Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээ татан авах тусгай үүргийн онгоцыг дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн нисгэхээр шийдвэрлэснийг өнөөдөр мэдээллээ. Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, 3-нд Токио руу тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ авчрахаар болов.
Засгийн газраас тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр зөөвөрлөгдөн ирсэн COVID-19 халдварын 11 дэх тохиолдлыг илрүүлснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр зарлалаа. Энэ талаар АНУ-д судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж буй ШУ-ы доктор Д.Наранбаатар шууд ярилцлага хийж, Монгол Улсын төр дахин алдаа гаргах гэж байна хэмээн шинжлэх ухааны судалгаанд үндэслэн байр сууриа илэрхийлж байна.
COVID-19 халдварын тархалтын өмнө дэлхийн хүчтэй эдийн засагтай улс орнууд хүчин мөхөстөж байна. Гэтэл дахин онгоц явуулж, иргэдээ авчрах гэж байгаа нь халдварыг эх орондоо тараах гэсэн бодлого мэт харагдаж, санаа зовж байна. Би ЭМЯ-ыг шүүмжлээгүй, Ерөнхий сайд, Засгийн газрыг шүүмжилж байна.
Яагаад ингэж хэлж байна вэ? гэвэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарын даац хэтэрч, хөл дээрээ сөхрөх гэж байхад гадаадаас иргэдээ авчирч, ачааг нь улам нэмье гэж байгаатай агаар нэг. Тэгсэн хэр нь эрүүл мэндийн салбараа шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаагүй байж харалган шийдвэр гаргалаа.
Халдвар Италийн хамгийн баян мужид халдвар тархаад нас баралт өнөөдөр 7 хувьд хүрээд байна. Монгол Улсын 3.3 сая иргэн амьсгалын 160-хан аппараттай.
Тэгвэл АНУ бол 160 мянган ширхэг амьсгалын аппараттай. COVID-19 халдвартай тэмцэхэд энэ улсад 960 мянган ширхэг аппарат хэрэгтэй гэж мэдээлж байна. АНУ 330 сая хүн амтай. Тэгэхээр АНУ-д 2000 хүн тутамд нэг, харин Монголд 20 мянган хүнд нэг амьсгалын аппарат ногдож байна. Ийм сул эрүүл мэндийн системийг яаж ажилла гэж төр засаг харалган шийдвэр гаргаж байна вэ?