gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     9.13
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Кармен” дуурийг францын удирдаачтай тоглоно

Р.Адъяасүрэн
Соёл урлаг
2015-05-08
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
Соёл урлаг
2015-05-08

Тамхины үйлдвэрийн ажилчид, тэдний нэг болох үзэсгэлэн гоо, эрх чөлөөт, омог бардам зангаараа ялгарах цыган бүсгүй Кармен, түүнд ухаангүй дурласан цэргийн түрүүч Хозе нарын ээдрээт хайр сэтгэлийн түүхийг өгүүлдэг “Кармен” дуурийг тавдугаар сарын 7-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн тайзнаа тоглох гэж байна.

З.Бизе “Кармен” дуурийг францын удирдаач Шарль Барбие удирдан тоглож байгаагаараа онцлог.

УДБЭТ-ын хамт олон гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгынхоо хүрээнд томоохон олон ажил төлөвлөсний нэг нь  Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд францын удирдаачийг урьж, “Кармен” дуурийг ийн үзэгчдэд хүргэж байгаа юм.

Францын удирдаач Шарль Барбие нь Бретаний консерватур, Реннийн 2-р Их сургуульд сурч байгаад Парис хотын Үндэсний хөгжим, бүжгийн дээд консерватур, Сибельюсийн Академийн удирдаачийн ангийг профессор Лейф Сегерстамын удирдлаган доор мастер зэрэгтэй төгссөн. Тэрээр Олон талын авъяастай тэрээр Либанаар дамжин Колумбаас Филиппинь хүртэл, 2005 онд Японы Айчигийн үзэсгэлэн гээд дэлхийн 24 оронд дуу хоолойгоо сонсгож явжээ. Тэрээр дундад зуунаас орчин үе хүртэлх бүхий л цаг үеийн баялаг урын сантай аж.

“Кармен” дуурийн ерөнхий найруулагчаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж байгаа бөгөөд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучид, симфони найрал хөгжим, балетын жүжигчид оролцоно.

 Алдарт “Кармен” дуурь нь “Удиртгал хөгжим”, “Тореадорийн дуу”, “Хабанера”, “Цэцгийн дуу” зэргээрээ хүн бүхний чихэнд хоногшсон бүтээл бөгөөд 1880 оноос хойш дэлхийн хамгийн алдартай дуурийн тоонд зүй ёсоор багтжээ.

УДБЭТ-ын тайзнаа анх 1985 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УГЗ Л.Эрдэнэбулганы найруулгаар анх тоглож байжээ. Тус дуурийн 30 жилийн ойг угтан  балетын бүжиг, хүүхдийн найрал дуу зэргийг нэмэн тайз болон хувцсыг  шинэчлэн,  франц хэл дээр 2014 оны арванхоёрдугаар сарын 14, 15-нд УГЗ Ж.Бүрэнбэх шинэчлэн найруулж тавьсан байна. Дуурийн гол дүрүүдэд  УДБЭТ-ын үе үеийн алдар гавьяатай 30 гаруй гоцлол дуучид дуулж байсан бөгөөд энэ жил “Кармен” дуурь нь УДБЭТ-ын анх тайзнаа тоглосноос хойш 30 дахь жилтэйгээ золгож  байгаагаараа онцлог юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан