gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     5.02
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

24 цагийн эмийн сангуудад эмч нар ажиллана

Нийгэм
2009-11-05
0
Twitter logo

Томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвар хурдацтай тархаж байгаа тул улс орон даяар 14 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс хуралдаж зарим асуудлыг шийдлээ.

Үзвэр, үйлчилгээний бүх арга хэмжээг хориглож, бараан захуудыг хаалаа
Энэ өдрүүдэд барааны зах ажиллахгүй, олон нийтийг хамарсан бүх төрлийн үзвэр үйлчилгээ, диско клуб болон хүүхдийн тоглоомын газар, интернэт кафены үйл ажиллагааг зогсоогоод байна.

Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хязгаарлан, зорчигчдын биеийн байдлыг үзэж зорчуулах, хүн тээврийн үйлчилгээнд явж байгаа автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх тухай бид мэдээлсэн.

Хот орон нутагт зохиох төрөл бүрийн хурал, зөвлөлгөөн ээлжит, цэрэг татлагыг 14 хоногоор хойшлуулж оюутны хотхон, дотуур байранд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэсэн.

“Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг захын барааны төрөлжсөн хэсгийг хааж буй, өөрөөр хэлбэл, хүнсний захууд ажиллаж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 48 эмийн сан 24 цагийн үйлчилгээ үзүүлж буй. Эдгээр газарт эмийн санчаас гадна эмч ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч байхыг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүд үүрэг болголоо.

Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явахгүй, үзвэр үйлчилгээний газрууд хаалттай, цэрэгт татлага хойшилсон гэхчлэн ийм арга хэмжээг манай улсад анх удаа нэгэн зэрэг авч буй бөгөөд цэрэг татлагын үеэр 38 мянган залуус эмчийн үзлэгт орохоор цэргийн зарлан дуудах хуудас аваад байжээ.

Улсын онцгой комиссоос нийслэлийн удирдлагуудад өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан ард иргэдийн хувийн ариун цэврийг дээшлүүлэх гол хүчин зүйл болох гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, орон сууц, гэр хорооллын хогийг тухай бүрт нь зайлуулах, хогийн цэгүүдэд ариутгал тогтмол хийхийг үүрэг болгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч хариуцсан салбарын дарга нарт энэ үүргийн дагуу эрчимтэй арга хэмжээ авахыг санууллаа.

Аж ахуйн нэгж, байгууллагууд хүндэтгэлтэй хандаж, хууль дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна
Баар, зоогийн газар, рестораныг 21 цагаас хойш ажиллуулахгүй тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд 21 цагаас хойш үйл ажиллагаа явуулж байсан 14 газрын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм байна.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд ч эдгээр газар хязгаарласан хуваарийн дагуу буюу 21 цаг хүртэл ажиллах ёстой юм.

Мөн Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын үед хатуу хяналт тавин ажиллаж байна.

Энэ талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Тэдний мэдээлснээр “Үйлчилгээний газрууд ялангуяа дэлгүүр, баар, ресторан үйлчилгээний бусад газрууд тогтоосон цагийн хязгаарын дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг гаргуулахгүй байхад чиглэсэн мэдэгдэл, шаардлага өгч, хариуцлага тооцож байна.

Түүнчлэн хороодод ажиллах цагдаагийн эргүүлийн чиглэлийг өргөтгөж, Хөдөлгөөнт эргүүлийн газрын машинт эргүүлийг шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлгүүдэд дэмжлэг, туслалцаа үзүүлж байх ажлыг зохицуулах арга хэмжээ авлаа” гэсэн юм. Үүнтэй холбогдуулан дараах зүйлийг тодрууллаа.

-Энэ хугацаанд нийслэлд ямар нэг зөрчил дутагдал гарсан бэ?
-Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэр, үүрэг даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 552, 579 тоот захирамжийг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавихад зарим үйлчилгээний байгууллага тогтоосон цагийн хязгаарыг баримтлахгүй хэтрүүлэх, архи, согтууруулах ундаа худалдах зэрэг зөрчил, дутагдал гаргасаар байна.

Тухайлбал, өнгөрсөн шөнө нийслэлд согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг болон үзвэр үйлчилгээний 3040 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан шалгалт явуулж, зөрчил гаргасан 24 аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу 569 мянган төгрөгөөр торголоо. Мөн 415 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тогтоосон цагт хаалгаж, 635 аж ахуйн нэгжид мэдэгдэл өгч, санамж, сэрэмжлүүлэг тараасан.

Улс оронд нүүрлээд байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хүндэтгэлтэй хандаж, хууль дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.

Цаашид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаатай холбогдон гарсан шийдвэрүүдийн биелэлтэд цагдаагийн байгууллага хатуу хяналт тавьж ажиллах болно.

Ийнхүү нийслэл хотод H1N1 вирүсийн эсрэг дээрх арга хэмжээнүүдийг авч байна.

Ч.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан