“Шарын гол” ХК-ийн борлуулалтын орлого 2023 онд 25.6 хувиар, “Багануур” ХК-ийн борлуулалтын орлого 30 орчим хувиар өсжээ.
Эрчим хүчний хэрэглээ 2023 онд өмнөх оноос 40 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор чулуун болон хүрэн нүүрс олборлогч дотоодын компаниудын нийлүүлэлт өнгөрсөн онд өссөн үзүүлэлттэй байна.
“Шарын гол” ХК-ийн борлуулалтын орлого өнгөрсөн онд 25.6 хувиар өсөж, 100.8 тэрбум төгрөг, цэвэр ашиг нь 166 хувиар өсөж, дөрвөн тэрбум төгрөг хүрснийг Монголын Хөрөнгийн биржид тайлагналаа. Тайлант хугацаанд тус компани 1.7 сая тонн нүүрс борлуулсан ба үүнээс 97 гаруй мянган тонныг БНХАУ-д экспортолсон байна. Мөн Дархан, Сэлэнгэ зэрэг дотоодын жижиглэнгийн борлуулалт нь 45 мянган тонноос 68 мянган тонн болж, 50 орчим хувиар өсжээ.
Харин “Багануур” ХК-ийн борлуулалтын орлого 2023 онд өмнөх оноос 30 орчим хувиар өсөж, 213.1 тэрбум төгрөг хүрсэн байна. Тус компани алдагдлаа 3.5 дахин бууруулж, 9.5 тэрбум төгрөг болгосныг онцолж болохоор байгаа юм. Тайлант хугацаанд “Багануур” компани 4.6 сая тонн нүүрс борлуулжээ. Тус компанийн зүгээс зардлаа ерөнхийдөө танаж ажилласныг санхүүгийн тайлангаас нь харж болохоор байна. Тухайлбал: ерөнхий ба удирдлагын зардлыг 37 орчим хувиар бууруулжээ.
“Бэрх уул” ХК 2023 онд эрэлт, нийлүүлэлт хэвийн байсныг мэдээлж байна. Тайлант хугацаанд борлуулалтын орлого нь өмнөх онтой ижил түвшинд 1.9 тэрбум төгрөг байжээ. 2022 онд 5.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2023 онд алдагдлаа нөхөж, 1.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүнд хүүгийн зардал буурсан нь голлон нөлөөлснийг “Бэрх уул” компани онцоллоо.
Энэ оны хувьд Covid-19 цар тахлын дараах сэргэлт, ОХУ Украины дайн үргэлжилж байгаатай холбоотойгоор дизель түлшний үнэ буурахгүй байгаа зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр нүүрсний эрэлт өндөр хэвээр байх төлөвтэй гэж Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниуд үзэж байна.
Б.Энхжин