Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүтэй ярилцлаа.
-Зарим
өрхийн амьжиргаанд гол эх үүсвэр болдог
хүүхдийн мөнгийг он гараад зөвхөн ядуу
өрхийн хүүхдүүдэд өгөх болсон яриа
байгаа. Судалгааг нь шинээр гаргаж
байгаа юу, яаж хамрагдах вэ?
-Хүүхдийн
мөнгөний тухайд 2007 онд нийт 952 мянга,
2008 онд 954 мянган хүүхэд хүүхдийн мөнгө
авсан. Хүүхдийн мөнгөний нэг хэсэг буюу
таваас арван хувийг баян хүмүүс авахгүй
байсан гэсэн яриа байсан. Тийм юм байхгүй.
Мөнгө тараахад бүгдээрээ л авчихдаг.
Тухайн үед хүүхдийн тоог анх төсөв
батлахдаа нэг сая 46 мянга гэж тооцон,
мөнгө олгоход 954 мянган хүүхэд авчихдаг
учир ийм яриа гарсан. 500 мянгад нь өгдөг
болгоё гэж бодъё. Хэнд нь өгөх вэ. Ямар
ч орлогогүй байгаа айлд уу, эсвэл бага
орлоготойд нь уу гээд энэ хоёрын зөрүү
гаргах их ярвигтай. Тиймээс халамжийн
тогтолцоог зөв болгох нь чухал. Энэ
үүднээс Тэргүүн Шадар сайдаар ахлуулсан
ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсэг
бүртгэлийг нэлээд цэгцтэй болгоно. Бид
цаашдаа хүндхэн айлуудад өгдөг мөнгийг
нэмээд, боломжийн айл өрхийнхийг нь
багасгах зам руу явна гэсэн төлөвлөгөөтэй
байгаа.
-Хүүхдийн
мөнгө, шинэ гэрлэсэн хосод 500 мянган
төгрөг өгөх гээд энэ олон халамж өгөөд
байх нь хэр зөв алхам бэ?
-Олон
улсын байгууллагын судалгаагаар хүүхдийн
мөнгө хүмүүст хүрч байгаа хамгийн
шаардлагатай, ялангуяа манайх шиг
ядуурал 35 хувь байгаа оронд нэг хэсэг
ядуу айлыг амьдруулж байгаа мөнгө гэдэг.
Харин шинэ гэрлэсэн хосын 500 мянган
төгрөг улс төрийн шийдэл. Баян тэрбумтны
хүүхэд ч авдаг учир буруу гэж үздэг. Бид
500 мянган төгрөгийг хасах шийдвэр
гаргасан ч МАХН-ын намын бүлгээс болоод
уначихдаг. Улс төрийн шийдэл, амлалт
учир энэ он дуустал өгөхөөр болсон.
Хүүхдийн мөнгийг хасах, эсвэл хүүхдийн
тоо цөөлөх тооцоо хийж оруулдаг ч бүх
хүүхдэд өгөх ёстой гээд Ардчилсан намын
бүлэг дээр очоод унадаг. Он дуустал ямар
ч байсан өгнө. Тэргүүн Шадар сайдаар
ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
Ажлын хэсэг халамжийн тогтолцоог
өөрчилж, хуулинд байгаа халамж олгох
олон заалтыг ангилж ялгаж, нэгтгээд
найман том хөтөлбөр болгох юм. Ингэвэл
ядуу эмзэг давхаргын хүмүүс авч байгаа
халамж нэг багцад ороод тэдэнд очих
мөнгийг нэмэх боломжтой болж байгаа
гэсэн үг.
-Ахмадуудын
хувьд тэтгэвэр тэтгэмж нэмэх талаар
байнга сонирхож асуудаг. Ойрын үед
тэтгэвэр, тэтгэмж нэмэх үү, тэтгэвэрийн
сангийн санхүүжилтын талаар ярихгүй
юу?
-Тэтгэвэр
тэтгэмж нэмэх бололцоо байхгүй. Засгийн
газар одоо өгч байгаа халамжийн мөнгөө
арайхийн гаргаж байна. Хямралаас үүдээд
хаа сайгүй мөнгөгүй болчихсон үед
тэтгэвэр тэтгэмж нэмэх мөнгө байхгүй.
Монгол Улсын Хөгжлийн санд ойрын ирээдүйд
их хэмжээний мөнгө орох боломж муу. Уул
уурхайн салбарт мөнгө орж ирэхэд Монгол
Улсын Хөгжлийн сан мөнгөтэй болно. Тэр
үед нэмж мөнгө тараах тухай ярьж болох
юм. Гэхдээ нэг сая таван зуун мянга гээд
амласан амлалт байгаа шүү дээ. Үүнийг
яаж өгөхийг намын бүлгүүд ярилцана.
Хаврын чуулган дуусахын өмнө Ардчилсан
намын зүгээс “Баянмонгол” корпораци
байгуулж эрдэнийн хувиа иргэдэд
хувьцаагаар өгье гэсэн. Мөн Засгийн
газрын мөрийн хөтөлбөрт эх орны хишиг
нэг сая 500 мянган төгрөг өгнө гэсэн
байгаа. Энэ хоёрыг нэгтгэх хувилбарт
хүрээд байна.
-Ямар
хувилбар хамгийн тохиромжтой байгаа
бол?
-Нэгтгэх
хувилбар ямар байхыг ажлын хэсэг ярилцаж
байна. Олон хувилбар гаргасан. Бэлэн
мөнгөөр өгөх нь эдийн засгийг сүйрүүлж
магадгүй учир ямар хэлбэрээр байхыг
ярилцаж, ахмад настнуудад бага хэмжээний
мөнгө өгөх, эмчилгээний зардал даах,
унааны болоод байрны хөлс төлөх, хүүхдэд
ирээдүйн хадгаламж, оюутанд сургалтын
төлбөр төлөх, малчид гэх мэт нийгмийн
даатгалын шимтгэл төлдөггүй хүмүүст
эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл
төлөх, ирээдүйд тэтгэвэр авах бололцоо
юу байгаа гэх мэт мөнгөн бус хэлбэрийг
судалж байна. Амласан юмаа өгөх л
хэрэгтэй. Ямар шийдэлд хүрэхийг нэгдсэн
ажлын хэсэг хуралдаж ярилцахаар тодорхой
болно.
-Нийгмийн
даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулах
талаар ямар бодлого боловсруулж байна?
Тухайлбал улсад 33 жил тасралтгүй нийгмийн
даатгал төлсөн доктор тэтгэвэрт гарах
нас болоогүй байхдаа нас барахад
оршуулгын зардал гээд зуу гаруй мянган
төгрөгөөс өөр харамжгүй байсанд үр
хүүхэд нь бухимдаж байсан жишээ мэдэх
юм.
-УИХ-ын
гишүүн З.Алтай "Одоо нэрийн дансанд
цуглуулж буй ирээдүйд тэтгэвэр авах
мөнгийг жишээ нь тодорхой хугацааны
дараа үүнээс цааш би тэтгэвэр авахгүй.
Үлдсэн мөнгийг нь авч болох уу эсвэл
энэ хүн нас барахдаа хүүхэддээ өвлүүлж
үлдээж болох уу" гэж асууж байсан.
Бид үүнийг одоо судалж байна. Бусад
оронд ямар байдгийг арав гаруй орны
жишээ авч судлуулсан байгаа.
Халамж, нийгмийн хамгаалал, даатгалын тогтолцоог урьд өмнө байгаагүйгээр өөрчлөх ажил хийж байна. Халамжийг нэг талаас зөвхөн ажлын хэсэг гаргаж судлаад өгөх үү гэж байгаа мэт ч нөгөө талаас гадаадын мэргэжилтний тусламжтай ядуурлын зураглалыг газрын зураг дээр буулгаж байна. Ингэхэд говийн бүсэд ядуурал их гэж байсан нь ядуурлаас гарч, харин хамгийн сайхан байгальтай учир баруун аймгууд ядуурлаас гарсан байх ёстой гэсэн нь ядуурал их байх жишээтэй. Энэ судалгаа хийхэд хүн амын тооллогын тоон мэдээллийг үндэслэн гаргасан. УИХ-ын говиос сонгогдсон гишүүн говийнхнийг яагаад баян гэж байгаа юм гэх байх. Газрын зураг дээр аль сум ядуу гэдгийг хүртэл гаргасан. Эдгээр мэргэжилтний тусламжтай халамжийн мөнгөө энэ ядуурлыг зураг дээр буулгаад мөнгөө яаж тараавал ядуурлыг хурдан хугацаанд багасгаж болох судалгаа хийж, зураглалаа буулгаж байна. Хоёр арга бий. Жишээлбэл, тухайн сумын ихэнх нь ядуу иргэн байгаа бол сонгож аваад ядуу баян гэлгүй бүгдэд нь халамж өгч, тодорхой хугацааны дараа хэчнээн хүн ядуурлаас гарсныг судлах зэрэг сонин арга байна. Бидний хувьд их эсэргүүцэлтэй тулгардаг. Гадаадын олон ядуу буурай оронд хэрэгжүүлээд амжилттай болсон туршлагаас харахад энэ арга болохгүй юмгүй. Нэг талаасаа үүнийг хөтөлбөр болгож, хүрээгээ маш сайн хумиж авч байна. Нөгөө талаас олон аргаар туршиж, халамжийг эмх цэгцтэй болгоё. Гадаадын мэргэжилтний өгсөн асуулгыг 2010 оны хүн амын тооллогын асуултанд оруулсан. Ирэх жил хүн амын тооллогын дүнг нэгтгээд ядуурлын зураглалыг газрын зураг дээр дахин гаргана. Ингэхээр 2000-2010 онд Монгол Улс ядуурлаа бууруулж уу, эсвэл хий хоосон ярьж уу гэсэн дүр зураг гарна. Одоо статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсын ядуурал 2007 онд 36.2 хувьтай байснаа 2008 онд 35.8 болсон нь ядуурал огт буураагүй байрандаа байна гэсэн үг. Ядуурлын судалгаа зөв үү, эсвэл зөв бодлого барьж байна уу, буруу хөтөлбөр хэрэгжүүлж байна уу гэдгээ шууд ярилцах л хэрэгтэй.
-Таны
дээр дурдсан орны жишээнээс нийгмийн
даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулах
манайд нэвтрүүлж болох авууштай, хэрэгтэй
санаа, туршлага юу байна?
-Эдгээр
орны жишээ харахад зарим нь орчуулагдахгүй,
томъёолсон томъёолол нь манайд байхгүй
цоо шинэ хэлбэр байх юм. Германы тогтолцоог
нэлээн сонирхсон. Учир нь Герман улс
манайхтай адил хагас нь социалист
нийгэмд байж, капиталист нийгэмд шилжихэд
тосч авсан газар нь зах зээлийн нийгмийн
тогтолцоотой байсан. Энэ хоёр Германы
тогтолцоог яаж шилжүүлснийг бид сонирхож
байгаа. Нөгөө талаас 721 мянган хүн нэрийн
данс нээлгэсэн. Нэрийн дансны хувьд
хууль гаргахдаа 1960 оноос хойш төрсөн
хүмүүст улсаас нэрийн дансанд байх
ёстой мөнгийг нь гүйцээж төлөх болсон.
Эдгээр нэрийн дансанд улс хэчнээн
хэмжээний мөнгө төлөх тооцоо хийхэд
гурван ажлын хэсэг гурван өөр тоо гаргаж
байгаа. Жишээ нь Үйлдвэрчний эвлэл 2.1
триллион буюу их наяд төгрөг, Ажил олгогч
эздийн холбоо 870 гаруй тэрбум төгрөг,
Засгийн газраас гарсан ажлын хэсэг нэг
триллион 766 тэрбум гэсэн тоо гаргасан
байгаа. Энэ нь Засгийн газар их өртэй,
маргааш төлөх мөнгө гэсэн үг биш. Харин
энэ хүмүүсийн ирээдүйг нь хангах баталгаа
байна уу үгүй юу, 2015 оноос 1960 оныхон
тэтгэвэр авахад тэтгэврийг яаж бүрдүүлэх,
хэчнээн хэмжээний тэтгэвэр авахыг
урьдчилаад тооцоход энэ маягаар мөнгө
бүрдлээ ч маш бага хэмжээний тэтгэвэр
авах учир шаардлага хангахгүй. Тэгэхээр
1970 он болгох уу, 1970 оноос хойш тооцоо
хийж үзэх үү гэдгийг одоогоор судалж
байна. Хамгийн гол нь энэ хүмүүсийн
ирээдүйг ямар байдлаар хангахад анхаарна.
Нөгөө талаас насжилтийн стратеги гаргаж,
Монголын хүн амын насжих үйл явц, хүн
амын цонх нээгдэх үе ирсэн үед яах ёстой
зэргээр бусад орны жишиг судалж байна.
-Ядуурлаас
гарахын тулд хүн тодорхой хэмжээгээр
ажил хөдөлмөр эрхэлж, ажлын байртай
байх ёстой. Гэтэл манайхан ажил,
орлогогүйгээсээ тэр үү нийгмийн халамж
хүртэхийн тулд янз бүрийн арга заль
хэрэглэдэг шүү дээ?
-Ядуурлаас
гарах ганц арга байхгүй. Халамжийн
тогтолцоог л зөв болгох ёстой. Өнөөдөр
халамжийн бүртгэл, данс тооцоо зөв
байгаа эсэхийг ярих хэрэгтэй. Гэтэл
аймагт ажиллаж буй халамжийн ажилтнууд
компьютергүй, бүгдийг нь гараар бичдэг
байв. Тэгэхээр сум, аймаг, нийслэлээс
халамж давхар авах боломжтой байсан.
Бүгдийг нь компьютертэй болгосноос
гадна бүртгэлийг регистрийн дугаараар
нь жагсааж, сүлжээнд оруулж байна.
Ингэснээр давхцалгүй болно. Түүнээс
гадна энд тэнд хуулийн цоорхой ашиглан
янз бүрийн байдлаар халамж хүртдэгийг
бид шалгаж эхэлсэн. Иргэний бүртгэл
мэдээллийг шинэчлэх хэрэгтэй. Гадаадад
байгаа хүний оронд халамж авч байгаа
эсэхийг хорооны дарга мэдэх ёстой. Иймд
бүртгэлээс гадна олон нийтийн оролцоонд
түшиглэж, Засаг дарга, хороо хорины
дарга нарт итгэл өгөн баг бүрдүүлж, ард
иргэд тухайн сум, баг, хорооны иргэд
халамж авах эсэхийг хянадаг тогтолцоо
руу явж байна. Хуйвалдаад байгаа бол
матаас өгөх тогтолцоог нь дэмжиж, шалгаад
тухайн этгээдэд арга хэмжээ авах болж
байна. 2004 онд 360 мянган хүн халамжинд
хамрагдаж байв. Үүнийг арван хувиар нь
бодоод 36 мянган хүн халамжинд хамруулж,
хоол тэжээлийн нэмэгдэлд хамруулахаар
таван төрлийн хүнсний зүйл авах карт
өгч, үүнийг дэлгүүрээс авах юм. Ингэхэд
янз бүрийн юм илэрч байна. Баянзүрх
дүүргийн наймдугаар хороог шалгахад
нэг хүн хэд хэдэн газар өвгөчүүл асардаг
гээд халамж авч байх, Дундговь аймагт
гэхэд харж асрах хүнгүй гэсэн өвгөн
баян хүргэнийдээ байх жишээтэй. Газар
дээр нь шалгахад зөрчил ч бий. Бүгдээрээ
ч ийм биш байх. Гэхдээ ийм дутагдлыг
олохын тулд шалгалт хийж байна.
-Засгийн
газраас энэ жилийг ажилгүйдлийг бууруулах
жил болгон зарласан. Энэ хүрээнд жижиг
бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй зээл олгож
байгаа талаар?
-Жил
бүр 18 тэрбум төгрөг банкуудад байршуулаад
өгч байгаа. Сарын 1.3 хувийн хүүтэй, хувь
хүнд гурван сая, аж ахуйн нэгж, байгууллагад
таван сая төгрөгийн зээл өгдөг. Энэ нь
маш олон хүний амьдралыг тэтгэдэг.
Хамгийн барьцаа сайтай нь наймаачид
байгаа юм. Жижигхэн бизнес эрхлэх буюу
нэгээс хоёр сая төгрөг хэрэгтэй хүмүүс
энэ зээл авдаг. 1.3 хувийн хүүтэй зээл
үүнээс өөр хаана ч байхгүй. Манайхаас
1.3 хувиас илүү хүү өгч болохгүй гэсэн
шаардлага тавьж банкуудтай тохирдог.
Хүүг нь банк авдаг. Зээлийн эргэн төлөлт
сайн байгаа.
-Монголын
залуус ажилгүй байхад гадаадаас тэр
тусмаа урд хөршөөс ажиллах хүч ихээр
оруулж ирж байгаад иргэд дургүйцдэг?
-Ажиллах
хүчийг гадаадаас авахдаа Ажиллах хүч
гадаадаас авах, ажиллах хүч, мэргэжилтэн
гадаадад гаргах тухай хуулийн долдугаар
зүйлд заасны дагуу зохицуулдаг. Үүнд
улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөр
хэрэгжүүлэх, барилга байгууламж барихад
шаардах ажиллах хүчийг дотоодоос хангах
бололцоогүй нөхцөлд Засгийн газрын
шийдвэрийг үндэслэн гадаадаас ажиллах
хүч авч болно гэсэн байдаг. 2001 онд Засгийн
газрын баталсан Ажлын байрны төлбөр
авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмын
дагуу оруулж ирсэн ажиллах хүчийг ажлын
байрны төлбөрөөс чөлөөлдөг. 2008 онд
гадаадын 37 мянга 507 хүн авч ажиллуулснаас
есөн мянга 743 нь ажлын байрны төлбөрөөс
чөлөөлөгдсөн. Харин энэ он гарсаар
гадаадын 19 мянга 134 ажилчин авч
ажиллуулснаас давхардсан тоогоор 28
мянга 59 нь ажлын байрны төлбөрөө төлснөөр
өнгөрсөн долдугаар сарын нэгний байдлаар
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 8,1
тэрбум төгрөгийн төлбөр шилжсэн байгаа.
-Шинээр
ажилд ороход тэр бүр ажил олдохгүй байна
гэдэг. Ажлын байр бий болгоход ямар арга
хэмжээ авч, ямар бодлого боловсруулж
байна?
-Ажилгүй
олон хүн бий. Ажил олгоё гэхээр нэг
талаас боловсролын тогтолцоо гажиг явж
ирсэн. 1990 оноос хойш мэргэжилтэй ажилтан
бэлтгэхэд бүх техник мэргэжлийн сургуулиа
устгаж, байхгүй болгосноос 20 жилийн
хугацаанд мэргэжилтэй ажилтан бэлтгэх
сургалт байгаагүй. Үүнийг зөвхөн Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сургалт маягаар
аргацааж байсан. Өнгөрсөн хугацаанд
ерөнхий боловсролын сургууль төгсөгчид
ихэнх нь их дээд сургуульд хуульч, эдийн
засагч мэргэжлээр сурлаа. Хувийн их,
дээд сургууль ч олширч. Гэтэл инженер,
янз бүрийн шатны мастер байхгүй, техник
дээр ажиллах дунд шатны мэргэжилтэн
байхгүй байна. Зам, барилга барьж, бүтээн
байгуулалт, нефтийн хайгуул хийх, уул
уурхайн хөгжил хурдтай явж байгаа өнөө
үед энэ салбарт оруулж ирж байгаа техник
хэрэгслийг ажиллуулах хүн байхгүйгээс
тухайн компани хүнээ шинээр сургаж
байгаа нь ажил олгогчдод асар их
алдагдалтай. Ажилчнаа хооллох, цалинжуулах,
унааны мөнгө өгөөд ирэхээр тухайн
компани ажил хийлгэх биш сургалтын
компани болж байх жишээтэй. Компаниуд
үүнээс төвөгшөөж гадаадаас бэлэн
мэргэжилтэн авчраад цалин өгч ажиллуулах
нь хамаагүй амар байсан. Монгол ажилчид
хар бор ажлыг нь хийдэг байлаа шүү дээ.
Үүнийг бид өөр маягаар нөхөж байна.
Хуучин сургалтын төвүүдэд мөнгө төлдөг
байсан тогтолцоогоо өөрчилсөн. Бид
саяхан сонгон шалгаруулалт хийж, хоёр
тэрбум гаруй төгрөгийг компаниудад
өгсөн. Тухайн компанид ажилтан сургах
зардлыг нь төлж байгаа юм. Гурван сар
сургах зардлыг өгөхдөө ажилд авах ёстой
гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа.
Компанид хохиролгүйгээс гадна ажилгүй
иргэдийг гурван сарын хугацаанд үйлдвэр,
техник дээр нь сургаад шууд ажилд оруулж
байна. 2500 хүнийг энэ сургалтын хүрээнд
барилга, уул уурхай, замын салбарт ажилд
оруулахаар төлөвлөсөн. Хүмүүс нь
сургалтандаа суугаад, дадлагаа хийгээд
явж байна. Ирэх есдүгээр сард эхний
шатны шалгалтаа аваад, хоёр дахь шатны
мөнгөө өгнө. Мөнгийг эхлээд 50 хувь, дараа
нь 30, мөн 15 хувь гэсэн шатлалаар өгч
байгаа. Төр, компани хоёрын хооронд
гарсан зааг ангалыг ойртуулж байгаа
юм. Нэг ёсондоо төрийн бодлого буруу
байна, бидэнтэй харьцахгүй байна гэсэн
компаниуд өөрсдөө бидэнтэй уулзаж,
асуудлаа хамтран шийдэж байна гэсэн
үг.
-Хэрэв
ажилгүй хүн энэ сургалтанд хамрагдаж,
ажлын байртай болохыг хүсвэл хаана
хандах вэ?
-Хандаж
болно. Ажилгүй байгаа хүн хөдөлмөрийн
бирж дээр бүртгүүлдэг. Бүртгүүлээгүй
байсан ч авахгүй гэхгүй. Гэхдээ хөдөлмөрийн
биржид бүртгүүлсэн ажилгүй хүнийг авах
сонирхлыг бид хийсэн байгаа. Хэрэв ажил
хайж байгаа, хөдөлмөрийн бирж дээр
бүртгэлтэй хүнийг ажилд авбал зургаан
сарын турш төлсөн цалингийнх нь 60 хувийг
тухайн компанид буцааж өгөх хуулийн
заалт бий. Тухайлбал, бүртгэлтэй хүнийг
сарын 300 мянган төгрөгийн цалинтай ажилд
авлаа гэхэд зургаан сарын цалин нэг сая
800 мянган төгрөг. Үүний 60 хувь гэхээр
нэг сая 80 мянган төгрөгийг компани
буцааж авна гэдэг нь тухайн компанийн
хувьд сонирхол бий болгоно. Гэхдээ
цаашид түр сургалтаа болиод Мянганы
сорилтын сангаас өгч байгаа 25 сая ам
долларын тусламжийн хүрээнд мэргэжилтэй
ажилтан бэлтгэх техник мэргэжлийн
сургуулийг буцааж байгуулах ажлаа
эхэлчихсэн байгаа.
Үүнээс гадна зургаан давхар барилга бариад дуусч байна. Энд Монголын Хөдөлмөрийн төв бирж байрлах юм. Хөдөлмөрийн биржийг дүүрэг, аймаг, сум бүрт сүлжээтэй болгоно. Ингэснээр он гараад бирж ажиллаж эхлэхэд ажилгүй хүмүүс, ажилтан хайж байгаа компаниудын бүрэн хэмжээний мэдээлэл бий болно. Хүмүүсийг зохион байгуулалттай түвшинд ажлын байраар хангана. Сүлжээ хийгээд бүрэн дуусахад суманд байгаа хүн хаана, ямар ажлын байр байгааг мэдэх боломжтой болох юм. Аймаг, сумын сүлжээ ямар байх судалгаа хийхийн тулд, Америкаас зөвлөгөө авахаар хандаад байна.
-Хөдөлмөрийн
бирж дээр дунд мэргэжлийн болон оёдолчин,
засварчин зөөгч, авна гэх мэт зар их
байдаг. Гэтэл Монголдоо бас гадаадад
сайн боловсрол эзэмшсэн залуус ч ажил
хайхад сэтгэлд нь нийцэх ажил байдаггүй
юм шиг ажиглагддаг?
-Нийслэлийн
хөдөлмөрийн бирж бол жинхэнэ хөдөлмөрийн
бирж биш. Жинхэнэ бирж ямар байдгийг
харуулахаар бид хүмүүсээ Бээжин, Шанхай,
Солонгосын Хөдөлмөрийн биржийг үзүүлж
туршлага судлуулна. Солонгосын Хөдөлмөрийн
бирж хамгийн дээд зэргээр тоноглогдсон
байдаг. Бирж гэдэг өнөөдөр ирсэн хүнийг
бүртгээд, маргааш нь нэг компани руу
ярьж, мөнгө татаад явдаг тогтолцоо биш.
Хувь хүнээс мөнгө авах ёсгүй. Олон улсын
конвенциар ажил олгогчоос ч мөнгө авах
ёсгүй. Тэгэхээр төрөөс энэ биржийг
байгуулаад Монголын ажиллах хүчний бүх
урсгалыг байрлуулна гэсэн үг. Энэ нь
ажлын байрыг тогтвортой байлгах бас
нэг нөхцөл. Ажилгүй гэгдэж байгаа, өмнө
нь ажиллаж байсан хүмүүсийн хувьд түүх
нээгдэнэ. Ажил олгогч тухайн хүний
хаана, ямар ажил эрхэлж байгаад, яаж
халагдсанаас эхлээд ажил эрхлэлтийн
бүрэн мэдээлэл авна гэсэн үг. Манай
хөдөлмөрийн хууль социалист хууль учир
бусад хуулинд ч гэсэн тогтмол нэмэлт,
өөрчлөлт, засвар оруулж байна. Тэгэхээр
зах зээлийн нийгэмтэй оронд хөдөлмөрийн
харилцаа, ажиллах хүчний асуудлыг яаж
зөв зохицуулах тогтолцоо руу орж байгаа
хэрэг. Хүмүүсийн хөдөлмөрийн талаарх
бүрэн хэмжээний бүртгэл ороод ирэхээр
хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн
харилцааг зохицуулах хууль, бодлого
зөв явах боломжтой болох юм.
-Сүүлийн
жилүүдэд Монголчуудад гадаадад ажиллахыг
эрхэмлэх болсон. Монголдоо ажлын байр
бий болгож, авч үлдэх тухайд?
-Үүнд
зөвхөн цалин гол асуудал. Ажил таалагдах
үгүйдээ биш юм. БНСУ-д ажиллаж байгаа
хүнтэй уулзахад "Би энд 1000 вонны цалин
авдаг, Монголдоо 500 мянган төгрөгийн
цалин авдаг ажил байхад л хангалттай"
гэдэг. Энэ шийдэж болох асуудал. Ийм
ажлын байр бий болгохыг төр бодлогоор
бий болгохоос биш шууд бэлдэж өгөхгүй.
Бололцоог нь тавьж өгч, нөхцөлийг нь
бүрдүүлэх ёстой. Жишээ нь “Эрдэнэт”
үйлдвэр 500 мянган тонн зэсийн баяжмал
гаргадгийг Хятад улсад боловсруулдаг.
Үүнийг дагасан баяжмал боловсруулах
үйлдвэр байгуулж болно. “Эрдэнэ” гээд
үйлдвэр байгуулсан нь 4000 орчим тонн
цэвэр зэс гаргадаг. Цэвэр зэсээр нь
бүтээгдэхүүн хийх үйлдвэр бас байгуулах
хэрэгтэй. Саяхан бүрээсгүй утас хийдэг
үйлдвэр байгуулснаар ажлын байр бий
болгож байна. Одоо үүний дараа кабель
болгож бүрэн үйлдвэр байгуулах боломжтой.
Эсвэл компьютер, цахилгаан хэрэгслийн
доторх эд, хагас дамжуулагч хийх үйлдвэр
байгуулах бололцоог төрөөс нээж өгөх
ёстой. Ингэхийн тулд түүхий эд авах
бололцоо бий болгох хэрэгтэй. Монголын
газар нутаг дахь аль ч үйлдвэрт түүхий
эдээ өгөх хэрэгтэй гэсэн зохицуулалт
хийх шаардлагатай болж байна. Төмөртэйн
төмрийн ордны хүдэр хайлуулах зуух
байгуулахгүй байна. Төр засгаас хүдрийг
түүхийгээр нь гаргавал татвар нь тийм
байна, боловсруулж гаргавал төд гээд
хуулийн зохицуулалт хийгээд өгвөл,
үйлдвэр байгуулаад, ажлын байр бий болж,
амьжиргаа дээшилнэ. Ийм л шаардлага
байна даа.
-Ахмадын
чөлөөт холбооны тэргүүн Г.Баасангаар
ахлуулсан хориод ахмад байраа эсвэл
мөнгөө бэлнээр өгөхийг шаардаж хэвлэлийн
бага хурал хийсэн. Ахмад дайчдад байрыг
нь хэзээ өгөх вэ, бэлэн мөнгөөр өгч
болохгүй юу?
-Шаардаж
болно. Эхлээд бид 95 хүнд 35 сая төгрөг
өгсний 25 хувь нь байраа, 75 хувь нь мөнгөө
авсан. Үүний дараа янз бүрийн сөрөг үр
дагавар үүссэн. Ах дүүгээрээ мөнгөө
хуваагаад авч чадахгүй, өв залгамжлагч
нь тодорхойгүй гээд тухайн мөнгөн дээр
багахан дайн дэгдэж байна. Нөгөө талаас
21 тэрбум төгрөг баталсныг эдийн засагт
шууд оруулахад мөнгөний ханш унана. Энэ
хүмүүс дансаар аваад хадгалаад байхгүй
шүү дээ. Энэ сөрөг үр дагаврыг дарахын
тулд байр өгөх болсон. Цагаан сарын өмнө
гурван тэрбум 300 сая төгрөг гаргасан.
Байрны хувьд 30 метр кв гэдэгт ахуйн
хэрэгцээний бие засах өрөө, гал тогоо
бүгд бий. Нэг өрөө байрны хувьд 26-28 метр
кв байр ч байна. 30 метр кв гэдэг бол бага
талбай биш. Би дөнгөж сая хэдэн байр
үзэж байгаад ирлээ. 30-36 метр квадрат ч
байна. Тэгэхэд үүнийг өдөөсөн маягаар
зориуд ярьж, өвчтэй хэвтэрт байгаа
хүмүүсийг турхирч, сэтгэл санааг нь
зовоож болохгүй. Энэ дундаас би байр
авч өгөхийг шийдүүлье, тэгвэл надад
төдөн хувийг өг гэх мэт янз бүрийн юм
ярьсан хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Бид
тендерээ зарлаж байна. Тендер зарлаад
нэг сараас доошгүй хугацаанд бид байраа
бэлдэнэ. Ашиглалтанд орсон, улсын комисс
хүлээж авсан байраас ирэх есдүгээр
сарын 15 гэхэд авч өгнө. Ингэхдээ энд
тэнд зээлийн барьцаанд тавьсан эсэхийг
шалгах байж өгөх учир санаа зовох
асуудалгүй. Комисс байгуулагдаад ажилдаа
орчихсон байгаа.
-Улаанбаатар
хотод өнгөрсөн сард орсон хоёр удаагийн
хүчтэй борооны улмаас хүний амь хохирохоос
гадна олон айл өрх орох оронгүй болсон.
Үер усны гамшгийг арилгахад ямар арга
хэмжээ авав?
-Манайх
үер усны аюулын дараа олон улсын бүх
байгууллагад хандаж захиа бичсэн. Маш
их тусламж үзүүлсэн. Туслах хүсэлтэй
бол хамтарч ажиллахыг хүсэхэд юугаар
тусалж болох саналаа ирүүлээч гэсний
дагуу үерийн газар ажиллаж байгаа
ажилтан, орон нутгийн удирдлагын санал
авч, ахмад настан болон хүүхдүүдэд
хувцас, айлуудад хөнжил гудас, ариун
цэврийн хэрэгсэл, сав суулга гээд
хэрэгтэй зүйлсийг өгсөн. НҮБ-ын Хүүхдийн
сан, Хүн амын сан маш сайн тусласан.
БНСУ-ын ЭСЯ, Солонгос иргэдийн нийгэмлэг
томоохон тусламж өгсөн. Ватиканы
төлөөлөгчийн газар маш их тусламж
өгснийг бид хамтдаа очиж газар дээр нь
өгсөн байгаа.
-Үер
усны үеэр орон гэргүй болсон айл өрхүүдэд
гэр олгоход үнэтэй гэр авсан гэх шүүмлэл
гарсан. Хараагүйчүүдийн үйлдвэрийн
гэрийг авах боломж байгаагүй юу?
-Миний
хувьд энэ зөв яриа гарсан гэж бодож
байна. Хараагүйчүүдийн үйлдвэрийн
хийсэн гэрийг авах ёстой. Засгийн газрын
тэмдэглэл гаргуулж, хараагүйчүүдийн
үйлдвэрийн үйлдвэрлэж байгаа
бүтээгдэхүүнийг төсвийн бүх ерөнхийлөн
захирагч нар эхний ээлжинд худалдаж
авах захирамж гаргасан. Хараагүйчүүдийн
үйлдвэр муу гэр хийдэггүй. Гараараа
тэмтрээд эсгийгээ өөрсдөө хийдэг. Сайн
мод худалдаж авах хэрэгтэй болдог. Сайн
мод худалдаж авахаар үнэ нь жаахан
өсдөг. Нэг гэр нэг сая 100 мянган төгрөгийн
үнэтэй гэр босдог юм. Бүх бичгийг явуулсан
ч эднийхээс аваагүй нь Засгийн газрын
шийдвэр биелүүлэхгүй байгаа хэрэг.
Удахгүй Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт
авахаар зэхсэн 60, 70 гэрийг Хараагүйчүүдийн
үйлдвэрээс ав гэж шахаж байгаа. Нийслэлд
болсон үерийн үеэр өгсөн гэрүүд эзэндээ
очсон. Тэр тоо нь зөв гарсан эсэхийг
шалгасан. Орох оронгүй, өмсөх хувцасгүй
байгаа нь нүдэн дээр ил байгаа шүү дээ.
Нийтдээ 70 айлд гэр өгсөн. Гэрийг манайх
өгөөгүй. Гамшиг болсон тохиолдолд
хуулинд заасны дагуу 500 мянган төгрөг
өгөх ёстой. Энэ нь гэрийн үнэд хүрэхгүй
учир ОБЕГ-т шилжүүлсэн. Онцгой байдал,
нийслэлийн онцгой байдлын удирдлага
нийлээд гэрээ худалдаж авсны зөрүү
мөнгийг Засгийн газрын нөөцийн сангаас
гаргаж өгсөн. Гэрийг нэг сая 400 мянган
төгрөгөөр худалдаж авсан гэж танилцуулсан.
Хэдэн төгрөгөөр ямар гэр авсныг бид
мэдэхгүй, өгөх ёстой мөнгөө л өгсөн.
Б.Оюундэлгэр
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүтэй ярилцлаа.
-Зарим
өрхийн амьжиргаанд гол эх үүсвэр болдог
хүүхдийн мөнгийг он гараад зөвхөн ядуу
өрхийн хүүхдүүдэд өгөх болсон яриа
байгаа. Судалгааг нь шинээр гаргаж
байгаа юу, яаж хамрагдах вэ?
-Хүүхдийн
мөнгөний тухайд 2007 онд нийт 952 мянга,
2008 онд 954 мянган хүүхэд хүүхдийн мөнгө
авсан. Хүүхдийн мөнгөний нэг хэсэг буюу
таваас арван хувийг баян хүмүүс авахгүй
байсан гэсэн яриа байсан. Тийм юм байхгүй.
Мөнгө тараахад бүгдээрээ л авчихдаг.
Тухайн үед хүүхдийн тоог анх төсөв
батлахдаа нэг сая 46 мянга гэж тооцон,
мөнгө олгоход 954 мянган хүүхэд авчихдаг
учир ийм яриа гарсан. 500 мянгад нь өгдөг
болгоё гэж бодъё. Хэнд нь өгөх вэ. Ямар
ч орлогогүй байгаа айлд уу, эсвэл бага
орлоготойд нь уу гээд энэ хоёрын зөрүү
гаргах их ярвигтай. Тиймээс халамжийн
тогтолцоог зөв болгох нь чухал. Энэ
үүднээс Тэргүүн Шадар сайдаар ахлуулсан
ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсэг
бүртгэлийг нэлээд цэгцтэй болгоно. Бид
цаашдаа хүндхэн айлуудад өгдөг мөнгийг
нэмээд, боломжийн айл өрхийнхийг нь
багасгах зам руу явна гэсэн төлөвлөгөөтэй
байгаа.
-Хүүхдийн
мөнгө, шинэ гэрлэсэн хосод 500 мянган
төгрөг өгөх гээд энэ олон халамж өгөөд
байх нь хэр зөв алхам бэ?
-Олон
улсын байгууллагын судалгаагаар хүүхдийн
мөнгө хүмүүст хүрч байгаа хамгийн
шаардлагатай, ялангуяа манайх шиг
ядуурал 35 хувь байгаа оронд нэг хэсэг
ядуу айлыг амьдруулж байгаа мөнгө гэдэг.
Харин шинэ гэрлэсэн хосын 500 мянган
төгрөг улс төрийн шийдэл. Баян тэрбумтны
хүүхэд ч авдаг учир буруу гэж үздэг. Бид
500 мянган төгрөгийг хасах шийдвэр
гаргасан ч МАХН-ын намын бүлгээс болоод
уначихдаг. Улс төрийн шийдэл, амлалт
учир энэ он дуустал өгөхөөр болсон.
Хүүхдийн мөнгийг хасах, эсвэл хүүхдийн
тоо цөөлөх тооцоо хийж оруулдаг ч бүх
хүүхдэд өгөх ёстой гээд Ардчилсан намын
бүлэг дээр очоод унадаг. Он дуустал ямар
ч байсан өгнө. Тэргүүн Шадар сайдаар
ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
Ажлын хэсэг халамжийн тогтолцоог
өөрчилж, хуулинд байгаа халамж олгох
олон заалтыг ангилж ялгаж, нэгтгээд
найман том хөтөлбөр болгох юм. Ингэвэл
ядуу эмзэг давхаргын хүмүүс авч байгаа
халамж нэг багцад ороод тэдэнд очих
мөнгийг нэмэх боломжтой болж байгаа
гэсэн үг.
-Ахмадуудын
хувьд тэтгэвэр тэтгэмж нэмэх талаар
байнга сонирхож асуудаг. Ойрын үед
тэтгэвэр, тэтгэмж нэмэх үү, тэтгэвэрийн
сангийн санхүүжилтын талаар ярихгүй
юу?
-Тэтгэвэр
тэтгэмж нэмэх бололцоо байхгүй. Засгийн
газар одоо өгч байгаа халамжийн мөнгөө
арайхийн гаргаж байна. Хямралаас үүдээд
хаа сайгүй мөнгөгүй болчихсон үед
тэтгэвэр тэтгэмж нэмэх мөнгө байхгүй.
Монгол Улсын Хөгжлийн санд ойрын ирээдүйд
их хэмжээний мөнгө орох боломж муу. Уул
уурхайн салбарт мөнгө орж ирэхэд Монгол
Улсын Хөгжлийн сан мөнгөтэй болно. Тэр
үед нэмж мөнгө тараах тухай ярьж болох
юм. Гэхдээ нэг сая таван зуун мянга гээд
амласан амлалт байгаа шүү дээ. Үүнийг
яаж өгөхийг намын бүлгүүд ярилцана.
Хаврын чуулган дуусахын өмнө Ардчилсан
намын зүгээс “Баянмонгол” корпораци
байгуулж эрдэнийн хувиа иргэдэд
хувьцаагаар өгье гэсэн. Мөн Засгийн
газрын мөрийн хөтөлбөрт эх орны хишиг
нэг сая 500 мянган төгрөг өгнө гэсэн
байгаа. Энэ хоёрыг нэгтгэх хувилбарт
хүрээд байна.
-Ямар
хувилбар хамгийн тохиромжтой байгаа
бол?
-Нэгтгэх
хувилбар ямар байхыг ажлын хэсэг ярилцаж
байна. Олон хувилбар гаргасан. Бэлэн
мөнгөөр өгөх нь эдийн засгийг сүйрүүлж
магадгүй учир ямар хэлбэрээр байхыг
ярилцаж, ахмад настнуудад бага хэмжээний
мөнгө өгөх, эмчилгээний зардал даах,
унааны болоод байрны хөлс төлөх, хүүхдэд
ирээдүйн хадгаламж, оюутанд сургалтын
төлбөр төлөх, малчид гэх мэт нийгмийн
даатгалын шимтгэл төлдөггүй хүмүүст
эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл
төлөх, ирээдүйд тэтгэвэр авах бололцоо
юу байгаа гэх мэт мөнгөн бус хэлбэрийг
судалж байна. Амласан юмаа өгөх л
хэрэгтэй. Ямар шийдэлд хүрэхийг нэгдсэн
ажлын хэсэг хуралдаж ярилцахаар тодорхой
болно.
-Нийгмийн
даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулах
талаар ямар бодлого боловсруулж байна?
Тухайлбал улсад 33 жил тасралтгүй нийгмийн
даатгал төлсөн доктор тэтгэвэрт гарах
нас болоогүй байхдаа нас барахад
оршуулгын зардал гээд зуу гаруй мянган
төгрөгөөс өөр харамжгүй байсанд үр
хүүхэд нь бухимдаж байсан жишээ мэдэх
юм.
-УИХ-ын
гишүүн З.Алтай "Одоо нэрийн дансанд
цуглуулж буй ирээдүйд тэтгэвэр авах
мөнгийг жишээ нь тодорхой хугацааны
дараа үүнээс цааш би тэтгэвэр авахгүй.
Үлдсэн мөнгийг нь авч болох уу эсвэл
энэ хүн нас барахдаа хүүхэддээ өвлүүлж
үлдээж болох уу" гэж асууж байсан.
Бид үүнийг одоо судалж байна. Бусад
оронд ямар байдгийг арав гаруй орны
жишээ авч судлуулсан байгаа.
Халамж, нийгмийн хамгаалал, даатгалын тогтолцоог урьд өмнө байгаагүйгээр өөрчлөх ажил хийж байна. Халамжийг нэг талаас зөвхөн ажлын хэсэг гаргаж судлаад өгөх үү гэж байгаа мэт ч нөгөө талаас гадаадын мэргэжилтний тусламжтай ядуурлын зураглалыг газрын зураг дээр буулгаж байна. Ингэхэд говийн бүсэд ядуурал их гэж байсан нь ядуурлаас гарч, харин хамгийн сайхан байгальтай учир баруун аймгууд ядуурлаас гарсан байх ёстой гэсэн нь ядуурал их байх жишээтэй. Энэ судалгаа хийхэд хүн амын тооллогын тоон мэдээллийг үндэслэн гаргасан. УИХ-ын говиос сонгогдсон гишүүн говийнхнийг яагаад баян гэж байгаа юм гэх байх. Газрын зураг дээр аль сум ядуу гэдгийг хүртэл гаргасан. Эдгээр мэргэжилтний тусламжтай халамжийн мөнгөө энэ ядуурлыг зураг дээр буулгаад мөнгөө яаж тараавал ядуурлыг хурдан хугацаанд багасгаж болох судалгаа хийж, зураглалаа буулгаж байна. Хоёр арга бий. Жишээлбэл, тухайн сумын ихэнх нь ядуу иргэн байгаа бол сонгож аваад ядуу баян гэлгүй бүгдэд нь халамж өгч, тодорхой хугацааны дараа хэчнээн хүн ядуурлаас гарсныг судлах зэрэг сонин арга байна. Бидний хувьд их эсэргүүцэлтэй тулгардаг. Гадаадын олон ядуу буурай оронд хэрэгжүүлээд амжилттай болсон туршлагаас харахад энэ арга болохгүй юмгүй. Нэг талаасаа үүнийг хөтөлбөр болгож, хүрээгээ маш сайн хумиж авч байна. Нөгөө талаас олон аргаар туршиж, халамжийг эмх цэгцтэй болгоё. Гадаадын мэргэжилтний өгсөн асуулгыг 2010 оны хүн амын тооллогын асуултанд оруулсан. Ирэх жил хүн амын тооллогын дүнг нэгтгээд ядуурлын зураглалыг газрын зураг дээр дахин гаргана. Ингэхээр 2000-2010 онд Монгол Улс ядуурлаа бууруулж уу, эсвэл хий хоосон ярьж уу гэсэн дүр зураг гарна. Одоо статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсын ядуурал 2007 онд 36.2 хувьтай байснаа 2008 онд 35.8 болсон нь ядуурал огт буураагүй байрандаа байна гэсэн үг. Ядуурлын судалгаа зөв үү, эсвэл зөв бодлого барьж байна уу, буруу хөтөлбөр хэрэгжүүлж байна уу гэдгээ шууд ярилцах л хэрэгтэй.
-Таны
дээр дурдсан орны жишээнээс нийгмийн
даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулах
манайд нэвтрүүлж болох авууштай, хэрэгтэй
санаа, туршлага юу байна?
-Эдгээр
орны жишээ харахад зарим нь орчуулагдахгүй,
томъёолсон томъёолол нь манайд байхгүй
цоо шинэ хэлбэр байх юм. Германы тогтолцоог
нэлээн сонирхсон. Учир нь Герман улс
манайхтай адил хагас нь социалист
нийгэмд байж, капиталист нийгэмд шилжихэд
тосч авсан газар нь зах зээлийн нийгмийн
тогтолцоотой байсан. Энэ хоёр Германы
тогтолцоог яаж шилжүүлснийг бид сонирхож
байгаа. Нөгөө талаас 721 мянган хүн нэрийн
данс нээлгэсэн. Нэрийн дансны хувьд
хууль гаргахдаа 1960 оноос хойш төрсөн
хүмүүст улсаас нэрийн дансанд байх
ёстой мөнгийг нь гүйцээж төлөх болсон.
Эдгээр нэрийн дансанд улс хэчнээн
хэмжээний мөнгө төлөх тооцоо хийхэд
гурван ажлын хэсэг гурван өөр тоо гаргаж
байгаа. Жишээ нь Үйлдвэрчний эвлэл 2.1
триллион буюу их наяд төгрөг, Ажил олгогч
эздийн холбоо 870 гаруй тэрбум төгрөг,
Засгийн газраас гарсан ажлын хэсэг нэг
триллион 766 тэрбум гэсэн тоо гаргасан
байгаа. Энэ нь Засгийн газар их өртэй,
маргааш төлөх мөнгө гэсэн үг биш. Харин
энэ хүмүүсийн ирээдүйг нь хангах баталгаа
байна уу үгүй юу, 2015 оноос 1960 оныхон
тэтгэвэр авахад тэтгэврийг яаж бүрдүүлэх,
хэчнээн хэмжээний тэтгэвэр авахыг
урьдчилаад тооцоход энэ маягаар мөнгө
бүрдлээ ч маш бага хэмжээний тэтгэвэр
авах учир шаардлага хангахгүй. Тэгэхээр
1970 он болгох уу, 1970 оноос хойш тооцоо
хийж үзэх үү гэдгийг одоогоор судалж
байна. Хамгийн гол нь энэ хүмүүсийн
ирээдүйг ямар байдлаар хангахад анхаарна.
Нөгөө талаас насжилтийн стратеги гаргаж,
Монголын хүн амын насжих үйл явц, хүн
амын цонх нээгдэх үе ирсэн үед яах ёстой
зэргээр бусад орны жишиг судалж байна.
-Ядуурлаас
гарахын тулд хүн тодорхой хэмжээгээр
ажил хөдөлмөр эрхэлж, ажлын байртай
байх ёстой. Гэтэл манайхан ажил,
орлогогүйгээсээ тэр үү нийгмийн халамж
хүртэхийн тулд янз бүрийн арга заль
хэрэглэдэг шүү дээ?
-Ядуурлаас
гарах ганц арга байхгүй. Халамжийн
тогтолцоог л зөв болгох ёстой. Өнөөдөр
халамжийн бүртгэл, данс тооцоо зөв
байгаа эсэхийг ярих хэрэгтэй. Гэтэл
аймагт ажиллаж буй халамжийн ажилтнууд
компьютергүй, бүгдийг нь гараар бичдэг
байв. Тэгэхээр сум, аймаг, нийслэлээс
халамж давхар авах боломжтой байсан.
Бүгдийг нь компьютертэй болгосноос
гадна бүртгэлийг регистрийн дугаараар
нь жагсааж, сүлжээнд оруулж байна.
Ингэснээр давхцалгүй болно. Түүнээс
гадна энд тэнд хуулийн цоорхой ашиглан
янз бүрийн байдлаар халамж хүртдэгийг
бид шалгаж эхэлсэн. Иргэний бүртгэл
мэдээллийг шинэчлэх хэрэгтэй. Гадаадад
байгаа хүний оронд халамж авч байгаа
эсэхийг хорооны дарга мэдэх ёстой. Иймд
бүртгэлээс гадна олон нийтийн оролцоонд
түшиглэж, Засаг дарга, хороо хорины
дарга нарт итгэл өгөн баг бүрдүүлж, ард
иргэд тухайн сум, баг, хорооны иргэд
халамж авах эсэхийг хянадаг тогтолцоо
руу явж байна. Хуйвалдаад байгаа бол
матаас өгөх тогтолцоог нь дэмжиж, шалгаад
тухайн этгээдэд арга хэмжээ авах болж
байна. 2004 онд 360 мянган хүн халамжинд
хамрагдаж байв. Үүнийг арван хувиар нь
бодоод 36 мянган хүн халамжинд хамруулж,
хоол тэжээлийн нэмэгдэлд хамруулахаар
таван төрлийн хүнсний зүйл авах карт
өгч, үүнийг дэлгүүрээс авах юм. Ингэхэд
янз бүрийн юм илэрч байна. Баянзүрх
дүүргийн наймдугаар хороог шалгахад
нэг хүн хэд хэдэн газар өвгөчүүл асардаг
гээд халамж авч байх, Дундговь аймагт
гэхэд харж асрах хүнгүй гэсэн өвгөн
баян хүргэнийдээ байх жишээтэй. Газар
дээр нь шалгахад зөрчил ч бий. Бүгдээрээ
ч ийм биш байх. Гэхдээ ийм дутагдлыг
олохын тулд шалгалт хийж байна.
-Засгийн
газраас энэ жилийг ажилгүйдлийг бууруулах
жил болгон зарласан. Энэ хүрээнд жижиг
бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй зээл олгож
байгаа талаар?
-Жил
бүр 18 тэрбум төгрөг банкуудад байршуулаад
өгч байгаа. Сарын 1.3 хувийн хүүтэй, хувь
хүнд гурван сая, аж ахуйн нэгж, байгууллагад
таван сая төгрөгийн зээл өгдөг. Энэ нь
маш олон хүний амьдралыг тэтгэдэг.
Хамгийн барьцаа сайтай нь наймаачид
байгаа юм. Жижигхэн бизнес эрхлэх буюу
нэгээс хоёр сая төгрөг хэрэгтэй хүмүүс
энэ зээл авдаг. 1.3 хувийн хүүтэй зээл
үүнээс өөр хаана ч байхгүй. Манайхаас
1.3 хувиас илүү хүү өгч болохгүй гэсэн
шаардлага тавьж банкуудтай тохирдог.
Хүүг нь банк авдаг. Зээлийн эргэн төлөлт
сайн байгаа.
-Монголын
залуус ажилгүй байхад гадаадаас тэр
тусмаа урд хөршөөс ажиллах хүч ихээр
оруулж ирж байгаад иргэд дургүйцдэг?
-Ажиллах
хүчийг гадаадаас авахдаа Ажиллах хүч
гадаадаас авах, ажиллах хүч, мэргэжилтэн
гадаадад гаргах тухай хуулийн долдугаар
зүйлд заасны дагуу зохицуулдаг. Үүнд
улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөр
хэрэгжүүлэх, барилга байгууламж барихад
шаардах ажиллах хүчийг дотоодоос хангах
бололцоогүй нөхцөлд Засгийн газрын
шийдвэрийг үндэслэн гадаадаас ажиллах
хүч авч болно гэсэн байдаг. 2001 онд Засгийн
газрын баталсан Ажлын байрны төлбөр
авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмын
дагуу оруулж ирсэн ажиллах хүчийг ажлын
байрны төлбөрөөс чөлөөлдөг. 2008 онд
гадаадын 37 мянга 507 хүн авч ажиллуулснаас
есөн мянга 743 нь ажлын байрны төлбөрөөс
чөлөөлөгдсөн. Харин энэ он гарсаар
гадаадын 19 мянга 134 ажилчин авч
ажиллуулснаас давхардсан тоогоор 28
мянга 59 нь ажлын байрны төлбөрөө төлснөөр
өнгөрсөн долдугаар сарын нэгний байдлаар
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 8,1
тэрбум төгрөгийн төлбөр шилжсэн байгаа.
-Шинээр
ажилд ороход тэр бүр ажил олдохгүй байна
гэдэг. Ажлын байр бий болгоход ямар арга
хэмжээ авч, ямар бодлого боловсруулж
байна?
-Ажилгүй
олон хүн бий. Ажил олгоё гэхээр нэг
талаас боловсролын тогтолцоо гажиг явж
ирсэн. 1990 оноос хойш мэргэжилтэй ажилтан
бэлтгэхэд бүх техник мэргэжлийн сургуулиа
устгаж, байхгүй болгосноос 20 жилийн
хугацаанд мэргэжилтэй ажилтан бэлтгэх
сургалт байгаагүй. Үүнийг зөвхөн Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сургалт маягаар
аргацааж байсан. Өнгөрсөн хугацаанд
ерөнхий боловсролын сургууль төгсөгчид
ихэнх нь их дээд сургуульд хуульч, эдийн
засагч мэргэжлээр сурлаа. Хувийн их,
дээд сургууль ч олширч. Гэтэл инженер,
янз бүрийн шатны мастер байхгүй, техник
дээр ажиллах дунд шатны мэргэжилтэн
байхгүй байна. Зам, барилга барьж, бүтээн
байгуулалт, нефтийн хайгуул хийх, уул
уурхайн хөгжил хурдтай явж байгаа өнөө
үед энэ салбарт оруулж ирж байгаа техник
хэрэгслийг ажиллуулах хүн байхгүйгээс
тухайн компани хүнээ шинээр сургаж
байгаа нь ажил олгогчдод асар их
алдагдалтай. Ажилчнаа хооллох, цалинжуулах,
унааны мөнгө өгөөд ирэхээр тухайн
компани ажил хийлгэх биш сургалтын
компани болж байх жишээтэй. Компаниуд
үүнээс төвөгшөөж гадаадаас бэлэн
мэргэжилтэн авчраад цалин өгч ажиллуулах
нь хамаагүй амар байсан. Монгол ажилчид
хар бор ажлыг нь хийдэг байлаа шүү дээ.
Үүнийг бид өөр маягаар нөхөж байна.
Хуучин сургалтын төвүүдэд мөнгө төлдөг
байсан тогтолцоогоо өөрчилсөн. Бид
саяхан сонгон шалгаруулалт хийж, хоёр
тэрбум гаруй төгрөгийг компаниудад
өгсөн. Тухайн компанид ажилтан сургах
зардлыг нь төлж байгаа юм. Гурван сар
сургах зардлыг өгөхдөө ажилд авах ёстой
гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа.
Компанид хохиролгүйгээс гадна ажилгүй
иргэдийг гурван сарын хугацаанд үйлдвэр,
техник дээр нь сургаад шууд ажилд оруулж
байна. 2500 хүнийг энэ сургалтын хүрээнд
барилга, уул уурхай, замын салбарт ажилд
оруулахаар төлөвлөсөн. Хүмүүс нь
сургалтандаа суугаад, дадлагаа хийгээд
явж байна. Ирэх есдүгээр сард эхний
шатны шалгалтаа аваад, хоёр дахь шатны
мөнгөө өгнө. Мөнгийг эхлээд 50 хувь, дараа
нь 30, мөн 15 хувь гэсэн шатлалаар өгч
байгаа. Төр, компани хоёрын хооронд
гарсан зааг ангалыг ойртуулж байгаа
юм. Нэг ёсондоо төрийн бодлого буруу
байна, бидэнтэй харьцахгүй байна гэсэн
компаниуд өөрсдөө бидэнтэй уулзаж,
асуудлаа хамтран шийдэж байна гэсэн
үг.
-Хэрэв
ажилгүй хүн энэ сургалтанд хамрагдаж,
ажлын байртай болохыг хүсвэл хаана
хандах вэ?
-Хандаж
болно. Ажилгүй байгаа хүн хөдөлмөрийн
бирж дээр бүртгүүлдэг. Бүртгүүлээгүй
байсан ч авахгүй гэхгүй. Гэхдээ хөдөлмөрийн
биржид бүртгүүлсэн ажилгүй хүнийг авах
сонирхлыг бид хийсэн байгаа. Хэрэв ажил
хайж байгаа, хөдөлмөрийн бирж дээр
бүртгэлтэй хүнийг ажилд авбал зургаан
сарын турш төлсөн цалингийнх нь 60 хувийг
тухайн компанид буцааж өгөх хуулийн
заалт бий. Тухайлбал, бүртгэлтэй хүнийг
сарын 300 мянган төгрөгийн цалинтай ажилд
авлаа гэхэд зургаан сарын цалин нэг сая
800 мянган төгрөг. Үүний 60 хувь гэхээр
нэг сая 80 мянган төгрөгийг компани
буцааж авна гэдэг нь тухайн компанийн
хувьд сонирхол бий болгоно. Гэхдээ
цаашид түр сургалтаа болиод Мянганы
сорилтын сангаас өгч байгаа 25 сая ам
долларын тусламжийн хүрээнд мэргэжилтэй
ажилтан бэлтгэх техник мэргэжлийн
сургуулийг буцааж байгуулах ажлаа
эхэлчихсэн байгаа.
Үүнээс гадна зургаан давхар барилга бариад дуусч байна. Энд Монголын Хөдөлмөрийн төв бирж байрлах юм. Хөдөлмөрийн биржийг дүүрэг, аймаг, сум бүрт сүлжээтэй болгоно. Ингэснээр он гараад бирж ажиллаж эхлэхэд ажилгүй хүмүүс, ажилтан хайж байгаа компаниудын бүрэн хэмжээний мэдээлэл бий болно. Хүмүүсийг зохион байгуулалттай түвшинд ажлын байраар хангана. Сүлжээ хийгээд бүрэн дуусахад суманд байгаа хүн хаана, ямар ажлын байр байгааг мэдэх боломжтой болох юм. Аймаг, сумын сүлжээ ямар байх судалгаа хийхийн тулд, Америкаас зөвлөгөө авахаар хандаад байна.
-Хөдөлмөрийн
бирж дээр дунд мэргэжлийн болон оёдолчин,
засварчин зөөгч, авна гэх мэт зар их
байдаг. Гэтэл Монголдоо бас гадаадад
сайн боловсрол эзэмшсэн залуус ч ажил
хайхад сэтгэлд нь нийцэх ажил байдаггүй
юм шиг ажиглагддаг?
-Нийслэлийн
хөдөлмөрийн бирж бол жинхэнэ хөдөлмөрийн
бирж биш. Жинхэнэ бирж ямар байдгийг
харуулахаар бид хүмүүсээ Бээжин, Шанхай,
Солонгосын Хөдөлмөрийн биржийг үзүүлж
туршлага судлуулна. Солонгосын Хөдөлмөрийн
бирж хамгийн дээд зэргээр тоноглогдсон
байдаг. Бирж гэдэг өнөөдөр ирсэн хүнийг
бүртгээд, маргааш нь нэг компани руу
ярьж, мөнгө татаад явдаг тогтолцоо биш.
Хувь хүнээс мөнгө авах ёсгүй. Олон улсын
конвенциар ажил олгогчоос ч мөнгө авах
ёсгүй. Тэгэхээр төрөөс энэ биржийг
байгуулаад Монголын ажиллах хүчний бүх
урсгалыг байрлуулна гэсэн үг. Энэ нь
ажлын байрыг тогтвортой байлгах бас
нэг нөхцөл. Ажилгүй гэгдэж байгаа, өмнө
нь ажиллаж байсан хүмүүсийн хувьд түүх
нээгдэнэ. Ажил олгогч тухайн хүний
хаана, ямар ажил эрхэлж байгаад, яаж
халагдсанаас эхлээд ажил эрхлэлтийн
бүрэн мэдээлэл авна гэсэн үг. Манай
хөдөлмөрийн хууль социалист хууль учир
бусад хуулинд ч гэсэн тогтмол нэмэлт,
өөрчлөлт, засвар оруулж байна. Тэгэхээр
зах зээлийн нийгэмтэй оронд хөдөлмөрийн
харилцаа, ажиллах хүчний асуудлыг яаж
зөв зохицуулах тогтолцоо руу орж байгаа
хэрэг. Хүмүүсийн хөдөлмөрийн талаарх
бүрэн хэмжээний бүртгэл ороод ирэхээр
хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн
харилцааг зохицуулах хууль, бодлого
зөв явах боломжтой болох юм.
-Сүүлийн
жилүүдэд Монголчуудад гадаадад ажиллахыг
эрхэмлэх болсон. Монголдоо ажлын байр
бий болгож, авч үлдэх тухайд?
-Үүнд
зөвхөн цалин гол асуудал. Ажил таалагдах
үгүйдээ биш юм. БНСУ-д ажиллаж байгаа
хүнтэй уулзахад "Би энд 1000 вонны цалин
авдаг, Монголдоо 500 мянган төгрөгийн
цалин авдаг ажил байхад л хангалттай"
гэдэг. Энэ шийдэж болох асуудал. Ийм
ажлын байр бий болгохыг төр бодлогоор
бий болгохоос биш шууд бэлдэж өгөхгүй.
Бололцоог нь тавьж өгч, нөхцөлийг нь
бүрдүүлэх ёстой. Жишээ нь “Эрдэнэт”
үйлдвэр 500 мянган тонн зэсийн баяжмал
гаргадгийг Хятад улсад боловсруулдаг.
Үүнийг дагасан баяжмал боловсруулах
үйлдвэр байгуулж болно. “Эрдэнэ” гээд
үйлдвэр байгуулсан нь 4000 орчим тонн
цэвэр зэс гаргадаг. Цэвэр зэсээр нь
бүтээгдэхүүн хийх үйлдвэр бас байгуулах
хэрэгтэй. Саяхан бүрээсгүй утас хийдэг
үйлдвэр байгуулснаар ажлын байр бий
болгож байна. Одоо үүний дараа кабель
болгож бүрэн үйлдвэр байгуулах боломжтой.
Эсвэл компьютер, цахилгаан хэрэгслийн
доторх эд, хагас дамжуулагч хийх үйлдвэр
байгуулах бололцоог төрөөс нээж өгөх
ёстой. Ингэхийн тулд түүхий эд авах
бололцоо бий болгох хэрэгтэй. Монголын
газар нутаг дахь аль ч үйлдвэрт түүхий
эдээ өгөх хэрэгтэй гэсэн зохицуулалт
хийх шаардлагатай болж байна. Төмөртэйн
төмрийн ордны хүдэр хайлуулах зуух
байгуулахгүй байна. Төр засгаас хүдрийг
түүхийгээр нь гаргавал татвар нь тийм
байна, боловсруулж гаргавал төд гээд
хуулийн зохицуулалт хийгээд өгвөл,
үйлдвэр байгуулаад, ажлын байр бий болж,
амьжиргаа дээшилнэ. Ийм л шаардлага
байна даа.
-Ахмадын
чөлөөт холбооны тэргүүн Г.Баасангаар
ахлуулсан хориод ахмад байраа эсвэл
мөнгөө бэлнээр өгөхийг шаардаж хэвлэлийн
бага хурал хийсэн. Ахмад дайчдад байрыг
нь хэзээ өгөх вэ, бэлэн мөнгөөр өгч
болохгүй юу?
-Шаардаж
болно. Эхлээд бид 95 хүнд 35 сая төгрөг
өгсний 25 хувь нь байраа, 75 хувь нь мөнгөө
авсан. Үүний дараа янз бүрийн сөрөг үр
дагавар үүссэн. Ах дүүгээрээ мөнгөө
хуваагаад авч чадахгүй, өв залгамжлагч
нь тодорхойгүй гээд тухайн мөнгөн дээр
багахан дайн дэгдэж байна. Нөгөө талаас
21 тэрбум төгрөг баталсныг эдийн засагт
шууд оруулахад мөнгөний ханш унана. Энэ
хүмүүс дансаар аваад хадгалаад байхгүй
шүү дээ. Энэ сөрөг үр дагаврыг дарахын
тулд байр өгөх болсон. Цагаан сарын өмнө
гурван тэрбум 300 сая төгрөг гаргасан.
Байрны хувьд 30 метр кв гэдэгт ахуйн
хэрэгцээний бие засах өрөө, гал тогоо
бүгд бий. Нэг өрөө байрны хувьд 26-28 метр
кв байр ч байна. 30 метр кв гэдэг бол бага
талбай биш. Би дөнгөж сая хэдэн байр
үзэж байгаад ирлээ. 30-36 метр квадрат ч
байна. Тэгэхэд үүнийг өдөөсөн маягаар
зориуд ярьж, өвчтэй хэвтэрт байгаа
хүмүүсийг турхирч, сэтгэл санааг нь
зовоож болохгүй. Энэ дундаас би байр
авч өгөхийг шийдүүлье, тэгвэл надад
төдөн хувийг өг гэх мэт янз бүрийн юм
ярьсан хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Бид
тендерээ зарлаж байна. Тендер зарлаад
нэг сараас доошгүй хугацаанд бид байраа
бэлдэнэ. Ашиглалтанд орсон, улсын комисс
хүлээж авсан байраас ирэх есдүгээр
сарын 15 гэхэд авч өгнө. Ингэхдээ энд
тэнд зээлийн барьцаанд тавьсан эсэхийг
шалгах байж өгөх учир санаа зовох
асуудалгүй. Комисс байгуулагдаад ажилдаа
орчихсон байгаа.
-Улаанбаатар
хотод өнгөрсөн сард орсон хоёр удаагийн
хүчтэй борооны улмаас хүний амь хохирохоос
гадна олон айл өрх орох оронгүй болсон.
Үер усны гамшгийг арилгахад ямар арга
хэмжээ авав?
-Манайх
үер усны аюулын дараа олон улсын бүх
байгууллагад хандаж захиа бичсэн. Маш
их тусламж үзүүлсэн. Туслах хүсэлтэй
бол хамтарч ажиллахыг хүсэхэд юугаар
тусалж болох саналаа ирүүлээч гэсний
дагуу үерийн газар ажиллаж байгаа
ажилтан, орон нутгийн удирдлагын санал
авч, ахмад настан болон хүүхдүүдэд
хувцас, айлуудад хөнжил гудас, ариун
цэврийн хэрэгсэл, сав суулга гээд
хэрэгтэй зүйлсийг өгсөн. НҮБ-ын Хүүхдийн
сан, Хүн амын сан маш сайн тусласан.
БНСУ-ын ЭСЯ, Солонгос иргэдийн нийгэмлэг
томоохон тусламж өгсөн. Ватиканы
төлөөлөгчийн газар маш их тусламж
өгснийг бид хамтдаа очиж газар дээр нь
өгсөн байгаа.
-Үер
усны үеэр орон гэргүй болсон айл өрхүүдэд
гэр олгоход үнэтэй гэр авсан гэх шүүмлэл
гарсан. Хараагүйчүүдийн үйлдвэрийн
гэрийг авах боломж байгаагүй юу?
-Миний
хувьд энэ зөв яриа гарсан гэж бодож
байна. Хараагүйчүүдийн үйлдвэрийн
хийсэн гэрийг авах ёстой. Засгийн газрын
тэмдэглэл гаргуулж, хараагүйчүүдийн
үйлдвэрийн үйлдвэрлэж байгаа
бүтээгдэхүүнийг төсвийн бүх ерөнхийлөн
захирагч нар эхний ээлжинд худалдаж
авах захирамж гаргасан. Хараагүйчүүдийн
үйлдвэр муу гэр хийдэггүй. Гараараа
тэмтрээд эсгийгээ өөрсдөө хийдэг. Сайн
мод худалдаж авах хэрэгтэй болдог. Сайн
мод худалдаж авахаар үнэ нь жаахан
өсдөг. Нэг гэр нэг сая 100 мянган төгрөгийн
үнэтэй гэр босдог юм. Бүх бичгийг явуулсан
ч эднийхээс аваагүй нь Засгийн газрын
шийдвэр биелүүлэхгүй байгаа хэрэг.
Удахгүй Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт
авахаар зэхсэн 60, 70 гэрийг Хараагүйчүүдийн
үйлдвэрээс ав гэж шахаж байгаа. Нийслэлд
болсон үерийн үеэр өгсөн гэрүүд эзэндээ
очсон. Тэр тоо нь зөв гарсан эсэхийг
шалгасан. Орох оронгүй, өмсөх хувцасгүй
байгаа нь нүдэн дээр ил байгаа шүү дээ.
Нийтдээ 70 айлд гэр өгсөн. Гэрийг манайх
өгөөгүй. Гамшиг болсон тохиолдолд
хуулинд заасны дагуу 500 мянган төгрөг
өгөх ёстой. Энэ нь гэрийн үнэд хүрэхгүй
учир ОБЕГ-т шилжүүлсэн. Онцгой байдал,
нийслэлийн онцгой байдлын удирдлага
нийлээд гэрээ худалдаж авсны зөрүү
мөнгийг Засгийн газрын нөөцийн сангаас
гаргаж өгсөн. Гэрийг нэг сая 400 мянган
төгрөгөөр худалдаж авсан гэж танилцуулсан.
Хэдэн төгрөгөөр ямар гэр авсныг бид
мэдэхгүй, өгөх ёстой мөнгөө л өгсөн.
Б.Оюундэлгэр