Монголын орчин үеийн “Angels” циркийн зохион байгуулсан “NOMADE” тоглолтын уран бүтээлчид Францын нийслэл Парис хотын дэлхийн хамгийн том тайзтай алдарт “Cirque Phénix” циркэд хоёр сар, нэг сарын турш Францын есөн хот болон Швейцарь улсын Женев хотод аялан тоглоод хоёрдугаар сарын 12-нд эх орондоо ирлээ. Дэлхийн соёл урлагийн өлгий Франц оронд Монгол ахуй, үндэсний урлаг, түүх соёл, өв уламжлалаа сурталчилсан “Номад” бүрэн хэмжээний тоглолт манай уран бүтээлчдэд төдийгүй “Cirque Phenix”-ийн хувьд ч олон амжилт дагуулсныг ерөнхий зохион байгуулагч “Аngels” циркийн захирал, найруулагч Б.Оргилболд онцолж байв.
2020 онд “Phenix” циркийн 20 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хугацаанд Монголын тоглолтыг хамгийн олон буюу 400 мянган үзэгч үзжээ. Тасалбар ч хугацаанаасаа өмнө зарагдаж дууссан байна. Монголын цирк тоглож байх 2019 оны 11, 12 дугаар сард Парист олон нийтийг хамарсан ажил хаялт, жагсаал цуглаан болж, метро болон бүх тээврийн хэрэгслүүд тодорхой цагаар зогссон аж. Тэр үед Phenix-ийн удирдлагууд үзэгчид ирэхгүй байх вий гэж эмээж байсан ч 6000 суудалтай цирк үзэгчдээр дүүрэн байжээ. Францын Соёлын яамны сайд, Парис хотын захирагч гээд өндөр албан тушаалтнууд зорин ирж “Номад” тоглолтыг үзсэн байна.
Францын соёлын сайд тоглолтын дараах хүлээн авалтын үеэр “2020 онд Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. Энэ онцгой цаг мөчид нүүдэлчин Монголын ард түмний өв соёл, ёс заншил, урлаг соёлын цогц гайхалтай бүтээлийг Францын ард түмэнд хүртээл болгож байгаа нь яг цаг үеэ олсон хэрэг боллоо. Асар их амжилт дагуулсан "Номад" тоглолтыг өөрөө үзэж, ямар гайхалтай соёл, уламжлалтай ард түмэн болохыг зүрх сэтгэлээрээ мэдэрлээ” гэсэн байна. Францад тоглох гурван сарын хугацаанд тус улсын хамгийн олон үзэгчтэй телевиз, радио, сониноос ирж Монголын уран бүтээлчидтэй уулзан мэдээ, сурвалжлага бэлтгэн Франц оронд төдийгүй Европын орнуудад сурталчилсан нь тоглолтын бас нэгэн амжилт.
Сэтгүүлч “Нум сумаар харваж бай оноход амаргүй. Гэтэл уяхан туяхан нугараач охид гараараа биш бүр хөлөөрөө харваж “шаартай бай”-г сурамгай онох нь гайхалтай бөгөөд тоглолтын оргил хэсэг байлаа. Зөвхөн “Номад”-аас харж болох сонирхолтой үзүүлбэрүүд олон байна. Тэр бүхнийг зөвхөн монголчууд л хийж чадна. 12 хүн суулгасан 540 кг жинтэй үхэр тэрэг чирж, Хүнд модыг амандаа зууж эргүүллээ. Монголын хамгийн хүчтэй, төмөр шүдтэй хүн гэсэн” гэх мэтээр тоглолтын сонин хачнаас Францын хэвлэлүүд онцлон үзүүлж, бичицгээжээ. Энэ мэт нэвтрүүлэг, сурвалжлагууд сурталчилгаа болж, Францын хотууд болон Европын орнуудаас үзэгчид олноор иржээ. Мөн Европт ажиллаж амьдардаг монголчууд зорин ирж, Монгол орон, уран бүтээлчдээрээ бахархсан сэтгэгдлээ илэрхийлсээр байсан нь манай уран бүтээлчдэд урам зориг өгсөөр байж.
Монголын циркчид, уран бүтээлчид Франц, Европын орнуудад хийсэн тоглолтынхоо салхийг ийн амжилттай хагалснаар “Cirque Phenix” цирктэй цаашид таван жил хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.
Тоглолтын ерөнхий найруулагч, зохион байгуулагч нь “Аngels” орчин үеийн циркийн захирал Батболдын Оргилболд. Тэрбээр Монгол циркийн мөнхийн зүтгэлтэн нэрт акробатчин, цирк судлаач Ёндонгийн Батболдын хүү. Түүний ээж Лодойн Энхцэцэг Францын нийслэл Парис хотод 1983 онд болсон Дэлхийн маргаашийн олон улсын циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээнээс Монголын анхны алтан медаль авч, 19-хөн насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин болсон нэрт уран нугараач. Циркчин гэр бүлээс төрсөн хүү сонголтгүйгээр циркчин мэргэжлийг сонгож, Францын Шалоне хот дахь Олон улсын орчин үеийн циркийн урлагийн төв их дээд сургуульд дөрвөн жил сурч, 2006 онд Орчин үеийн урлагийн найруулагч мэргэжлээр төгсжээ. Цирк, театр, бүжиг, хөгжим, дуу шүлэг гээд урлагийн бүхий л төрлөөр ажиллаж болох салбартаа хөрвөх чадвартай мэргэжилтэн. Б.Оргилболд эзэмшсэн мэргэжлээ бүрэн ашиглаж, өөрийн олон жил бодож төлөвлөсөн төслөө амжилттай хэрэгжүүлсэн нь энэ юм.
Тэрбээр, “Цирк, орчин үеийн урлагийн чиглэлээр Францын нэр хүндтэй сургууль төгсөөд эх орондоо ажиллаж буй ганц боловсон хүчний хувьд Монголынхоо орчин үеийн цирк, соёл урлагийг дэлхий дахинд сурталчлах нь миний хүсэл зорилго. Энэ хүсэлдээ хөтлөгдөж, Монгол соёл урлагийн тоглолтыг “Cirque Phenix” циркэд тоглуулах, санаагаа ойлгуулахын тулд би Франц улс руу таван удаа ниссэн. Phenix-ийн захирал Алайн Пашери өнгөрсөн жил Хятадын “Сармагчны хаан” тоглолт тавьсан учир Азиас дахин тоглолт авах хүсэлгүй байсан. Эхэндээ Та нар азиуд, адилхан соёл иргэншилтэй гэсэн. Монгол маш өвөрмөц соёл иргэншил, өв уламжлал, түүхтэй улс гээд тэр нэр хүндтэй захирлыг ятгаж, ийм ийм үзүүлбэр тоглуулж чадна” гэж бүх бичлэгээ үзүүллээ. Тайзан дээр таван ханатай монгол гэрийг тавхан минутад барья, нүүдэлчин ард түмний соёлыг тайзны урлагтай холбож дэлхийд харуулъя. Би Францад сургууль төгссөний хувьд Франц, Европын үзэгчид юу сонирхдогийг мэднэ гээд л ятгаж гарсан даа.
Алайн Пашери захирал Францад төгссөн надад итгэж, Монголын бүрэн хэмжээний тоглолтыг цирктээ тоглуулахаар болсон ч үнэндээ тоглолт эхлэн эхэлтэл итгэлгүй байсан. Тоглолтууд түүний төсөөлснөөс хэд дахин илүү амжилт үзүүлсэн учир бидэнтэй таван жилийн турш хамтарч ажиллаж, Европын орнуудад хийх дараагийн тоглолтууд зохион байгуулахаар болж, эхний тоглолтуудын тов гарлаа. Энэ бол циркийн уран бүтээлчид бидний хувьд маш том боломж. Үүгээр дамжуулан Монгол Улсаа дэлхийд бүрэн утгаар нь сурталчилна гэж баяртай явна.
Бид цаашид үзүүлбэрүүдээ илүү чанаржуулах, тоглолтын хувцас, хэрэглэлийг шинэчлэх зэргээр хийх зүйл их байна. “Номад” тоглолтынхоо зарим ая хөгжмийг Францын хөгжмийн зохиолч Кристиан Кравэро-той хамт сууж, аль үзүүлбэрт ямар ая болох вэ? хэмээн ярилцаж шинээр зургаан ая зохиолоо. Хугацаа бага байсан учир өөрөө хөөмийлж, хархираа, ая дуугаа оруулж билээ. Ганц үзүүлбэрийн аяыг шинээр зохиож бичүүлэхэд л асар их мөнгө төлнө. Энэ бүхнийг хийхийн тулд бидэнд мэдээж санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж байна. Анх энэ төслийг санаандаа ургуулж, бүрэн хэмжээний тоглолт болгон тайзнаа гаргах хүртэлх хүч хөдөлмөр, жүжигчдийн хувцас, техник тоглолтын хэрэгсэл бүхнийг өөрийн халааснаас гаргахад үнэндээ амаргүй байсаан. Гэсэн ч зүтгэсээр ард гарлаа. Энэ удаа үндэсний контентийг бүтээж байгаа бидэнд төр засгаасаа бодлогын хувьд ч, хөрөнгө санхүүгийн хувьд ч дэмжлэг үзүүлээч” гэж хүсмээр байна” хэмээн ярьсныг дуулгах учиртай.
“Angels” циркийг ХААН банк 10 гаруй жил ивээн тэтгэж, бэлтгэл сургуулилалтаа хийх танхимаар ханган циркийн урлагийн дэмжиж ажилладаг үнэнч ивээн тэтгэгч нь.
Тэднийг Парис хотод тоглолтын бэлтгэлээ хийж байх үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй яамны дарга нар олон улсын хуралд оролцох далимдаа уулзаж, циркийн урлагийг төр засгаас бодлогын хувьд дэмжиж ажиллахаа сайд Ё.Баатарбилэг илэрхийлжээ. Салбарын сайд нь “Cirque Phenix”-ийн захирал Алайн Пашеритай уулзаж, Монгол циркчидийнхээ талаар сэтгэгдлийг сонсож, циркийн урлагийн талаар яриа өрнүүлснийг Б.Оргилболд сонин болгон ярьж байв.
“Номад” тоглолтын сонин хачнаас:
- “Cirque Phenix” циркийн түүхэнд хамгийн олон буюу бараг 400 мянган үзэгчид хүрснийг энд давтан өгүүлье.
- 20 жилийн хугацаанд Phenix-ийн тайзанд тоглосон Африк, Хятад, Орос, Куба зэрэг орон орны тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь Монголын “Номад” байлаа гэж үзсэн хүн бүхэн сэтгэл дүүрэн ярьцгааж байв. Тоглолтын завсарлагаанаар үзэгчдийн дундуур явж яриаг нь сонирхож сонсоход “Дараа жил гэр бүлээрээ Монгол руу явъя. Ямар агуу түүх, соёлтой улс вэ? Монгол гэрт хонож үзье. Шөнийн одод, хөх тэнгэрийг нь харъя” гэж байна. Тэгэхээр Европоос, ялангуяа Францаас ялангуяа ирэх жуулчдын тоо нэмэгдэх байх гэж Б.Оргилболд яриан дундаа шигтгэв.
- “Cirque Phenix”-т тавьсан гадаадын тоглолтуудаас телевиз, хэвлэлээр хамгийн олон амжилттай бичигдэж, онцлогдсон.
- Долоо хоногт 150 кг буюу хамгийн их мах идсэн уран бүтээлчид бол монголчууд хэмээжээ. Манай уран бүтээлчдийн багт тогооч нь явсан бөгөөд долоо хоног тутамд хүнсээ авна. Нэг удаад хонь, үхрийн мах 100 кг, тахиа гахайны мах 40-50 кг-ыг авдаг байж. Монголд махгүй хоол гэж бараг байхгүй, махгүй бол манай жүжигчид урагш явахгүй хэмээн Б.Оргилболд циркийнхэнд танилцуулж байжээ. Тэдний хоол, байрыг “Phenix” цирк хариуцсан бөгөөд циркдээ алхаад хүрэх тохилог зочид буудалд байрлуулж, уран бүтээлдээ бүх зүйлээ зориулах таатай боломжоор хангаж байжээ.
- Мөн хамгийн зохион байгуулалт сайтай, жүжигчид маш цэвэрхэн. Хувцас солих өрөөний хивс дэвсгэр, гал тогоо маш цэвэрхэн байдаг гэсэн магтаалыг Францын хамтран зүтгэгчдээсээ сонсоцгоолоо.
- Phenix-ийн түүхэнд хамгийн их урилга авсан тоглолт хэмээн циркийн захирад Алайн Пашери онцолсон байна. Тэрбээр “Та нарын урилга 500 хол давлаа. Гуравхан сая хүн амтай гэсэн хэр нь 500 гаруй урилга авлаа. Гэтэл тэрбум гаруй хүн амтай Хятадын циркчид гурван сарын хугацаанд 50 хүрэхгүй урилга авсан. Та нар ийм олон найз нөхөдтэй юм уу, Европт ийм олон монголчууд байдаг юм уу? гэж гайхан инээж билээ хэмээн Б.Оргилболд сонирхуулаад, Алайн Пашери захирал өөрөө сэтгэл хангалуун ажилласан учир энэ бүхэнд огт гар татаагүй хэмээн онцлов.
Манай уран бүтээлчдийн дараагийн тоглолт холгүй учир хэсэг амсхийгээд ажилдаа орцгооно. Анх удаа бүрэн хэмжээний аялан тоглолт хийсэн Монголын циркчдийн багт ч, “Cirqus Рhenix”-т ч амжилт дагуулсан “Номад” төсөл цаашид үргэлжилнэ. Энэ төслийг хийснээр ашиг олох нь миний гол зорилго биш, Монголын соёл урлагийг дэлхийд таниулах. Монгол орноо сурталчлах нь миний хүсэл хэмээн Б.Оргилболд захирал яриан дундаа хэдэнтээ хэлснийг энд дурдъя.
Эцэст нь “Монголын циркийг гаднынхан ингэж шимтэн үзэж, шагшин магтаж байхад монголчууд өөрсдөө цирк үзэхгүй, циркийн урлаг үзэгчгүй байна вэ?” гэсэн асуултыг түүнд тавихад “ Аав, ээжийн ид ажиллаж байх үед л бүх урлагийн дундаас цирк хамгийн олон үзэгчтэй оргил үе нь байсан. Одоо цаг үе өөр болсон шүү дээ. Тийм болохоор цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж бодож сэтгэж ард түмнийхээ хүсэн хүлээсэн шинэлэг бүтээл, тоглолтыг гаргаж ирэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ингэж хийж чадвал монголчууд үзнэ, урлаг ойлгодог, циркэд маш дуртай ард түмэн шүү дээ.
Та Франц, Европын үзэгчдийг гайхшруулсан “NOMADE” тоглолтыг Монголын ард түмэндээ хэзээ толилуулах вэ? гэхэд “Ойрын үед гэвэл арай амжихгүй. Энэ оны арваннэгдүгээр сараас бид буцаад Францын өмнөд хэсгийн Monaco, Cannes, Marseille зэрэг том хотуудаар аялан тоглоод, цаашаа Герман улсад аялан тоглолтоо үргэлжлүүлэх учир тоглолтын хэрэгслүүд болох таван ханат гэр, чихмэлээр хийсэн таван хошуу мал зэрэг тоглолтын хэрэгслүүдээ Францад үлдээсэн. Мэдээж бидэнд “Номад” монголчууддаа үзүүлэх төлөвлөгөө бий хэмээв.
Мөн тэрбээр “Монголд циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ой 2021 онд тохионо. Манай циркчид тал талдаа уран бүтээлээ туурвиад амжилттай явцгааж байна. Монголын циркчид тэр дундаа уран нугаралт, акробатчид дэлхийд маш нэр хүндтэй. Цирк бол ямар ч хэл соёлтой улс орон, ард түмэнд орчуулагчгүйгээр хүрдэг гайхамшигтай сайхан урлаг. Циркийнхээ үнэлэмжийг өсгөхийн төлөө уран бүтээлчид хамтарч нэгдээд ажиллах боломж бий хэмээн “Angels” циркийн захирал, МУСТА Б.Оргилболд энэ урлагийн шинэ үеийн салшгүй нэгэн төлөөлөгчийн хувьд санаа бодлоо хуваалцсан юм.
Youtube: Orgilbold Batbold
Instagram: orgilbold_batbold
Facebook: Angels Mongolian Modern Circus & Theatre