Монголд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг импортын худалдаа эрхлэгчдийг нэг дор цуглуулсан “Дистрибьютер Монголиа-2012” үзэсгэлэн өнгөрөгч баасан гаригт нээгдэв.
Тус арга хэмжээнд импортлогчид албан ёсны дистрибьютер байгууллагын оргинал хоол хүнс, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бэлэн хувцас, алт, үнэт эдлэл, цахилгаан бараа, барилгын материал болон тоног төхөөрөмжүүдийг дэлгэжээ.
Монголын импортын зах зээлд гадаадын брэндийг борлуулах албан ёсны эрх бүхий “Volkswagen”, “Ramsey”, “Nike”, “Samsung", “Grundig”, ‘Toshiba”, “Haitai”, “Vichy”, “Iibero”, “Mentos”, “Avon”, “Nestle” зэрэг 50 гаруй компани оролцлоо.
“Монголын импортын зах зээлийн өнөөгийн байдал, боломжууд” сэдэвт хурлын үеэр брэндийн болон хуурамч барааг импортоор оруулж ирдэг байгууллагууд зэрэгцэн оршсоор байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.
Иймд хэрэглэгч, дистрибьютер байгууллагууд өөрсдийнх нь бараанууд албан ёсны эрхтэй, чанартай, баталгаат хугацаатай, оргинал гэдгийг худалдан авагчдад таниулж, хууль бус импортлогчдыг зах зээлээс гаргах тухай ярив.
О.Бат-Ундрах