gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжил дагасан өвчин

Эрүүл мэнд
2008-06-12
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-06-12
Хөгжил дагасан өвчин

Өвлийн хүйтэн шөнөөр
Өчнөөн хуурайлж, мөөмөө хөхүүлсэн

Өрлөг цайлган ээж таныгаа
Өглөөний шүүдэр алтрах
Өвч ногоон дэлхийтэй зүйрлэюү хэмээн хүн төрөлхтөн эхийн элбэрлийг магтан дуулна. Харин сүүлийн үед нэг удаагийн живх /памперс/ гарснаас хойш эхчүүд өвлийн хүйтэн шөнөөр байг гэхэд зуны дулаан өдөр ч нялх балчир үрсээ хуурайлна гэхгүй амар болжээ. Юм хөгжинө өө гэж. Аавууд даавуу
угаах ажлаас чөлөөлөгдөж, ээжүүд байсхийгээд хүүхдээ хуурайлах гэхгүй. Хүүхдээ ч дааруулахгүй. Нэг бодлын амар.

Гэхдээ аливаа хөгжил дэвшилд сөрөг тал байдаг хойно. Хүүхдэд байнга хөхөлт хөхүүлэхэд шүд нь буруу ургадаг, хоолны нэмэлт тэжээл эхийн сүүг орлож чадахгүй гээд дэвшил бүрт сүүдэртэй тал бий. Харин зүй зохистой хэрэглэж чадвал чухал хэрэгтэй зүйл. Хоол хүртэл хэтэрвэл хор болдог шүү дээ.

Нэг удаагийн живх залуу эцэг, эхчүүдийн хувьд найвдартай туслагч нь. Хүүхдээ даавуунд өлгийдөж, түүнийг нь байнга солихоос төвөгшөөсөн хүмүүсийн хувьд нэг удаагийн живх хэрэглэх нь хялбар.

Нэг удаагийн живх өвчин үүсгэдэг үү
Харин сүүлийн үед эцэг, эхчүүдийн дунд нэг удаагийн живх хэрэглэх нь сөрөг үр дагавартай, муу юм байна, тийм живх өвчин үүсгэж байгаа гэнэ гэсэн яриа тархжээ. "Нэг удаагийн живхний материал нь нярай хүүхдийн арьсанд шигж ороод, өвчин үүсгэдэг. Түүнийг нь мэс заслын аргаар, тусгай багажаар нэг нэгээр нь түүж авахаас өөр аргагүй байдаг гэсэн. Төрөөд удаагүй нялзрай амьтан тийм зүйлийг яаж тэсэх билээ дээ" хэмээн хэд хэдэн ээж санаа зовнин ярьсан юм.

Энэ талаар тодруулахаар Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийг зорилоо. Тус эмнэлэгт нэг удаагийн живхнээс харшил авсан байж болзошгүй цөөн хүүхэд эмчлүүлж байгаа аж. Гэхдээ дээрх эхчүүдийн ярьсан шиг живхний материал хүүхдийн арьсанд шигж орсон, түүнээс болж мэс засал хийсэн тохиолдол гараагүй гэж Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийн Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч өгүүлэв.

"Туслагч"-аа сонгохдоо анхаараарай
Аав, ээж нар хүүхдэдээ живх сонгохдоо юуг чухалчилдгийг сонирхсон юм. Аав нар эхнэрийнхээ захисныг, хэрвээ асуухаа мартсан бол худалдагчаас "Хамгийн сайн нь аль нь вэ" гэж асуугаад зөвлөснийг нь авдаг байна. Хамгийн үнэтэйг нь сонгодог эцэг ч тааралдсан. "Хүүхдийн шээсийг шингээж аваад хаяхын хооронд аль ч яадаг юм" хэмээн хямдыг нь сонгодог залуу ч цөөнгүй.

Харин ээжүүд өөр. Тэд сургаар, бусдаас сайн гэж сонссоноо авдаг, живхний реклам үзээд сонголтоо хийдэг аж.

Хэдэн цаг хэрэглээд хаяхын хооронд... хэмээн тоомсоргүй хандахыг хүүхдийн эмч нар буруушааж байв. Нярай хүүхдийн арьс маш эмзэг, мэдрэмтгий учраас чанаргүй, муу живх хөгжил дагасан өвчин үүсгэх нэг нөхцөл болдог байна. Өөрийг нь хуулж төрсөн тэр эгдүүтэй бяцхан үрд тэгж хандаж болохгүй.

Чанаргүй нь харшил өгнө
Эцэг, эхчүүд хүүхдэдээ нэг удаагийн живх сонгохдоо хамгийн чанартайг нь авахгүй бол чанаргүй, хямдхан зарим живх хүүхдэд харшил өгдөг байна. Хүүхэд бүрийн арьс өөр. Нярай хүүхдийн арьсны онцлогийг мэдэх аргагүй учраас тэр бүрт тохруулна гэхэд хэцүү. Тиймээс аль болох найдвартай газраас, жинхэнэ үйлдвэрийн бүтээгдэхүүн авах нь дээр. "Мами поко", Фити" гээд ээж нарын сайн мэддэг олон төрлийн живх манай улсад бий. Хөгжилтэй орны хүүхдүүдийн хэрэглэдгийг монгол жаалууд ч хэрэглэдэг болсон.

Живхний харшил хүүхдийн хонго, цавь, хэвлий хэсгээр туурдаг аж. Тодруулбал, живх зүүсэн тэр хэсгээр улайна. Үүнийг нь мэдэхгүй удвал бүх биеэр нь туурах аюултай аж. Үүнийг эмчилж болно. Нэг удаагийн живхний харшлын тос хэмээх зориулалтын тусгай тос түрхэн, харшилж байгаа зүйлийг нь хэрэглэхгүй байхад л эдгэрнэ. Хүүхдээ сайн асарч халамжлах нь бас чухал. Бага зэргийн харшлыг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Гэхдээ эхлээд мэргэжлийн эмчид үзүүлэн, зөвлөгөө авч, түүнийг мөрдөх шаардлагатай. Харшилтай хэсэгт нь шуудхан тос түрхэж болохгүй. Эхлээд буцалсан бүлээн усанд үл ялиг марганц хийж уусгаад, арчиж хатаана. Үүний дараа зориулалтын тос түрхэх учиртай гэсэн.

Живхийг хэзээ хэрэглэх вэ
Нэг удаагийн живхийг хүүхдэд байнга хэрэглүүлэх нь тийм ч тохиромжтой биш гэж хүүхдийн эмч зөвлөлөө. Эмчид үзүүлэх, хүүхдээ гадагшаа авч явах, удаан хугацаагаар хол аялах үед хэрэглэх нь зөв. Ажилтай, тэр бүр хүүхдээ хуурайлаад байх боломжгүй бол үүн шиг сайн туслах үгүй. Гэхдээ солихгүй удааж болохгүй. Живхэнд их хэмжээний шингэн хуримтлагдан, хүүхдийн арьсыг холгохоос гадна элдэв өвчний нян үржих үүр уурхай болох эрсдэлтэй. Тэгэхээр оройд нэг живх зүүчихээд шөнөжин хонуулчихаж болохгүй шүү, ээж нар аа.

Живх хэрэглэхийн өмнө түрхдэг, хамгаалах тос худалдаанд бий. Түүнтэй найзлахад гэмгүй. Ялангуяа, байнга живх хэрэглэдэг бол заавал түрхээрэй. Хүүхэд дөрвөн сартайдаа тогтмол хугацаанд бие засч хэвших учиртай гэж эмч нар анхааруулсан. Энэ үед тосч сургахгүй бол таны хүүхэд байнга өмдөндөө морь хардаг, давсаг султай болж мэднэ. Хүүхдээ хөтлөөд гудамжаар алхаж явтал өмдөндөө бие засчихвал яах бэ. Эрүүл чийрэг хүүхэд эцэг, эхийн төдийгүй Монголын ирээдүй билээ.

Х.Болормаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан