gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Ханбумбат” нисэх буудал удахгүй ашиглалтад орно

Нийгэм
2013-01-02
0
Twitter logo

Барилга хот байгуулалтын яам жил бүр “Алтан цамхаг” оны шилдэг бүтээн байгуулалт шалгаруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Зургаа дахь жилдээ зохиогдож буй “Алтан цамхаг” шагнал гардуулах ёслолоос Оюу Толгой ХХК хоёр төрөлд шилдэг шагнал гардлаа.

2012 оны Уул уурхайн шилдэг бүтээн байгуулалтаар Оюу Толгой төсөл шалгарсан. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд баригдаж буй Ханбумбат нисэх буудал “Орон нутгийн шилдэг бүтээн байгуулалт” дээд шагналыг хүртэв.

Өмнийн говийг дэлхийтэй холбох энэ нисэх буудлын гэрээлэн гүйцэтгэгчээр "Арц Суварга" компани ажиллажээ. Тус компанийн захирал Ш.Алтансүх “100 хувь Монгол инженер, техник, мэргэжлийн 700 орчим хүний хүч хөдөлмөрөөр боссон энэ нисэх буудал 2012 оны орон , нутгийн шилдэг бүтээн байгуулалт төслөөр шалгарсанд тун баяртай байна. Биднийг энэ ажлыг хийж чадах эсэхэд олон хүн эргэлзэж байсан ч бид өндөр зохион байгуулалт, нарийн төлөвлөлттэйгөөр хийж чадлаа. Нисэх буудал маань энэ орон нутгийн эдийн засаг, нийгмийн хувьд илүү нээлттэй болгож, хөгжил авчирна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Оюу Толгойн ХХК-ийн жижиг дунд бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн 50 гаруй компани үүд хаалгаа нээн, өнөөдөр амжилттай ажиллаж байна. Байнгын ажиллагаатай нисэх буудал нь ажлын байр нэмэгдүүлэх бизнесийн хөгжлийг түргэсгэхэд тустай. Ямар ч дэд бүтэцгүй, говийн аагим халуун, цаг агаарын эрс тэс нөхцөлд олон улсын стандартын нисэх буудлыг асар богино хугацаанд барьж чадсан нь Монгол инженерүүдийн ур чадвар, мөн дэлхийн шилдэг тоног төхөөрөмжийг ашигласны үр дүн юм.

Нисэх буудлыг барьж дуусгасан нь Оюу Толгой төслийн хувьд ирээдүйд хүрэх олон бахдам амжилтын нэг юм.

Ханбумбат нисэх буудлын хөөрч буух зурвас нь нийт 3250 метр урт, 45 метр өргөнтэй. Иргэний тээврийн Боинг 737-800 болон ачааны С-130 зэрэг онгоц хүлээн авах чадалтай. Мөн нисэх зурвасын аль ч талаас бууж, хөөрч болно.

Монгол архитектор нисэх буудлыг Монгол гэрийн хэв маягаар зэс алтны өнгө хоршуулан бүтээжээ. "Арц Суварга" компани нисэхийн хөөрч буух зурвас цутгахдаа АНУ-д үйлдвэрлэсэн "Гомако" бетон цутгалтын машиныг тусгайлан захиалж авчирчээ. Энэ аварга машин 44 см-ын зузаантай, 7,5 метр өргөн нэг метр урт замыг ганцхан минутад цутгах хүчин чадалтай. "Оюу толгой" төслийн хүрээнд орон нутагт хийж байгаа нийт 12 дэд бүтцийн төслийн нэг нь "Ханбумбат" нисэх буудал юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан