gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Түмэнцогт: Бизнес эрхлэгчдэд нэн таатай үе ирж байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-07-08
8
Twitter logo

“Монголын эдийн засгийн чуулган” энэ сарын 8, 9-нд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт “Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй, таван намын төлөөлөлттэй болсноороо их онцлог байна. Ерөнхий сайд хэлэхдээ Монгол Улсыг  урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийн тулд үүнээс хойш эвслийн Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэж хэллээ.

Ялангуяа жижиг орны хувьд хамтарч асуудлаа шийдэх саналаа хэлэв. Мөн ХҮН намыг Засгийн газрын худалдан авалт, тендер, төсвийн ил тод байдалд мониторинг хийж ажиллах, АН-ыг аж ахуйн нэгж бизнес, эдийн засгийг либералчилж ажиллах, МАН-ын хувьд эрчим хүч, бүс нутаг, хөрөнгө оруулалтын чиглэлд гэрээ байгуулж хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд тавьж байна.  

Ойрын хэдэн жилдээ бизнес эрхлэгчдэд нэн таатай үе ирж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зэс, лити зэрэг газрын ховор элементүүд Монгол Улсад олон боломж олгоно гэж харж байна. Ирэх 3-4 жилд Монголын эдийн засаг 6-8 хувиар өсөх хандлагатай байна.

УИХ-ын сонгуульд 20 гаруй нам эвсэл оролцлоо. Энэ нам эвслийн мөрийн хөтөлбөрүүд ижил төстэй байсан. ЕС хэлэхдээ макро эдийн засаг өсөх чиг хандлага байна. Эдийн Засгийн яамыг АН-ын дарга удирдахаар болсон талаар хэллээ.

Олон сайхан хүслийн жагсаалт байгаа боловч төр, хувийн хэвшлийн  хамтарсан төсөл, гадаадын санхүүжилтээр хэрэгжих төслүүдийг хэрхэн зохион байгуулах, эрэмбэлэх асуудал нь шинэ Засгийн газарт тулгамдсан асуудал болно" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан