Төрийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, олон улсын байгууллага цаашлаад хувийн салбарт ч хүч сорьж буй О.Энх-Ариунаагийн ажлын түүхийг тодорхойлоход “туршлага” гэдэг үг чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөгжлийн эдийн засагч хэмээх мэргэжил саяхнаас л олны анхааралд өртөж эхэлж байхад О.Энх-Ариунаа 20 жилийн өмнө уг мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар АНУ-ыг зорьж байв.
Москвагийн эдийн засаг, статистикийн дээд сургуулийг статистикч мэргэжлээр төгсөж, эх орондоо ирээд төрийн байгууллагад 16 жил ажилласан. Тус сургууль түүний гэр бүлийн хувьд онцгой дурсамжтай газар гэдгийг тэрбээр онцолсон.
Тэр аавынхаа төгссөн сургуульд, эзэмшсэн мэргэжлийг нь өвлөсөн бөгөөд тэнд нөхөртэйгөө ч танилцаж гэр бүл болжээ. Аав, нөхөр хоёр нь ч мөн статистикч мэргэжилтэй болохоор тэдний өдөр тутмын амьдрал тоо баримтуудтай салшгүй холбоотой гэнэ. Магадгүй тиймдээ ч тэрбээр статистикийг “Ертөнцийг харах цонх” хэмээн тодорхойлсон биз. О.Энх-Ариунаа оюутан ахуйн дурсамж, анх АНУ-д очоод автобусанд сууж мэдэхгүй учраас хурдны замаар алхаж явсан зэрэг сонирхолтой түүхээсээ бидэнд хуваалцсан юм.
Би ажлын гараагаа Үндэсний статистикийн хорооноос эхэлж байлаа. Хамт олноосоо их зүйл сурч, ажил яаж хийдэг гэдгийг тэндээс л мэдэж авсан. Дараа нь Сангийн яаманд ороод, 16 жил төрд ажилласан байна.
Тухайн үед АНУ-д тэтгэлгээр хөгжлийн эдийн засагч хэмээх мэргэжлээр зэрэг дээшлүүлэх томоохон боломж олдож байлаа. Анх Америкт очмогцоо дэлгүүр рүү яаж явахаа, ямар автобусанд суухаа мэдэхгүй болохоор хаягийг нь олоод алхаж байсан. Тэр үед хурдны замаар нь алхаж байна ч гэж мэдээгүй, эргээд бодохоор инээд хүрдэг юм.
10 гаруй жилийн ажлын туршлагатай, өөрийгөө гайгүй түвшинд ярьчихна хэмээн тодорхойлж байсан би 18, 19 настай америкчуудтай нэг хичээл үзээд амаа ангайж байлаа. Багш нь л зөвхөн лекц уншаад байдаггүй, хүүхдүүд өөрсдийн уншиж, судалж ирсэн зүйлсээ “Миний бодлоор, миний судалснаар” гээд л ярьчихдаг юм билээ.
Тэр хүн ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран хүнийг хүн гэдэг утгаар нь адил тэгш харьцах ёстой гэж боддог.
Гэхдээ бас хоосонгүй. Төрийн байгууллагад ажилласан туршлага маань хэрэг болсон. Тэдгээр оюутны мэдэхгүй зарим зүйлийг би аль хэдийн ажлын шаардлагаар судлаад мэдчихсэн болохоор тэдэнд зааж, зөвлөөд харилцан суралцдаг байсан гэх үү дээ.
Би “Оюу толгой” компанийн Орон нутгийн харилцааны хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажилладаг. Төрийн байгууллагаас гараад, олон улсын байгууллагад ажиллаж үзсэн. Одоо хувийн салбарт хүч сорьж байна. Ер нь ямар ч зүйл хийсэн, бидэнд дор хаяж нэг шинэ зүйл заавал үлдсэн байдаг. Тийм учраас залуучуудыг өсөж дэвжээсэй, өөрийгөө сориосой гэж уриалахыг хүсдэг.
Миний амьдралдаа баримталдаг гол зарчим бол “Хүмүүстэй ижил тэгш харьцах”. Тэр хүн ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран хүнийг хүн гэдэг утгаар нь адил тэгш харьцах ёстой гэж боддог.
АНУ-д байх хугацаандаа Дэлхийн банканд дадлага хийсэн нь миний хувьд их чухал мөч байсан. Олон улсын томоохон байгууллагууд бусад улстай харьцахдаа юу баримталдаг, хэрэгтэй материалаа хэрхэн бүрдүүлж байна гэх мэт олон зүйл сурсан. Тэдгээрийг Монголд ирээд хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Ер нь аливаа юмыг цогцоор нь харах гэдэг их чухал.
Олон жил төрд ажилласан бас гадаад руу суралцахаар явсан гээд төдийлөн хөдөө орон нутаг руу явах боломж олддоггүй байлаа. Харин "Оюу толгой" компанид ороод, Өмнөговь аймагт ирж ажилласнаар миний хувьд олон эерэг өөрчлөлт гарсан гэж боддог.
Өмнө нь дандаа макро түвшинд төлөвлөж ажилладаг байсан бол одоо нутгийн иргэдтэй тулж харьцаж байна. Орон нутгийн хөгжил дэвшил нүдэнд дээр л ил харагдаж байгаа нь сайхан санагддаг юм.
Заримдаа хэтэрхий их ажил гээд гэр бүлдээ тэр бүр цаг гаргаж чадаагүй юм шиг санагддаг. Одоо бол ач зээ нарыгаа цуглуулаад, боломж олдвол тэдэндээ цаг гаргахыг зорьж байна. Чөлөөт цагаар нь жижиг АХА тэмцээн зохиох гэх мэтчилэн төлөвшилд нь анхаарч байгаа.
Статистик миний өдрийн тутмын амьдралтай салшгүй холбоотой. Аав, нөхөр хоёр маань ч адилхан мэргэжилтэй болохоор мэдээ үзэж байхдаа хүртэл "Энэ тоо баримтыг ингэж үзүүлбэл илүү сонирхолтой байж дээ" гэх мэт яриа бидний хооронд өдөр бүр шахам өрнөдөг. Ийм ч болохоор мэргэжилдээ их хайртай бас бахархаж явдаг.
Гэрэл зургийг Б.Даваа