gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн оролцоотой компаниуд дампуурлаа хүлээж, хувийн компани өнгө засахын учир

2010-01-15
0
Twitter logo
0
Twitter logo
2010-01-15

Дэлхийд нэр хүнд бүхий "Google" компани Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоохоо зарлажээ.

Тус компанийн электрон шууданг эвдэх оролдлого нэг бус удаа гарсан учраас "Google''-ийнхэн ийм шийдвэр гаргаж байгаа тухай мэдээлэл олон улсад шуугиан тарьж байна. Хятадын "Google" сайтаас уг нь 600 сая ам.долларын ашиг олох боломжтой хэмээн шинжээчид үздэг. Гэвч "Google" компани орлогоосоо татгалзаж хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэж чадахаа дэлхий дахинд харуулжээ.

Тэгвэл манай улсын хувьд харилцаа, холбооны салбар нэг хүний халаас түнтийлгэх, хувийн ашиг сонирхол давамгайлсан зарчмаар хөгжиж байна. Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) компаниудын дийлэнх нь үйлчилгээнийхээ гэрээг цуцлах тухайгаа Харилцаа холбооны зохицуулах хорооныхонд албан бичгээр мэдэгдсэн тухай харамсалтай мэдээлэл байна. Энэ нь төрийн албан тушаал ашиглан халаасаа түнтийлгэх үйл ажиллагаа эрхлэгч Б.Болдбаатартай холбоотой. Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар энэ эрхэм ажилласнаас хойш шуудан, интернэт, үүрэн болон суурин утасны гэсэн салбарын улсад өгдөг ашиг нь сулрах болжээ. Төрд данстай компани нь дампуурах атлаа Б.Болдбаатарын тэтгэлэгтэй хувийн компанийн хэтэвч зузаарч байгаа баримт олны нүдэнд илхэн болсон байна.

"Жи-Мобайл"-ын нууц дамжуулалт улсын орлогыг хаав

Манай улсын харилцаа холбооны салбарын цорын ганц экспортын орлого нь гадаадаас Монгол Улс руу ярьсан ярианы төлбөрт олон улсын холбооны компаниудаас авдаг төлбөр. Эндээс жилд дунджаар 12.0-15,0 сая ам.доллар, сард дунджаар 12 сая орчим минутын яриа Монгол Улс руу орж ирдэг гэдэг.

Энэ утгаараа улс хоорондын орох яриаг тусгайлан нэгдсэн хяналтын станцаар дамжуулан оруулж хяналт тавьж байдаг. Гэтэл 2008 оны есдүгээр сараас эхлэн "Жи-Мобайл" ХХК нь "Монгол Улсад интернэт протокол ашигласан телефон ярианы үйлчилгээний зохицуулалт"-ын баримт бичгийн зарим заалт, Монгол Улсын цахилгаан холбооны дугаарлалтын нэгдсэн төлөвлөлт зэргийг шууд зөрчин улсад зөвшөөрөгдөөгүй технологи ашиглан, хяналтын нэгдсэн станцаар дамжуулалгүйгээр улс хоорондын орох яриаг нууцаар дамжуулах үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Үүнээс шалтгаалан манай улс руу албан ёсоор cap бүр ордог байсан ачаалал 12.0 сая минут байснаа 7.0 сая минут болж огцом буурсан байна. Түүнчлэн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас шалтгаалан гадаад тооцооны үнэ буурч, улмаар өнөөдрийн байдлаар тус салбар 6.0 сая ам.долларын экспортын орлогоо алдахад хүрчээ. Бусад үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс "Жи-Мобайл" компанийн энэ хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн хүсэлт шаардлагыг 2008 оны арваннэгдүгээр сараас эхлэн ХХЗХ-ны удирдлагад удаа дараа тавьсан боловч тодорхойгүй шалтгаанаар арга хэмжээ авалгүй удсан юм. Эцэст нь 10 сарын дараа буюу өнгөрсөн оны долдугаар сард ХХЗХ-ны хорин зургадугаар тогтоол гарч "Жи-Мобайл" компанийн энэ үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг дарга Б.Болдбаатарт үүрэг болгожээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар нэгэн алхам хийгдсэнгүй. "Жи-Мобайл"-ынхан ч хууль бус үйл ажиллагаагаа явуулсаар л.

Ээлжит нууц гэрээ төрийн өмчийн оролцоот компанийг дампууралд хүргэв

Энгийн иргэд бид гар утас гарч ирснээр цахилгаан холбооны суурин утас хэрэгцээгүй болж дампуурч байна гэж ойлгодог. Гэвч төрийн өмчийн оролцоот компанийг уналтад хүргэхэд Б.Болдбаатар даргийн "дэм" бас байжээ. "Жи" хочтой Б.Болдбаатарын тэтгэж явдаг "Жи-Мобайл" компанийн оролцоогүй булхай, хүртээгүй тендер ч гэж байхгүй юм. Монголын цахилгаан холбоо компанийг тэд ийн сөхрүүлжээ. "Жи-Мобайл" компани нь МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунтай шууд хуйвалдан харилцан холболтын нэмэлт гэрээг 2008 долдугаар сарын 31 -ний өдөр нууцаар байгуулсан байдаг. Энэхүү гэрээ нь "Монгол Улсын Харилцаа Холбооны тухай хууль"-ийн 9.1.4 заалтыг үндэслэн ХХЗХ-нooc батлан гаргасан "Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам"-ын олон заалт, Монгол Улсын Засгийн газар, "Кореа Телеком" компанийн хооронд байгуулсан гэрээг зөрчжээ. Ээлжит хууль бус энэ үйлдлээс шалтгаалан төрийн өмчийн оролцоот "МЦХ" ХК, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, салбарын бусад үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан байна. Шударга бус өрсөлдөөнд эгдүүцсэн Мобиком, Скайтел, Юнител ХХК-иудын зүгээс энэ үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн хүсэлтийг ХХЗХ-нд өнгөрсөн оны 8, 9-дүгээр сард нийт дөрвөн удаа хүргүүлсэн байв.

Түүнчлэн хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардсан шаардлагыг "МЦХ" болон "Жи-Мобайл" компаниудад гурван ч удаа хүргүүлжээ. Уншигчид санаж байгаа даа. "Жи-Мобайл" корпораци гэрийн болон, төрийн, нисэхийн суурин утаст үнэгүй ярих үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн тэр үед. Өрсөлдөгч компаниудынхаа эсэргүүцэлтэй тулгархад нь хэрэглэгч бид үнэгүй юманд нугасгүй хойно "Жи-Мобайл"-ыг өмөөрч байв шив. Гэвч хөшигний ард чухам юу өрнөж байсан нь энэ. "Жи" хочтой Б.Болдбаатар дарга халаасны компанитайгаа хариуцлага ярих нь байтугай хэлээ хазсан мэт дуугүй суух болсонд Мобиком, Скайтел, Юнител компанийнхан дургүйлхэж "Жи -Мобайл" ХХК-тай хийсэн харилцан холболтын шугамын багтаамжийг 1 Е1 болгон тодорхой хязгаарлалтыг аргагүйн эрхэнд хийсэн байв.

Энэ арга хэмжээний үр дүнд "МЦХ" ХК-ийн зүгээс гэрээг хууль болон холбогдох журмыг зөрчин байгуулснаа хүлээн зөвшөөрчээ. Улмаар ХХЗХ-ны хуралдаанаар дээрх асуудалд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулан ажиллуулж гэрээ нь хууль болон журмын холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг албан ёсоор нотолсон билээ.

Гэвч ингээд асуудал дууссангүй. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ХХЗХ-ны хуралдаанаас журам зөрчсөн "Жи-Мобайл" ХХК болон "МЦХ" ХК-иудад "Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам"-д заасны дагуу "Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхийг сануулах" арга хэмжээ авч, мэдэгдэл хүргүүлэхийг хорооны дарга Б.Болдбаатарт даалгасан юм. Гэвч эрхэм дарга өнөө болтол тодорхой арга хэмжээ аваагүй л байна. Хамгийн гол үр дүн нь төрийн өмчийн оролцоот "МЦХ" ХК олон тооны хэрэглэгчээ нэгэн зэрэг алдаж сүлжээн доторх ачааллаа олон сая минутаар алдсанаас шалтгаалан орлого нь хэдэн тэрбумаар буурчээ. Чухамдаа Б.Болдбаатар даргын буянаар харилцаа, холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэгч төрийн оролцоотой компаниуд дампуурлаа хүлээж харин хувийн хэвшлийн компани өнгө ороод байдаг нь л хэн бүхний эгдүүг хүргэж байна. "Жи-Мобайл"-аас уг жаатай "Жи" хочит даргын ээлжит но-г энэ хүргээд өндөрлөе. Дараагийн удаад интернэт, сүлжэээний салбарыг хэрхэн сөхрүүлж буйг дэлгэх болно.

Б.Алтантуул tuul_b1@yahoo.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан