gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     11.05
  • Валютын ханш
    $ | 3583₮
Цаг агаар
 6
Зурхай
 11.05
Валютын ханш
$ | 3583₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 11.05
Валютын ханш
$ 3583₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Үнэн бодитой мэдээлэл гаргаж өгөх нь судлаачдын гол зорилго”

Нийгэм
2012-11-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-11-23
“MMCG” ХХК-ын Судалгаа Хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн

Монголын маркетингийн зөвлөх үйлчилгээний групп (Mongolian Marketing Consulting Group - MMCG) Эм Эм Си Жи ХХК байгуулагдаад 10 жил болж байгаа юм байна. Юуны өмнө танай компанийн хамт олонд 10 жилийн ойн мэнд хүргэж, амжилт хүсье. Та бүхний үйл ажиллагааны гол чиглэл судалгаа, зөвлөх үйлчилгээний ажил байдаг гэж би ойлгосон. Судалгааны мэдээлэл төр засаг, бизнесийн байгууллага болон энгийн бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ гэдгээр яриагаа эхэлье.

Байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд аливаа үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн түвшинд сайтар боловсруулсан судалгаа шинжилгээний мэдээлэл чухал ач холбогдолтой байдаг. Хувь хүмүүс ч мөн үнэ ханш, зах зээлийн хандлага, эрэлт нийлүүлэлтийн байдал зэрэг мэдээлэл үндэслэн өрх гэр, өөрийн амьдралд нөлөөлөх чухал шийдвэрүүдийг гаргадаг. Долоо хэмжиж, нэг огтол гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр аливаа шийдвэр гаргалтад судалгааны мэдээлэл чухал ач холбогдолтой. Гэтэл хаанаас ямар мэдээллийг цуглуулах вэ, цуглуулсан мэдээлэл дээр хэрхэн дүн шинжилгээ хийх вэ, цуглуулсан мэдээлэл үнэн бодитой гэдгийг хэрхэн яаж батлах вэ гээд асуултууд тулгардаг. Энэ бүхэнд мэргэжлийн байгууллага, судлаачид туслах юм. Энэ бол цэвэр оюуны бизнес бөгөөд эдийн засаг, нийгмийн үр ашгийг авчрах чухал холбогдолтой. Өөрөөр хэлбэл, үр ашгийг дээшлүүлэх, эрсдлийг бууруулахад чухал үр нөлөөтэй.

Монгол Улсад судалгаа зөвлөх үйлчилгээний зах зээл хэр хөгжиж байна вэ? Танай компани ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэр олон байдаг вэ?

Анх манай компанийг байгуулагдаж байх үед бизнес эрхлэгчид маркетингийн судалгааны ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй, судалгааны захиалга өгдөггүй байсан. Тухайн үед олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн өмнөх суурь судалгаа, төслийн хэрэгжилтийг үнэлэх мониторингийн судалгаа хийлгэдэг байсан. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь судалгаа, шинжилгээний олон улсын стандарт, арга зүйд суралцах, олон улсын стандартад нийцүүлэн үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг олгох давуу талуудтай байсан. Олон улсын байгууллагын төсөл дээр судалгаа зөвлөх үйлчилгээний ажилд гадны зөвлөхүүд голлон ажиллаж Монгол Улсад орж ирж байгаа тусламж дэмжлэгийн ихэнх хувь нь эргээд гадагшаа гарах хандлага байдаг. Дотоодын нөхцөл байдлаа сайн мэдэх үндэсний зөвлөхүүд аливаа төсөл хөтөлбөрийн суурь судалгааг гүйцэтгэх нь төсөл хөтөлбөрийн хэрэгжих бодит нөхцлийг олж тодорхойлох, гадагшаа урсаж буй хөрөнгийн урсгалын ихэнх хэсгийг дотоодоо үр ашигтай авч үлдэх зэрэг ач холбогдолтой. Үүний үр дүнд мөн үндэсний зөвлөхүүд нь чадавхижна шүү дээ. Үндэсний зөвлөхүүдийн өмнө тавигдаж буй нэг гол шалгуур бол олон улсын зөвлөх, байгууллагуудтай өрсөлдөх хэмжээнд хүрэх явдал юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнесийн үйл ажиллагаа өргөжснөөр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, хандивлагчдын зүгээс судалгаа шинжилгээний ажилд өндөр ач холбогдол өгч эхэлж байна. Мөн бизнесийн байгууллагууд компанийн нийгмийн хариуцлага болон олон нийтэд хандсан бодлого үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулах болсон байна. Энэ хэрээр маркетингийн болон нийгмийн судалгааны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, түүнийг дагаад энэ чиглэлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагын тоо харьцангуй нэмэгдэж байна.

Тэгвэл зах зээлийн өрсөлдөөн ихтэй салбар болж хөгжиж байгаа юм байна гэж үзэж болох уу? Өрсөлдөөний үр дүнд ямар үр нөлөө гарч байна вэ?

Тийм ээ, олон байгууллага, хүмүүс энэ чиглэлд ажиллаж байна. Зах зээлийн өрсөлдөөн хүчтэй байна гэдэг нь энэ салбар хөгжих нэг суурь болно. Өрсөлдөөний үр дүнд судалгаа шинжилгээний орчин үеийн шинэлэг арга туршлага нэвтрэх, зөвлөх, судлаачдын ур чадвар нэмэгдэх зэрэг сайн талууд ажиглагдаж байна. Гэтэл нөгөө талаар шинэ тутам гарч ирж байгаа байгууллага, хувь хүмүүс судалгааны мэдээлэл цуглуулах ажлын туршлага дутмаг, онолын чиглэлд илүү анхаарсан, мэргэжлийн стандарт, ёс зүйг баримтлахгүй байгаа нь судалгаа шинжилгээний ажлын нэр хүнд, түүнд өгөх ач холбогдол буурахад хүргэж байна.

Захиалагчид судалгааны үйлчилгээ авснаараа өөрөөр хэлбэл, судалгаа захиалан хийлгэснээрээ ямар үр дүнг хүлээж авах вэ? Бизнес эрхлэгчдийн хувьд судалгаа хийлгэсний үр дүнд ашиг орлого нь шууд нэмэгдэх үү?

Судалгаагаар өнгөрсөн хугацаанд зах зээл дээр юу болж өнгөрсөн, одоо юу болоод байна гэдгийг тодруулан, түүнд үндэслэн зах зээлийн өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж, цаашдын чиг хандлагын талаарх таамаглал зэрэг мэдээллийг захиалагчид өгдөг. Эдгээртээ үндэслээд дүгнэлт, хувилбарт санал, зөвлөмжүүдийг гаргаж өгдөг. Судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа ашиглан санал болгож буй зөвлөмжүүдийг үнэлэн үзэж, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх нь захиалагчийн шийдэх асуудал. Судалгаа хийж үр дүнг нь гаргаж тавих нэг хэрэг, судалгааны үр дүнг ажил болгох нь өөр асуудал юм. Бидний хувьд энэ хоёрын уялдаа холбоог хангах чиглэлээр чармайж ажилладаг бөгөөд судалгааны үр дүнг захиалагчид маань үйл ажиллагаандаа ашиглаад бодит ажил болгож байгааг харахад урамтай байдаг.

Судалгааны үр дүнгийн үнэн бодит байдалд яаж итгэх вэ?

Энэ маш чухал асуудал л даа. Үнэн бодитой мэдээлэл гаргаж өгөх нь судлаачдын гол зорилго. Судалгааны үр дүн бүр захиалагчид таалагдах албагүй, гагцхүү мэдээлэл нь үнэн байх ёстой. Үр дүн нь тоон болон чанарын судалгааны аль аль талаас нь харсан, бусад мэдээллээр баталгаажсан байх ёстой. Бидний хувьд зах зээл, хэрэглэгчид, олон нийтэд илүү сайн судалгааг нийлүүлэхийн төлөө ажилладаг Эзомар олон улсын байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд Эзомарын тэмдгийг ашиглах эрхтэй. Эзомарын гишүүнчлэлийн тэмдэг бол  Эзомарын ёс зүйн код болон Эзомарын  судалгааны  ёс зүйн (ICC/ESOMAR International Code on Market and Social Research)  зааварт тусгасан мэргэжлийн ёс зүйн стандартыг дагаж мөрддөг  гэдгийг илтгэн харуулдаг. Судалгааны салбарын  хүрээнд энэ тэмдэг мэргэжлийн ёс зүй, үр дүн дүнтэй  шийдвэр гаргах үйл явцыг дэмжсэн  олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг  дагаж мөрддөгийг батлан илэрхийлдэг.

Мөн энэ жил Зах зээлийн, олон нийтийн санаа бодлын болон нийгмийн судалгааны нэр томъёо, үйлчилгээний шаардлага (Market, opinion and social research – Vocabulary and service requirements)-ын олон улсын ISO 20252:2012 стандартыг Олон улсын стандартын байгуулагад хандан, албан ёсны эрхтэйгээр худалдан авсан бөгөөд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, дагаж мөрдөн ажиллаж байна. Энэ хоёр стандарт нийлээд мэргэжлийн үүднээс ёс зүйтэйгээр судалгааны ажилд хандаж байна гэдгийг харуулж байгаа юм.

Нэг талаар судалгаанд оролцогчдыг сайн дурын судалгаанд хамруулах, тэдний мэдээллийн нууцлалыг хамгаалах нь судалгааны хүрээнд үнэн бодит мэдээлэл цуглуулах нэг нөхцөл болж байгаа юм. Нөгөө талаас бизнесийн байгууллагын өмнөөс судалгааг нь хийж өгсний үр дүнд тухайн байгууллагын талаарх мэдээлэлтэй болж байгаа бөгөөд энэхүү мэдээллийг өрсөлдөгч талуудад нь задруулахгүй байх, өөр бусад үйл ажиллагаанд ашиглахгүй байх нь бас нэг чухал асуудал.

Бидний хувьд ч дээрх стандартуудыг дагаж мөрдөх нь өөрсдийн давуу талыг харуулах, судалгааны ажлын процедур үе шатуудыг захиалагчдад ойлгуулах зэрэг ач холбогдолтой.

Бид Зах зээлийн, олон нийтийн санаа бодлын болон нийгмийн судалгааны нэр томъёо, үйлчилгээний шаардлагын олон улсын ISO 20252:2012 стандартыг орчуулан үндэсний стандарт болгон батлуулан хэрэгжүүлэх чиглэлээр Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран ажиллаж байгаа. Энэ нь Монгол улсын энэ салбарын хөгжилд оруулж өчүүхэн ч гэсэн нэг хувь нэмэр маань гэж үзэж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан