Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ)-ын шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Асгатын мөнгөний орд газрын тусгай зөвшөөрлийг төрийн өмчийн "Эрдэнэс МGL" компанид олгосон байна. Мөн Өмнөговь аймгийн нутаг дахь Тавантолгойн нүүрсний орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийн "Энержи Ресурс" компанийн эзэмшлийг "Эрдэнэс MGL" компанид шилжүүлжээ. Уг ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд газарт хамааруулсантай холбогдуулан ийнхүү шийдвэрлэсэн байна.
АМГТХЭГ Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой дээрх шийдвэрийг гаргахдаа УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дүгээр заалт, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 266 дугаар тогтоол, АМГТХЭГ-ын даргын 2008 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 42, 2008 оны хоёрдугаар сарын 28-ны 63 дугаар тушаалын хоёр дахь хэсгийг үндэслэжээ. Харин Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ УИХ, Засгийн газар, Үйлдвэр, худалдааны сайдын холбогдох тогтоол, тушаалын заалтаас гадна Засгийн газар, "Энержи Ресурс" компанийн хооронд байгуулсан 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн гэрээ, Төрийн өмчийн хорооны 2007 оны хоёрдугаар сарын 22-ны 52 дугаар тогтоол зэргийг үндэслэн шийдвэр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 170 км, Ногооннуур сумын төвөөс 70 км-т байрлах Асгатын мөнгөний орд нь 6402.6 мянган тонн хүдэр, 2247.8 тонн мөнгөний, 72646.6 тонн зэс, 31830.9 тонн сурьма, 3319.8 тонн висмут, 2631.6 тонн жишмэл мөнгөний нөөцтэй нь тогтоогджээ. Тавантолгойн ордын хувьд нүүрсний нөөцийг нь 5073644.17 мянган тонн гэж тогтоогоод буй аж.