Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон амны хаалт, эмнэлгийн хамгаалах хэрэгслийн улсын нөөц бүрдүүлэх үүрэг аваад ажиллаж буй “Мөнхийн тун” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн эхлээд II эмнэлэгт очиж коронавирусийн цар тахлын бэлэн байдал болон тус эмнэлгийн өргөтгөл болон ажиллаж буй Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн хүчин чадал, олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр иргэдэд тусламж үзүүлж эхэлсэнтэй танилцсан юм.
Тус эмнэлэгт 5.5 сая ам.долларын өртөг бүхий 51 нэр төрлийн 989 ширхэг эмнэлгийн болон зайн оношилгооны тоног төхөөрөмжүүд суурилуулжээ. Улсын хэмжээнд коронавирусийн халдвартай болон халдварын сэжигтэй иргэдийг нэгдүгээрт ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээ, оношилгоо хийнэ. Мөн халдварын сэжигтэй иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан хянаж буй бөгөөд шаардлагатай бол Хоёрдугаар эмнэлэгт тусгаарлах, эмчлэх нөөц эмнэлэгт болгон ажиллахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар тус эмнэлэгт COVID-19 халдварын сэжигтэй иргэдийг хүлээн авах өрөө тус бүртээ ариун цэврийн өрөөтэй 280 ор, хүнд өвчтөнд үйлчлэх хүчилтөрөгчийн аппарат хэрэгслээр тоноглогдсон 50 ор бэлэн байгааг эмнэлгийн ерөнхий захирал С.Энхболд танилцууллаа.
Монгол Улс дотооддоо халдварыг алдаагүй, хяналтдаа байлгаж чадаж байгаа бөгөөд энэ сонор сэрэмжээ алдахгүй хичээж ажиллахыг Ерөнхий сайд эмнэлгийн удирдлага болон ажилтнуудад захив. Нөхцөл байдал цаашинд хэрхэн өрнөхийг тооцоолох аргагүй учир гамшгийн бэлэн байдлыг хангаж ажиллаж буй бөгөөд халдвар тархвал эмнэлгийн 560 орыг чөлөөлөн тусгай зориулалтаар ашиглах төлөвлөлт хийснээ ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нэмж хэлэв.
II эмнэлэгт COVID-19 халдварын сэжигтэй иргэдийг хүлээн авах өрөө тус бүртээ ариун цэврийн өрөөтэй 280 ор, хүнд өвчтөнд үйлчлэх хүчилтөрөгчийн аппарат хэрэгслээр тоноглогдсон 50 ор бэлэн байгаа гэж эмнэлгийн ерөнхий захирал С.Энхболд танилцууллаа.
Эмнэлгийн хэмжээнд эмч, мэргэжилтнүүддээ коронавирусийн халдварын үед ажиллах сургалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан бөгөөд шаардлагатай ариутгалын бодис, эм тариа, хамгаалах хэрэгслийг ч хангалттай хэмжээгээр нөөцөлснөө нэг бүрчлэн мэдээлнэ лээ.
Хоёрдугаар эмнэлгийн лабораторид орчин үеийн өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглаж эхэлжээ. АНУ-д үйлдвэрлэсэн GeneXpert молекул биологийн бүрэн автомат аппарат нь COVID-19 халдварыг 45 минутад оношлох хүчин чадалтай. Уг аппаратаар ДОХ, тэмбүү, сүрьеэ зэрэг дөрвөн төрлийн халдварыг илрүүлэх боломжтой.
ДЭМБ-аас уг аппаратыг коронавирусийн халдварыг оношилоход ашиглаж болно хэмээн зөвшөөрөл өгчээ. Цаашид ДЭМБ-ын шугамаар авч, энэ аппаратыг авч, дүүрэг, аймгуудын нэгдсэн эмнэлэгт суурилуулахаар ажиллаж байна хэмээн Д.Сарангэрэл сайд нэмэлт мэдээлэл өгсөн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын хэмжээнд хүчин чадал өндөртэй лабораторитой болсон байна. олон төрлийн шинжилгээг эсийн түвшинд хийх нөхцөлийг бүрдүүлсэн нь маш сайн. Мөн II эмнэлгийн нөхцөл байдал муудвал хүндэрсэн өвчтөнийг хүлээн авах 280 ор бэлдсэн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлгийн орыг нэгтгэвэл 1000 хүнийг тусгаарлан эрчимт эмчилгээ хийх боломж бүрдсэн байна. Юмыг яаж мэдэх вэ гэж бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК-т үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж байна. үүн дээр Яармагт баригдсан 300 ортой Төрөх эмнэлгийг эхний удаад COVID-19-ийн үед ашиглахаар бэлтгэл хангаж байна. Нөхцөл байдал намжвал цаашид үндсэн зориулалтаараа ашиглагдана.
Монгол Улсад коронавирусийн халдвар тархаагүй, хяналтдаа байлгаж байна. Халдварыг хорионд байлгаж чадаж байна. Цаашид эрүүл мэндийн салбарынхан болон онцгой, мэргэжлийн хяналт, цагдаа гээд бүх салбарынхан анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй. Дэлхийн 200 гаруй оронд халдвар тархаж, өдөрт 2000-3000 хүн нас барж, дэлхий нийтээр гамшгийн онцгой цаг үед байна. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Монгол Улс бол өнөөдөр диваажин шиг байна” гэж сайхан үг хэлжээ. Халдварын тархалтын алдахгүй байхад мэргэжлийн байгууллагын зөвлөгөө зөвлөмжийг дагаж, амны хаалтаа зүүж занших зэргээр сонор сэрэмжтэй хариуцлагатай байгаа ард иргэддээ мөн талархаж байна. Монголын ард түмэн Засгийн газар, Улсын онцгой комисс, ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагынхандаа талархаж байна. Бид бүхний итгэлийг алдахгүй гэдэгт найдаж байна хэмээгээд тус эмнэлгийн хамт олны ажилд амжилт хүслээ.