gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд оффшор бүсээс 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ

Э.Энхмаа
Улс төр
2017-04-12
0
Twitter logo
Э.Энхмаа
0
Twitter logo
Улс төр
2017-04-12

                                            -Хууль төрөхийн өмнө-

Нийтээр хэлж заншсанаар оффшор дансны тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.
ОУВС, Татварын шударга ёсны холбоо /TJN/, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /OECD/ хамтран 15 шалгуур үзүүлэлтээр тооцож, 2015 оны эцсээр дээрх 42 улсыг оффшор бүсийн улс гэж зарлалаа.2013 онд УИХ-ын гишүүн С.Баярцогт оффшор данстай гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш монголчуудын үгийн санд “offshore” буюу монголчилбол “эргийн гадна” гэсэн шинэ үг нэмэгдлээ. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Панамын баримтууд ил болж, Монголоос 49 хүн оффшор данстай гэсэн мэдээлэл нийтэд цацагдсаны дотор УИХ-д нэр дэвшигчид болон тэдний гэр бүлийнхний нэрс олон байв.

Хувийн хэвшлийнхэн хууль ёсоор олсон хөрөнгөө оффшор бүсэд данс нээн хадгалах эрхийг нь хуулиар хязгаарлахгүй.

Мөн оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгаа гэсэн мэдээлэл бий ч нотлогдсон зүйл хараахан алга. Оффшортой нэр холбогдсон улстөрчид ганц нэгээрээ мэдэгдэл хийснээс өөрөөр эдгээр баримтын үнэн, худлыг хууль хяналтынхан албан ёсоор тогтоогоогүй. Оффшор дансны талаарх мэдээлэл нийгэмд хурцаар тавигдаж, иргэд ихээр бухимдаж байгаа энэ үед хууль хяналтынхан ажиллаж, олон нийтэд бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй гэж УИХ-ын түвшинд яригдаж байна.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал “Бид вэбсайтад гарсан мэдээлэлд үндэслэн хүнийг яллах баримт бүрдүүлж болохгүй. Заавал хууль эрхзүйн туслалцааны газраас авсан баримт материал хууль, шүүхийн өмнө нотлох баримт болдог” гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэлнэ лээ.

Засгийн газраас өнгөрсөн аравдугаар сард өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгдөг улстөрийн болон төрийн албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийнхэн оффшор бүсэд данс нээж болохгүй.

ОУВС, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /OECD/, Татварын шударга ёсны холбоо /TJN/ хамтран данс тооцоо, санхүүгийн мэдээллээ ил тод гаргаж байна уу, татвараас зайлсхийх, мөнгө угаахтай хэрхэн тэмцэж байна, олон улсын шүүх болон хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байна уу гэх мэт 15 шалгуур үзүүлэлтээр тооцож оффшор бүсийг тогтоодог. Энэхүү шалгуур үзүүлэлтээр тооцож 2015 оны эцсийн байдлаар 42 улсыг оффшор бүсийн орон хэмээн зарласныг уншигч та дээрх инфографикаас харах боломжтой.

Улс орнууд эдийн засгийн орчноо сайжруулж, оффшор бүсээс гардаг учир эргийн гаднах бүсийн орнууд нэмэгдэж, хасагдаж байнга хөдөлж байдаг. Тиймээс уг хуулийн төсөлд оффшор бүсийн орнуудын  жагсаалтыг дээрх олон улсын байгууллагуудын мэдээлэлд үндэслэн Монголбанк, Засгийн газраас ирүүлсэн саналын дагуу тогтоож байхаар тусгажээ.

Харин хувийн хэвшлийнхэн хууль ёсоор олсон хөрөнгөө оффшор бүсэд данс нээн хадгалах эрхийг нь хуулиар хязгаарлахгүй аж. Хуулийн төсөлд хэдийгээр ингэж тусгахаар хэлэлцэж байгаа ч оффшор бүс нь шударга хүний сонголт биш юм.  

Оффшор дансыг улстөрчид, бизнес эрхлэгчид, алан хядагчид, хар тамхи, зэвсгийн наймаачид хууль бусаар олсон мөнгөө эргэлтэд оруулах, мөнгө угаах, татвараас зайлсхийх зорилгоор ашигладаг. 

Олон улсын байгууллагын тооцоогоор 21-32 их наяд ам.доллар оффшор бүсэд эргэлдэж байгаа бөгөөд 5-10 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгө, алт, уран зураг, усан онгоц оффшор дансаар дамжиж бий болсон гэх судалгааны дүн гарчээ. 

Оффшор дансыг улстөрчид, бизнес эрхлэгчид, алан хядагчид, хар тамхи, зэвсгийн наймаачид хууль бусаар олсон мөнгөө эргэлтэд оруулах, мөнгө угаах, татвараас зайлсхийх зорилгоор ашигладаг нь дэлхий нийтэд тодорхой болсон.

Манай улсын хувьд оффшор бүсийн орнуудтай эртнээс эдийн засгийн харилцаатай байж иржээ. 1990-2015 онд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас орсон байна.

ОФФШОР БҮСИЙН ОРНУУДААС МОНГОЛД ХИЙСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

  • Нидерланд- 4.23 тэрбум ам.доллар
  • Люксембург- 1.15 тэрбум ам.доллар
  • Британийн Виржин Арал- 1.1 тэрбум ам.доллар
  • Хонконг- 229 сая ам.доллар
  • Бермудын арал- 129 сая ам.доллар
  • Швейцарь- 103 сая ам.доллар
  • Кэймэн арал- 74 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар тэргүүлж байна.

Манай улсад дэлхийн 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэнээс 920 компани буюу 7 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байгаа юм. Тухайлбал, Оюу Толгой болон Энержи Ресурс ММС компаниудын  толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байх жишээтэй.

Монголчууд оффшор бүсийн талаар мэдээлэлгүй байсан учир энэ талын хууль эрхзүйн зохицуулалт манайд урьд өмнө байсангүй. Энэ хууль батлагдах үед эргийн гадна данстай, дансандаа их, бага мөнгөтэй байсан ч ялгаагүй дансаа хаалгах, үл хөдлөх хөрөнгөтэй бол худалдан борлуулах бололцоог нь хуулиар олгоно гэж Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ярьсан.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн энэ хуулийн төслийг ирэх пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан