gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Автомат хаалганы ачаар хилээр ДӨРӨВ ДАХИН хурдан гарна

Р.Адъяасүрэн
Нийгэм
2016-10-14
0
Twitter logo

Хилийн шалган нэвтрүүлэх автомат хаалганы ачаар хилээр гарахдаа дөрөв дахин хурдан гарах боломжтой боллоо.

Хилийн шалгагчид гадаад паспортоо үзүүлэн штамп даруулах дундаж хугацаа нь 30 секундээс нэг минут хүртэл үргэлжилдэг байна. Харин автомат хаалгаар гадаад паспорт, хурууны хээгээ уншуулан гарах хүртэл нийт 10-15 секундыг зарцуулахаар болжээ.

Монгол Улсын иргэд гадаад паспортоо бүртгүүлээд хугацааг нь дуусах хүртэл шалгагч дээр очихгүйгээр автомат хаалгаар үйлчлүүлэх боломжтой.

Өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд дээрх үйлчилгээг агуулсан Монгол Улсын хилийн хяналт, шалгалт, гадаадын иргэдийн бүртгэлийн “ISM” системийг танилцууллаа. Энэ системийг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох КОЙКА-аас манай улсад хэрэгжүүлсэн “Э-Иммигрэйшн” төслийн хүрээнд нэвтрүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд мэдээлэл солилцооны өндөр нууцлалтай гурван шатлалт технологи, сүлжээний ачааллыг тэнцвэржүүлэх “T-MAX” технологи, хилийн шалган нэвтрэлт, гадаадын иргэдийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн систем болох “ISM” систем, хилийн шалган нэвтрүүлэх автомат хаалга зэрэг шинэ технологи ашиглах юм.

Өөрөөр хэлбэл, иргэд хилээр нэвтрэх шалгагчгүй шалган нэвтрүүлэх цахим систем бий болгосноос гадна Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд болон хилээр нэвтэрсэн иргэдийн тоог үнэн зөв тогтоох, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэх, хянах асуудлыг Монгол Улсын хэмжээнд зохицуулах, үнэн зөв мэдээллээр хангах боломж бүрдэх юм.

Мөн гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шуурхай болгох зэрэг олон зорилтыг шийдвэрлэх бүртгэл, хяналтын цогц систем улсын хэмжээнд бий болж байгаа юм.

Иргэд цаг хугацаагаа хэмнэхээс гадна, зорчигчийг таних чадавх нэмэгдэж, шалгагч байцаагчдын хяналт шалгалт хийх нөхцөлийг хөнгөвчилж, мэдээлэл хоцрогдолгүйгээр нэгтгэгдэх боломж хилийн шалган нэвтрүүлэх системд бүрдэж байна.

“Терроризмын болзошгүй аюул өсөн нэмэгдэж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг өргөжиж, баримт бичгийн хуурмаглалын төвшин өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед улс орны үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хууль хяналтын байгууллагууд хоорондын мэдээлэл шуурхай солилцож хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох зорилт манай улсын өмнө чухлаар тавигдаж байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд “Э-Иммигрэйшн” төсөл чухал ач холбогдолтой. Хилээр орж, гарч буй зорчигч, мэдээллийн бааз сайжирч, нууцлал найдвартай болж, зорчигч, тээврийн хэрэгслийн цаг алдалгүй хилээр нэвтрүүлэхээс гадна хяналтын систем өндөр түвшинд хүрч байгаа юм.

Манай улсад бүртгэлтэй 48 хилийн боомт байгаагаас 27 нь байнгын ажиллагаатай. Эдгээр байнгын ажиллагаатай боомтуудад энэ системийг ашиглах юм” гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хэллээ.

Төслийн гүйцэтгэгч “SysOne” компани нь БНСУ-ын тэргүүлэгч компани бөгөөд Инчёон төдийгүй олон оронд энэ төрлийн системийг нэвтрүүлсэн байна.

“БНСУ-д энэ системээр жилдээ 10 сая гаруй иргэд үйлчлүүлдэг. Нэвтрэх чадвар 15 секунд зарцуулах учраас их сайжирдаг. Системээр хуурамч баримт бичигтэй 20 мянга гаруй зөрчлийг илрүүлсэн” гэдгийг “SysOne” компанийн ерөнхий захирал И Сун Хун онцлов.

Он гарснаас хойш Буянт-Ухаа дахь хилээр 400 гаруй мянган хүн зорчсоноос бусдын нэрээр паспорт гаргуулсан, зураг сольсон зэрэг арав гаруй зөрчил илэрчээ.

Энэ төсөл 1999 онд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээнд тусгагдсан бөгөөд 2014 оноос хэрэгжин өнөөдөр нээлтээ хийлээ. Төслийн нийт өртөг таван сая ам.доллар бөгөөд БНСУ-ын буцалтгүй тусламжаар хийгджээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан