gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Гал үндэстэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр: Монголын байгаль орчин эзэнгүй болсон байна

Нийгэм
2011-04-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-04-12
-“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхнийг уул уурхайн компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэргийг хэрэгсэхгүй болголоо-

“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий дөрвөн гишүүнийг уул уурхайн компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өчигдөр хаалттай боллоо. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Шүүх хурлын дараа “Гал үндэстэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр болон түүний өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.

“Гал үндэстэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр: БИД ГАЗАР НУТГИЙНХАА БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН

-Шүүх хурал хаалттай боллоо. Ямар шалтгаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав?
-Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт өгсөн ч зөвшөөрөөгүй. Шүүх, прокурорын газарт “Хэргийг дахин нягталж шалга, уул уурхайн компанийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоо. Хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

-Шүүхээс гаргасан шийдвэрт шүүмжлэхээр зүйл байсан уу?

-Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал үндэснийхээ аюулгүй байдлын төлөө ажилласан хүмүүс. Төрийн хийж чадахгүй байгаа зүйлийг таслан зогсоох арга хэмжээ авсан. Нөгөө талаас үүнийг мушгиж улс төрийн захиалгаар биднийг ялд унагах гэсэн хүмүүс байна. Өнөөдрийн шүүх хурал санасныг бодоход шударга болж, зөв шийдвэр гаргалаа. Шүүх бидэнд итгэл найдлага төрүүллээ.

-Хохирсон компанийнхан хэдэн төгрөг нэхэмжилж байгаа вэ?

-Нөгөө талаас “Бид энэ ажиллагааг зөв байсан гэж ойлгож байгаа. Улсын аюулгүй байдлын ажиллагааг саатуулмааргүй байна. Хохирлын 14 сая төгрөгийг төлчихвөл гомдолгүй” гэсэн.

-Та бүхэн Засгийн газрыг шүүхэд дуудаж байгаа атлаа өөрсдөө энд шүүхэд дуудагдаж байна. Энэ бүхэн та нарын тэмцэлд сөрөг нөлөө үзүүлж байна уу?
-Засгийн газрыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байсан. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүх Засгийн газрын нөлөөнд автсан. Шүүхээс байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байна гэдгийг тогтоосон хэрнээ Засгийн газар энэ бүхнийг хариуцахгүй гэсэн. Тэгэхээр Монголын байгаль орчин эзэнгүй болсон нь ойлгомжтой байгаа юм.

-Давж заалдана гэж ярьж байсан. Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдлөө хэзээ өгөх вэ?
-Маргааш /өнөөдөр/ өгнө.

-Баянзүрх дүүргийн цагдаа нар Сүхбаатарын талбай дээр барих гэж байсан хоёр гэрийг чинь хураасан. Гэрээ эргүүлж авч чадсан уу?
-Бидний талбай дээр барих гэж байсан гэрийг Баянзүрх дүүргийн цагдаа нар хураан авч журмын хашаанд хийсэн. Дараа нь бидний нүдийг хариулж байгаад авч зугтахыг оролдсон. Бид араас нь хөөж байж гэрээ буцаан авсан. Одоо 32-ийн тойрогт айлын хашаанд аваачиж барьсан. Уг нь бид талбай дээр гэр барьж хэлэлцүүлгээ өрнүүлэхийг хүссэн юм. Гэвч төрд байгаа луйварчид өөрсдийнх нь булхайг илчилчих вий гэж айгаад зөвшөөрөл олгохгүй байх бүх талын аргыг хэрэглэж байна. Гэсэн ч бид гэр барьж ард түмнийхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл: ПРОКУРОР ДАН ГАНЦ ЯЛЛАХ ДҮГНЭЛТЭД АНХААРАЛ ХАНДУУЛСАН

-Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Прокурор хэргийн материалыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй нэг талыг харсан шийдвэр гаргасан гэдэгтэй санал нэг байгаа юу?
-Шүүхээс гаргасан тогтоолд “Мөрдөн байцаагч, прокурор эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь судалж дүгнэлт шийдвэрээ гаргах ёстой гэсэн заалтыг зөрчсөн байна. Шүүх хуралдааны явцад хэд хэдэн зүйлийг тодруулах боломжгүй байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа” гэсэн юм.

Гэмт хэрэг анх үйлдэх болсон сэдэл шалтгааныг судалж байж нотлох баримтыг судалж, мөрдөн байцаагч, прокурор дүгнэлтээ гаргах ёстой. Гэтэл энэ бүхнийг бүрэн гүйцэд хийгээгүй байна. Прокурор мөрдөн байцаагч хэргийн материалыг бүрдүүлэхдээ хэрэгт авагдсан сэжигтэн, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг хавсаргасан байсан. Тэрнээс өөр ямар ч ажиллагаа хийгээгүй байна.

Уг нь прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн байна уу, хуулийг зөрсөн үү гэдэг дээр хяналт тавьдаг. Прокурор үүнийг анзаараагүй, дан ганц яллах дүгнэлтэд анхаарал хандуулсан байсан.

-Яллах дүгнэлтээс нь дурдвал?
-Прокурорын яллах дүгнэлт дээр “Техник хэрэгслийг санаатайгаар устгасан” гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 152-т заасан зүйл, ангиар яллах нь зүйтэй гэсэн байна лээ. Гэтэл хохирогч нь шүүх хурал дээр “Манай техник хэрэгсэл устаагүй ээ, зүгээр л гэмтсэн. Засч сайжруулаад бид хэвийн ажиллагаанд оруулсан” гэж хэлж байгаа юм. Гэтэл хэргийг хянасан прокурор нь техник хэрэгслийг устгасан гээд яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь нэг талыг барьсан нь илт байгаа биз дээ.

Хэргийг хянаж байсан мөрдөн байцаагч прокурор нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл байна уу. Ямар ямар баримтууд гаргасан юм. Яг энэ үйл ажиллагааг явуулах учир шалтгаан нь юу байсан юм гэдгийг тодруулалгүй шүүхэд шилжүүлсэн байна.

-Тэгэхээр техник хэрэгсэл рүү буудсан нь гэмт хэрэг биш гэж үзэх гээд байна уу?
-Өмгөөлөгчийн байр сууринаас харахад энэ бол гэмт хэрэг биш. Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төр нийгмийн ашиг сонирхлыг зөрчсөн улс үндэстний аюулгүй байдал байгаль орчин болон хүний эрх чөлөөг зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон бол үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй гэсэн байгаа.

Мөн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна. Мөн эрүүгийн хуулийн гуравдугаар зүйлд хүмүүс итгэл үнэмшлийнхээ төлөө ямар нэгэн зүйл хийсэн бол гэмт хэрэг гэж үзэхгүй гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа юм.

О.Эрдэнэбүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан