gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ази, Европ тивийн хамгийн хямд авиа компаниудын нислэгийн тийзийг Монголд анх удаа

Бизнес
2016-11-29
0
Twitter logo
0
Twitter logo
Бизнес
2016-11-29

Хямд үнэ, шинэлэг үйлчилгээг санал болгохыг эрмэлздэг, оюунлаг бүтээлч залуусаас бүрдсэн манай Айрбүүк компанийн хамт олон нь өөрийн Z24 брендийг хөгжүүлж, үйл ажиллагаагаа эхэлж, хэвлэл мэдээллийнхэн та бүхнээрээ дамжуулан зарласан өдрөөс хойш хоёр жилийг дөнгөж ардаа орхисон ч өнөөдөр хэрэглэгчдэд хэдийн танил болсон нислэгийн тийзийн агент болжээ. Энэхүү амжилтад хүрэхэд чухал хувь нэмрээ оруулсан, манай компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн мөчөөс өнөөдрийг хүртэл биднийг дэмжиж ирсэн та бүхэндээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлье!

Өнөөдөр бид хэрэглэгчдэдээ зориулсан бас нэгэн цоо шинэ бэлгээ задлах гэж буйгаа та бүхэндээ дуулгахад таатай байна. Z24-Олон улсын нислэгийн тийзийн агент нь нь Ази болон Европ тивийн орнуудын “Low Cost Carrier” буюу хямд нислэгийн  авиа компаниудын тийзийг монгол хэл дээрээ Монголоосоо төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс худалдаж авч, хамгийн хямдаар аялах боломжийг хэрэглэгчдэдээ хүргэж байна! Монгол хүний саруул оюун ухаанаар бүтээгдсэн энэхүү шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн нь бид өндөр хөгжилтэй  орнуудын мэргэжилтэнгүүдтэй эн зэрэгцэхүйц чадвартай байна гэдгийг батлан харуулж байгаа юм.

Үйлчлүүлэгчдийн санхүүд хэмнэлттэй, хямд төсвөөр зорчих хүсэл дээр тулгуурлан үйлчилгээ үзүүлдэг хямд нислэгийн авиа компаниуд нь дэлхийн зах зээлд эдүгээ томоохон байр суурийг нэгэнт эзэлжээ. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 50  гаруй “Low Cost Carrier” байгаагаас бид эхний ээлжинд “AIRBUSAN”, “AIRASIA”, “EASYJET”, “TRANSAVIA”, “GERMANWINGS” зэрэг 16 авиа компаний нислэгийн тийзийг та бүхэнд хүргэхэд бэлэн болсныг дуулгаж байгаадаа баяртай байна. Бид цаашид хямд нислэгийн бусад бүх авиа компанийг нислэгийн тийзийг монголчууддаа санал болгохыг зорин ажиллаж байна.

Улс орон маань хөгжихийн хэрээр гадаадын  хямд нислэгийн авиа компаниуд Монгол улсад үйл ажиллагаа явуулахаар сонирхож байгаа бөгөөд үүний нэг тод жишээ нь БНСУ-ын хямд нислэгийн томоохон авиа компани “Air Busan” юм. Тус авиа компанийн Монгол дахь анхны буюу Улаанбаатараас Пусан хот руу хийх нээлтийн нислэгийн тийзийг 99,000 төгрөгөөр борлуулсан.  Энэхүү бэлгийг монголчууд маань маш талархан хүлээж авсан нь бидэнд маш их урам хайрлаж, илүү их боломжийг судалж, илүү хямд үнийг санал болгоход чухал нөлөө үзүүлсэн.

Манай хамт олон ч өөрсдөө хямд нислэгийн авиа компаний нислэгийг өнгөрсөн зун амжилттай туршиж, Малайз улсын “AIRASIA” авиакомпаниар Малайзаас Сингапур хүртэл 1 хүний 35 ам. доллар, Сингапураас Тайланд хүртэл 17 ам. доллар төлж гайхамшигтай сайхан аялаад ирлээ. Энэхүү туршлагаа та бүхэнтэйгээ хуваалцаж, монголчууддаа хямд үнээр аялах боломжийг олгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж өнөөдрийн энэ үр дүнд бид хүрлээ.

Та бүхэн ч  бидний адил хямд үнээр аялахыг хүсвэл манай компанийн 7000-4141 утсаар холбогдохоос гадна манай Z24.MN вэб хуудас болон Z24 аппликэйшнээр дамжуулан тийзээ захиалж, худалдан авах боломжтой юм.

Хамтдаа МОНГОЛДОО бүтээцгээе, БИД хийж чадна, бид Монголын ЭЗЭД Z24-ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ТИЙЗИЙН АГЕНТ

Бидэнтэй хамтран ажиллаж хямд үнүүдийг санал болгож байгаа авиа компаниудын жишээ:

1. AIRBUSAN

“AIRBUSAN” нь БНСУ-ын Бусан хотод байрладаг бөгөөд 2007 онд “Бусан Олон Улсын Агаарын Тээврийн Компани” нэртэйгээр байгуулагдсан ба 2009 оны 3-р сар гэхэд Эйр Бусан өрсөлдөгч авиа компани болох Корэйн Эйр-ээс илүү гарч Бусан-Жежү-ийн чиглэлд  77.7 хувийн дүүргэлттэй нисч эцэг компани болох Asiana-тай 4 чиглэлд хамтарсан нислэг үйлддэг болж маш хурдацтай хөгжиж ирсэн. Одоогийн байдлаар “AIRBUSAN” нь Airbus A320-200, A321-200 маркын 16 онгоцтойгоор олон улс, орон нутгийн нийт 23 чиглэлд нислэг үйлдэж байна.

Бусан-Улаанбаатар чиглэлд энэ оны 6-р сарын 24-ний өдрөөс нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд үнэ тарифын хувьд Монголоос Солонгос руу бусад авиа компаниудаа бодвол хамгийн хямд буюу 486.000-886.000 төгрөгийн үнэтэй нислэг хийж байна.

2. AIRASIA

1993 онд үүсгэн байгуулагдаж 1996 оны 11-р сарын 18-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн “AIRASIA” нь Малайзын Куала Лумпурт төвтэй, Ази тивийн хамгийн алдартай, хамгийн том, хамгийн олон салбартай буюу Малайз, Индонез, Тайланд, Филиппин, Энэтхэг, Тайван гэсэн зургаан улсад салбартай, хамгийн олон ажилчидтай нислэгийн авиа компани юм. 120 гаруй чиглэлд 24 улсаар дамжин нислэг үйлддэг хувьд 2ам.доллараас 150 ам.долларын үнийг ихэвлэн санал болгодог нь зорчигчдын талархлыг ихэд хүлээж байгаа юм.

3. TRANSAVIA

“AIR FRANCE KLM” группт хамаарагдах “TRANSAVIA”нь 1965 онд Голланд улсад байгуулагдсан бөгөөд Ихэвчлэн дээрх Голландаас эхлэлтэй европын хотууд руу, Хойд Африк, Дубай  мөн орон нутгийн чиглэлүүд рүү нислэг үйлддэг ба нийт 110 гаруй чиглэлд нислэг хийдэг. Европ доторх нислэгийн хамгийн хямд үнэ нь 25€-оос эхэлж байна.

4. EASYJET

Их Британийн нийслэл Лондон хотын Лутон онгоцны буудалд байрлалтай, хямд өртөгт “EASYJET” авиа компаниар жилд дунджаар 68.6 сая хүн, 32 улсын 138 эйрпортоос 820 чиглэлд нисдэг. Ихэвчлэн Их Британиас эхлэлтэй Европын хотууд руу, орон нутгийн чиглэлүүд рүү нислэг хийдэг ба хойд Африкт 10 орчим чиглэлд нислэг үйлддэг. Эйрбус маркын 250 онгоцтой, 10000 орчим ажилчидтай ба үүнээс 2300 гаруй нь нисгэгчид байдаг байна.

 5. JET2.COM

“JET2.COM” нь Их Британийн анхдагч агаарын ачаа тээврийн компани юм. 1983 онд агаараар ачаа тээвэрлэх зориулалтаар үүсгэн байгуулагдсан ба 2001 онд агаарын зорчигч тээврийн эрхээ авсан тус компани нь Ази, Европ, Америк, Австрали тивийг холбосон 216 чиглэлд 59 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Лондон Амстердамыг холбосон чиглэл нь өдөр болгон нисдэг бөгөөд жилд дунджаар 1 сая зорчигчийг тээвэрлэдэг ба 2015 онд 5.7 сая зорчигч тээвэрлэснээрээ бас нэгэн дээд амжилтын эзэн болсон юм. Зорчигчдийн тоо, үйлчилгээнээс олох ашиг тогтмол өсч байгаа шилдэг хямд өртөгт авиа компани болно.

6. GERMANWINGS

Германы Колон хотод байрлалтай “GERMANWINGS” компани нь 2002 оны 10 сард EuroWings компаниас тусдаа гарч анх байгуулагдаж байсан. Өнөөдрийн  байдлаар AirBus A319 маркын 43, AirBus A320 маркын 18 онгоц нийт 61 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Берлинээс Ром хотын чиглэлд 30 еврогоор аялах боломжийг “GERMANWINGS” таньд өгч байна.

7. RYANAIR

“RYANAIR” нь Ирландын Дублинд төвтэй, 2013 онд орон нутаг болон олон улсад хамгийн олон зорчигчид тээвэрлэсэн Европын хамгийн том авиа компаниар 2 дахь удаагаа шалгарчээ. 1984 онд байгуулагдсанаасаа хойш зөвхөн Ирландын Вотерфордоос Лондон хүртэл богино зайнд нислэг хийдэг байсан жижиг авиакомпани одоо Европын хамгийн том авиакомпаниудын нэг болон өргөжиж, 9500 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 350 гаруй бойнг 737-800 маркын онгоцыг үйлчилгээнд ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Европ, Хойд Африк, Дундад Азийн нийт 33 орны 185 чиглэлд нислэг үйлдэж байна. Та “Ryanair”  авиа компанийн нислэгээр Италийн Ром хотоос Испанийн нийслэл Барселон хүртэл 52 еврогоор аялах боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан