриад зоныхон энэ талаар алдартай. Жирийн нэгэн буриад басганаас чи хэний хэн бэ хэмээхэд Доржийн гэдэг. Дорж хэний вэ гэхэд Баатарын, Баатар хэний вэ, Сүхийн гээд өсөн үеэ төвөггүйхэн нэрлэдэг нь угийн бичгээ үеэс үед ам дамжуулан авч ирсэний бодит жишээ.

Бичиг үсэг дэлгэрч, цаасыг өргөнөөр хэрэглэх болсноор угийн бичиг, эх түүхээ бичиж, тэмдэглэн хойч үедээ үлдээдэг болжээ. Үүнээс гадна дэлхийн олон оронд угийн бичгээ модны хэлбэрээр зурж тэмдэглэн, үлдээдэг байна. Тэгвэл жирийн нэгэн монгол инженер угийн бичгээ уламжлалт нарны цацраг хэлбэрээс өөрөөр Европчуудын өргөн хэрэглэдэг модны зургаар бүтээсэн байна. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Б.Буян "Чингис хааны алтан ургийн угийн мод, угийн бичиг 2009" бүтээлээ олонд танилцууллаа. Түүний энэ бүтээл модны хэлбэрээр их эзэн Чингис хааны алтан ургийн угийн бичгийг гаргаж, түүний 32-34 дэх үеийн үр хойчийг тодруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх юм. "Чингис хааны алтан ургийн угийн мод, угийн бичиг 2009" бүтээлд 3000 гаруй хүний угсаа гарвалыг багтаасан байна. Мөн бичгийн уран зохиолын гурван оргилын нэг хэмээгддэг "Монголын нууц товчоо"-нд "Бөртэ чоно гэргий Гуа Маралын хамт тэнгис, далайг гатлан Онон мөрний эхэнд ирж Батцагаан нэрт хөвгүүнийг төрүүлжээ. Батцагааны хөвгүүн Тамача, Тамачагийн хөвгүүн Салхачу, Салхачугийн хөвгүүн Их нүдэн, Их нүдэнгийн хөвгүүн Уужим буурал болой" хэмээдэг. Өөрөөр хэлбэл, Бартэ чоно, Гуа маралаас эхлээд Хамаг Монголын Есүхэй баатар хүртэлх 23 удмыг ч жижиг модонд багтаасан байна. Б.Буянгийн энэ бүтээлийг эрдэмтэн, судлаачид өндөр хэмжээнд үнэлж, "Угийн бичгээ хөгжүүлэх, удам судраа олж мэдэхэд дөхөм болох бүтээл болжээ" хэмээн үнэлсэн байна.
"Чингис хааны алтан ургийн угийн мод, угийн бичиг 2009" бүтээлийн эзэн Б.Буянтай уулзаж ярилцлаа.

Б.Буян: Угийн бичгээ олж үзээд тайж удамтайгаа, дараа нь алтан ургийнхантай холбоотойгоо мэдсэн
-Жирийн нэгэн инженер хүнд Чингис хааны алтан ургийн угийн мод, угийн бичгийг зохиох санаа хэдийд төрөв?

-Би 2004 онд өөрийн эцэг, өвгөдийн угийн бичгээ Үндэсний төв архиваас олж, авсан юм. Миний элэнц өвөг Лхагвасүрэн гэж тайж хэргэмтэй хүн Хөвсгөл аймгийн Галт сумын нутагг амьдарч байсан. Тэгэхлээр би тайж удамтай болж таарна. Ингээд сонирхолдоо хөтлөгдөөд цааш нь судласан чинь их эзэн богд Чингис хааны алтан ургийн удам судар болж байгаа юм. Энэ сонирхол минь намайг өнөөдрийн энэ бүтээлийг бий болгоход хүргэсэн гэх үү дээ.

Мөн Үндэсний түүхийн музей, Төв номын санд алтан ургийн хаадын угийн бичиг байсан. Энэ бүхэн сонирхол татаж, улмаар энэ бүтээлийг хийлээ.

-Чингис хааны алтан ургийн хүн хэд байдаг вэ. Энд, тэнд өөрийгөө алтан ургийн хүн хэмээн тодруулаад байдаг. Тийм зүйл байх уу?

-Чингис хааны алтан ургийн хүмүүсийн тоог тогтоох боломжгүй. Өвөрмонгол, Буриад, Казахстанд өөрийгөө Чингис хааны алтан ургийн хүн гэж зарласан тохиолдол гарч байсан. Манайд ч ийм зүйл болдог. Тухайн хүн архиваас өөрийн овог, удмаа олж тогтоосноор цааш нь сайн судласан тохиолдолд та ч гэсэн алтан ургийн хүн байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь Монгол хүн байгаа цагт угийн бичиг, угийн модоо цааш нь улам дэлгэрүүлэн авч явах учиртай. Үүнд л миний бүтээлийн гол санаа, ач холбогдол оршиж байгаа юм.

-Монгол хүний угийн бичиг нарны цацраг мэт хэлбэртэй. Та яагаад мод хэлбэрийг сонгож авсан юм бэ?

-Ийм учиртай юм. Үндэсний төв архивт Батмөнх даян хаанаас эхлээд өнөөг хүртэлх үеийн угийн бичиг хадгалагдаж байгаа. Тэр нарны цацраг мэт хэлбэртэй. Европчууд бидэнтэй адил угийн бичиг хөтөлдөг. Гэхдээ тэд мод хэлбэртэй хийж, түүнийгээ "Угийн мод" ч гэж нэрлэдэг. Мод хэлбэртэй хийсэн нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, энэхүү томоохон мод бүхий угийн бичгээс богино хугацаанд их мэдээлэл авч болно. Олон ч хүний нэр бий. Цаасан дээр болохоор жаахан хүндрэлтэй. Тиймээс мод хэлбэрийг сонгосон.

-Чингис хааны алтан ургийнхныг бүгдийг нь энэ модонд багтаасан уу. Алтан ургийн хэд дэх үеийн ямар хүн одоо бидний дунд байна вэ?

-Алтан ургийн хүмүүсийн тоог нарийн гаргах боломжгүй. Энэ бүтээлд ч алтан ургийн бүх хүнийг багтаагаагүй. Угийн модонд 3000 гаруй хүний нэр багтсан. Өнөөдрийн байдлаар ТИС-ийн Барилгын инженерийн сургуулийн танхимын эрхлэгн Г.Дүйнхаржав гэдэг хүн байна. Энэ хүн алтан ургийн 30 дахь удам. Түүний хүүхдүүд 31 дэх нь болоод явна. Бидний дунд алтан ургийн хэдэн хүн байгааг би тогтоож чадахгүй. Тогтоох ч боломжгүй. Харин та угийн бичгээ сайн мэддэг бол миний энэ бүтээлээс өөрийгөө алтан ургийн хүн мөн үү гэдгийг олж, тогтоож болно. Биш ч байж болох шүү дээ. Би л гэхэд алтан ургийн 30 дахь удам. Миний энэхүү бүтээлээс харвал алтан ургийн 32-34 дэх үе л бидний үед аж төрж байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хүн л алтан ургийнх байж болно гэж ойлгож болохгүй. Чингис хаан дөрвөн хүүтэй, төдий тооны дүүтэй. Тэд нь салбарлаад цааш явна. Тиймээс алтан ургийн хүн хэд ч байж болох талтай.

-Есөн үеийн дараа ураг задардаг гэж ярьдаг. Тиймээс угийн бичиг тийм олон үе байж болох уу?

-Тийм ээ. Бидний өвөг дээдэс есөн үеийн дараа ураг задардаг гэж ярьдаг нь их онцлогтой. Хүний тархины яс есөн үеийн дараа бүтэн болдог. Толгойны яснаас хамаарч есөн үе гэж онцолсон нь өвөг дээдэс маань маш их мэдлэгтэйг харуулж байгаа. Гэхдээ есөн үе өнгөрлөө гээд угийн модоо орхих биш юм. Монгол хүний уг гарвал хэзээ, хэнээс гарсныг энэхүү модноос харж болно. Түүгээрээ бахархах, омгорхох сэтгэлийг энэ мод бидэнд төрүүлэх учиртай. Угийн модоо гэртээ залаад түүнийгээ үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх нь монгол хүн болж төрсний бас нэгэн хэрэг гэж би боддог. Энд би нэг жишээ татъя. Та бүхэн 1945 онд бүтээгдсэн "Цогт тайж" киног сайн мэднэ. Кинонд халхын Цогт хун тайж шарын шашны эсрэг Хөх нуурын Төрбайх Гүүш хаантай дайтдаг. Алтан ургийн угийн модноос харвал Цогт тайж Чингис хааны 19 дэх удам. Гэтэл Төрбайх Гүүш хаан Чингис хааны хүү Хавт Хасарын удам гэдэг нь эндээс харагдаж байгаа. Мөн бидний сайн мэдэх хотгойдын шадар ван Чингүнжав, Ханддорж чин ван, Сайн ноён хан Намнансүрэн нар алтан ургийн хүмүүс, Чингис хааны удам.

-Эхлээд өөрийн овог удмын баримтыг түүхийн архив, эх сурвалжаас олж мэдвэл угсаа гарвалаа тогтоож болох нь ээ?

-Энгийнээр хэлэхэд та өвөөгийнхөө аавыг ямар нэртэй хүн, аль нутаг хошууных гэдгийг нь түүхийн эх сурвалж, угийн бичгээс олж тогтоовол угийн модоор дамжуулан монголчуудын өвөг Бөртэ чоно хүртэлх удам судраа олж болно. Миний энэ бүтээл овог удмаа олж мэдэх гэсэн хүмүүст бага ч атугай тус хүргэх болно.

-Та яагаад энэ бүтээлээ "Чингис хааны алтан ургийн угийн мод, угийн бичиг-2009" гэж нэрлэсэн юм бэ?

-Миний энэхүү бүтээсэн угийн модыг сайн судлавал бидний удам судар яван явсаар Чингис хаан, Бөртэ чоно дээр очиж байгаа. Өөрөөр хэлбэл "Монголын нууц товчоо"-нд байгаа "Монголчуудын үүсэл, гарал нь Бөртэ чоно Гуа марал хоёр" гэдгийг л батлаад байгаа юм шүү дээ. Тиймээс энэ бүтээлээ "Чингис хааны алтан ургийн угийн мод, угийн бичиг-2009" гэж нэрлэсэн.

- Эрдэмтэн, судлаачдын хувьд таны бүтээлийг юу гэж дүгнэж байна вэ?

-Одоогоос хоёр жилийн өмнө би Төв номын сангийн эрхлэгч Г.Аким гуайтай уулзлаа. Хийж буй зүйлээ үзүүлтэл намайг угийн бичиг судлаач Ж.Сэржээ гуайтай танилцуулсан. Энэ хоёр хүн миний бүтээлд санаа оноо их өгсөн. Угийн бичгийг нарны цацраг биш, мод хэлбэрээр гаргасныг минь их онцлон үнэлж байгаа.

Н.Төр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан