Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаар нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээлэл танилцуулав.
Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх:
-Экспорт өмнөх оны мөн үеэс 21 хувиар өсөж, 15 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 8.7тэрбум ам.доллар нь нүүрсний орлого байна.
Харин импорт өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн. Удаан эдэлгээтэй буюу автомашин, түүний сэлбэг хэрэгслийн импорт өссөн нь уул уурхайн экспортоос улбаатай. Төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:
Төвбанк энэ онд эдийн засгийн өсөлт 6.5 хувь байна гэж төсөөлж байна. Махны үнэ ихээхэн өөрчлөгдсөн тул хүнсний инфляцад нөлөөлнө. Шатахууны үнэ буурсан ч хангамж тогтворгүй байсан нь импортод нөлөөлсөн.
Инфляц сүүлийн гурван сарын турш 8 хувьтай буюу Төвбанкны зорилтын хэмжээнд байна. Инфляцыг тогтворжуулахаар ажиллаж байна. Гэвч энэ онд төсөв ихээхэн тэлсэн тул инфляцад эрэлтээр дамжин нөлөөлнө. Энэ нөлөөг аль болох бага байлгах зорилт тавин ажиллаж байна. Тодруулбал бодлогын хүүг 13 хувиас бууруулах шийдвэрээ Төвбанкны эдийн засагчид хойшлуулсан. Бодлогын хүүг нэмэхгүй, бодлогын хүү удаан хугацаагаар өндөр байх нь сайн зүйл биш. Бодлогын нэрлэсэн хүү хэвээр байгаа ч инфляц буурснаар бодит бодлогын хүү өссөн. Энэ нь мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байна гэсэн үг юм.
Өнгөрсөн онд импорт тогтвортой байсан нь гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл ашигтай байхад нөлөөллөө. Төмөр замын томоохон төслүүдийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн. Эдгээр нь импорт суурьтай төслүүд байв. Гэхдээ импортын машины тоо буураагүй. Япон машины үнэ хямдарсан. Сүүлийн саруудад олон улсын тээврийн үнэ өсчихлөө.
Засгийн газрын болон Хөгжлийн банкны зарим хэсгийг хугацааны өмнө төлсөн, төлөх хугацааг хойшлуулсан тул ойрын хугацаанд бондын том дүнтэй төлбөр байхгүй.
Өнгөрсөн онд зээл олголт 18 хувиар өсжээ. Гэхдээ хэрэглээний зээл бизнесийн зээлээс их байгааг бид арилжааны банкуудад анхааруулсан. Удахгүй хаврын бизнесийн зээл идэвхэждэг үеийг банкууд ашиглана гэж бодож байна. Урсгал тэнцэл сүүлийн 15 жилд анх удаа ашигтай гарав. Ингэснээр төгрөгийн ханшид эергээр нөлөөлнө. Ер нь эдийн засаг тогтворжив.
Энэ онд БНХАУ-ын эдийн засаг 4-4.5 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна. Сүүлийн жилүүдэд манай хоёр улс улс төр, эдийн засгийн сайн харилцаатай байгаа нь бидэнд сайнаар нөлөөлнө.
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар:
Цахим хөгжил, хaрилцаа холбооны сайд Н.Учрал АНУ-д ажлын айлчлал хийж, би айлчлалын багт ажиллаад ирсэн. Apple pay үйлчилгээг энэ оны эхний хагаст багтаан нэвтрүүлэхээр ажиллаж байна. 2023 оны арваннэгдүгээр сард тус компанитай анхны уулзалтаа хийсэн. Энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр банкуудтай яриа хэлэлцээ хийж байна. Нэг банктай гэрээгээ хэлэлцэлж дууссан. Одоо техникийн бэлтгэлээ эхлүүлнэ. Энэ үйлчилгээг ашиглаж эхэлснээр манай банкуудын картаар төлбөр хийх боломжтой. Мөн iOS системийг ашиглан манай улсад ч төлбөр тооцоо хийж болно.