gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонгуулийн холимог тогтолцооны ач холбогдол

Улс төр
2011-05-10
0
Twitter logo

Намууд нийтийн эрх ашигт нийцсэн хувилбар дэвшүүлэв

Танил дотно болтлоо зууралдсан ч тараа багагүй таниулсан можаритар тогтолцооны сул талыг хэн хүнгүй хангалттай мэдэрсэн билээ.

УИХ-ын дөрвөн удаагийн сонгууль, эдгээр сонгуулийн бүрэн эрхийн жилүүдэд төр хүчгүйдэж, дампуурч, улс орон үймж бужигнаж байсан нь можаритор хэмээх сонгуулийн тогтолцооноос ямар нэг хэмжээгээр хамаарч ирсэн хэрэг. Сонгууль бүрийн дараа “тогтолцоогоо өөрчилье” хэмээн ханцуй шамлацгаадаг ч эрх ашгийн зөрчил, эргэж сонгогдох хүсэл зэргээс болон өнөөг хүртэл шийдвэрлэгдэж чадсангүй иржээ.

Дасаж дадсан сонгуулийн тогтолцооноос татгалзах амаргүй ч өөрчилж, шинэчлэх зайлшгүй шаардлага өнгөрсөн 20 жилд бугшиж үлдсэнийг харин анзаарахгүй байж болохгүй юм. 2008 оны сонгуулийн дараахь хэрэг явдал үүнд хамгийн том сургамж үлдээж, хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар сонгуулийн шинэчлэлд ташуур далласан билээ.

Сонгуулийн хуулийг шинэчлэхээр мөн онд байгуулагдсан улстөрийн намуудын ажлын хэсэг удаан хөдөлсөн нь үнэн. Улстөрийн намууд хийгээд улстөрчид эргэлзэж, тээнэгэлзэн, эргэж буцсан нь ч бий. Гэхдээ ямар ч байсан хамтарсны үр дүн гарч, ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулахаар зарчмын шийдэлд хүрснээ өнгөрсөн долоо хоногт баталгаажууллаа.

Өөрөөр хэлбэл, сонгогч бид өнгөрсөн сонгуулиудад А нам, Б намаас нэр дэвшигчдийн нэрийг л дугуйлах үүрэг хүлээдэг байлаа. Бид санал өгөх бүхээгт ганцхан саналын хуудас барьж ороод л хэн нэгний нэрийг дугуйлна. Би А намаас нэр дэвшсэн Д-гийн нэрийг дугуйллаа гэж бодьё. Нэр дэвшигч Д-г манай тойргийн сонгогчдын 40 хувь нь миний адил сонгосон байлаа ч парламентын босгыг давах боломжгүй тийм тогтолцоо үйлчилж байлаа.

Тухайн тойрогт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор жагсаахад нэр дэвшигч Х бусдаасаа таван хүний саналаар илүү байхад л парламентын гишүүн болдог нь мажоритар тогтолцооны хамгийн сул тал. Харин тавхан саналаар ялагдсан Д-д хүрд эргүүлэх боломж олдохгүйгээр барахгүй түүний төлөө саналаа өгсөн мянга мянган сонгогчийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад хадгалагдах боломжгүй болж байгаа юм.

Ердөө тав, аравхан саналын төлөө сонгогчийг худалдан авах ч тийм хэцүү биш. Харин ирэх сонгууль үүнээс өөр болно. Хууль тогтоогчид мажоритар болон пропорциональ системийн давуу талуудыг шингээсэн холимог хувилбарыг гаргаж ирлээ. Мажоритарыг халах, цэвэр пропорционалыг сонгох, эсвэл холимогоор сонгуулиа явуулах гэхчилэн эрэл хайгуул аль эртнээс улбаатай. Өнгөрсөн сонгуулийн дараа цэвэр пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгуулиа явуулах шийдэмгий үгс улстөрчдийн зүгээс сонсогдож байв.

Будлиан, булхайтай сонгуулийн асуудлууд бугшсаар өнгөрсөн сонгуулиар сад тавьсан нь улстөрчдийг тийнхүү шийдэмгий өөрчлөлтөд уриалсан хэрэг. Гэвч явцын дунд холимог буюу хосолмол хувилбарт санал нэгдэв. Үүнийх нь төлөө улстөрийн намуудад, тэр дундаа засгийн эрхийг хамтран барьж буй Ардын болон Ардчилсан намуудад баяр хүргэх хэрэгтэй юм.

Эрх баригч улстөрийн хүчин аль ч цаг үед өөрийнхөө таалалд нийцүүлэх гэж сонгуулийн тогтолцоог сонгодог нь бичигдээгүй хууль. Өмнөх жишээнээс харахад 1992-1996 онд МАХН/хуучин нэрээр/, 1996-2000 онд АХ эвсэл, дараа нь мөн МАХН засгийн эрхэнд байхдаа сонгуулийн тогтолцоог ямагт өөрт ашигтайгаар хийхийг оролдож байв.

Гэхдээ хэт савладаг мажоритар тогтолцооноос татгалзаж чадаагүй учир өөрсдийнх нь таалсан тогтолцоо өөрт ашиггүйгээр эргэх тохиолдол нэг бус удаа гарч байлаа. Энэ удаа тэгвэл намууд өөрсдийн төдийгүй нийтийн эрх ашигт нийцсэн хувилбар дэвшүүллээ.

Холимог тогтолцоо гэж юу вэ

Мажоритар тогтолцоонд олон сул тал байхын зэрэгцээ бас давуу талууд бий. Үүний нэг нь орон нутгийн төлөөлөл сайн хангагддагт байгаа юм. Хэдийгээр сонгогч сумын нутагт худаг гаргах зэрэг аар саархан асуудлаар төрийн түшээд ханддаг гэсэн шүүмжлэл тасардаггүй ч мажоритароор сонгогдсон эрхэм гишүүн манийгаа мартаж чаддаггүй нь бас нэг давуу тал мөн. Өөрөөр хэлбэл, сонгогч, гишүүн хоёрын нягт хамтын ажиллагаа төрийн ажилд бас ч хэрэгтэй шүү дээ.

Тиймээс энэ мэт давуу талыг ирэх сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд ямар ч байсан хадгалахаар шийдэв. 76 гишүүнийхээ 26-г мажоритар системээр буюу өнгөрсөн жилүүдийнх шиг шууд сонгох уу, эсвэл тал хувь буюу 38-д ийм сонголт үлдээх үү гэдэг тоогоо хараахан шийдээгүй байна. Парламент дахь орон нутгийн болон намын бодлогоор оруулах төлөөллийн харьцаагаа тохироод л болох учир энэ бол тийм ч санаа зовоох асуудал биш. Гэхдээ мажоритар тогтолцоогоор сонгох төлөөллийн тоог аль болох цөөн байлгавал сонгуулийн шинэчлэлдээ бодит алхам болно гэдгийг бодож үзэх хэрэгтэй болов уу.

2008 оны УИХ-ын сонгууль Монгол Улсыг 26 том тойрогт хуваагаад, олон мандатын зарчмаар явагдсан. Холимог хувилбарт мажоритар тогтолцоогоор 26 гишүүнийг сонгоно гэвэл тойргийн тоо, хамрах хүрээ өмнөх сонгуулийнх шиг байх болов уу. Ялгаатай нь нэг тойргоос нэг л хүн сонгогдох учир улстөрийн намууд жинхэнэ лидерүүдээ өрсөлдүүлнэ. Лидерүүдийн өрсөлдөөнд лидер л ялах учир мөнгөний фактор, булхай луйвар нэлээд доод төвшний асуудал болон хувирах магадлалтай. Өнгө, мөнгөний сонгуулийн үе аажмаар алсарна гэсэн үг.

Өнгөрсөн сонгуулиар сонгогч бид дөрвөн мандаттай нэг том тойргоос дөрвөн нэр дэвшигчийн нэрийг дугуйлж байсан бол холимог хувилбарт нэг тойргийн нэг л хүний нэрийг дугуйлах юм. Өмнөх сонгуулиудын жишгээр нэр дэвшигч дугуйлахын зэрэгцээ намуудад бас санал өгөх нь холимог тогтолцооны пропорциональ хэсгийн сонголт юм.

Сонгогч Та бид намуудаас сонголтоо хийж болно, мөн намуудын зэрэгцээ намын сонголтоор жагсаасан нэр дэвшигчдээс давхар дугуйлж ч болно. 76-гийн 26-г мажоритараар сонгоод, үлдсэн 50-ийг намын жагсаалтаар сонгоно гэвэл сонгогч бид санал өгөх бүхээгт багагүй цагийг зарцуулах юм. Өөрөөр хэлбэл, шууд нэр дэвшигчийг дугуйлах нэг хуудас, намын жагсаалтад байгаа 50 хүнийг дугуйлах хоёр хуудсан дээр сонгох эрхээ эдэлнэ гэсэн үг ээ.

Намууд дараа нь авсан саналаа хувь тэнцүүлээд парламентад суудалтай болох юм. Үүний үр дүнд 1996, 2000 оных шиг танайх, манайхаараа илт ялгарсан савалгаа болохгүй. Хэн нь эрх баригч болохыг хэлж мэдэхгүй ч, Монгол Ардын Нам, Ардчилсан намын аль аль нь ямар ч байсан боломжийн суудал авах нь тодорхой. Мөн сонгогчдын 10 хувийн санал авчихаад парламентын нам болж чаддаггүй байдал өөрчлөгдөнө.

Сонгогчдын таван хувийн санал авсан бол тухайн намд парламентын үүд хаалга нээлттэй байхаар хуулийн төсөлд тусгаад байна. Парламентад сонгогчдын төдийгүй намуудын төлөөлөл хангагдах, намууд төлөвших, парламент олон ургальч үзлийн индэр байх, улс орноо хөгжүүлэх намын бодлого хөтөлбөр хүчтэй хэрэгжих гэхчилэн олон ашигтай давуу тал чухамхүү пропорциональ хувилбарт шингэсэн байдгаараа онцлог.

Шүүмжлүүлж, муучлуулсаар шүүрэн шанага шиг болсон УИХ мэргэшсэн хүчтэй багаар ажиллах боломж ч бүрдэх юм. Мажоритар тогтолцоогоор 26 лидер гарч ирэх нь тодорхой тухай дээр хэлсэн. Намын нэрээр жагсаах 50 ч тэднээс дутахгүй мундагууд байж олон нийтийн саналыг авна. Эднийг жагсаахад улстөрийн намууд ихээхэн бодлоготой, ардчилсан байдлаар хандах нь эргээд намынхаа төлөвшил хөгжлийг ч чирээд л явна гэсэн үг юм.

Хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонголт хийхэд Үндсэн хуулийн “шууд сонгох” заалттай харшлах тухай яриа байдаг ч намаас жагсаах хүмүүсээ нэрсээр нь гаргаад сонголт хийх боломжийг сонгогчдод үлдээх тул ямар нэгэн асуудалгүй гэж үзэж байгаа юм билээ. Нөгөө талаар байнга ярьдаг эмэгтэйчүүдийн квотын асуудал намаас жагсаасан нэрсэд багтан шийдэгдэж, улстөрийн нам гудамжинд бус парламентын танхимд улстөр хийдэг болох гэхчилэн олон эерэг үр дүн гарна. Мэдээж сонгууль өмнөхөөс хамаагүй шударга болж, сонгууль бүрийн дараа давтагддаг уламжлалт хэрүүл тэмцэл багасаж, парламентын төлөвшилд ахиц дэвшил гарах билээ. Парламент төлөвшинө гэдэг ардчилал баталгаажиж, улс орны хөгжлийн зүтгүүр хүчирхэг болно гэсэн үг ээ.

Т.Буд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан