gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     9.13
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улс төр хэмээх “хярамцаг”

Улс төр
2010-11-13
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-11-13
"Хүний мөр" гэдэг Монгол киноны нэгэн үйл явдал санаанд байна. Монголд алтны хайгуул хийж явсан герман нөхөр ном уншиж сууснаа газарч Чимэдээс "Хярамцаг гэж юу вэ?" хэмээн асуудаг. Түүний асуултад Чимэд "Олон юм хольж хутгалдахаараа хярамцаг болдог юм" гэж хариулсан байдаг билээ.

Хярамцаг гэж юуг хэлдгийг одоогийн зарим нь мэдэхгүй мөнөөх герман шиг будилах биз. Товчхон хэлэхэд малын гэдэс дотор, таван цул, цус гээд тэр бүхнийг гүзээнд нь хийж бэлтгэсэн жинхэнэ Монгол хүнс л дээ.

Тэгвэл улс төр яагаад хярамцаг болов. Энэ тухай тайлбар хайя. Хярамцаг гэдэг юу вэ гэдгийг мэдэх хүнд бол харьцуулаад бодоход үнэхээр ойлгомжтой л доо.

Монголын улс төрийн өнөөгийн дүр зургийг дурандвал санаанд багтамгүй бүхэн л харагдах. Монгол орны хувь заяаг 90 жил үүрч ирсэн ах намын хурал болж нэрээ солив. Харин бодлого, чиг шугамын өөрчлөлт бараг гарсангүй. Үүнийг нь хүмүүс түмэн янзаар хүлээн авч байна.

Ху нам Ма нам боллоо гэнэ. Хурлын явцыг урьдын адил урьдчилсан сценариар боллоо гэж ажиглагчид тайлбарлаж байх юм. Нэрээ солих шийдвэр гармагц л МАХН гэсэн бичээсээ МАН-ын XXVI их хурал болгочихож байгаа нь ч ойлгомжгүй. Дахин сэргэсэн МАН хэзээдээ XXVI дахь хурлаа хийдэг байна аа гэж гайхах хүн олон байв.

Бас энэ нам нурчихлаа гэх хазгай тайлбар хэлэгчид ч цөөнгүй. Нидэр дээрээ намын зохион байгуулалт амин сүнс нь болж байдаг УИХ, Засгийн газрыг ч эрх зүйн хувьд чадамжаа алдлаа гэцгээх нь бий. Үүнтэй зэрэгцээд хуучин МАХН-ыг сэргээнэ. Буурин дээр нь ханаа дугуилна гэж байгаа нөхөд ч олон байх юм. Үүнийг сонссон МАН-ынхан манай хуучин нэрийг 5-10 жил хэн ч ашиглах хийгээд өмчилж болохгүй гэсэн хууль гаргаж байгаа гэх. Энэ нь хэн нэгэн эр "Миний салсан авгайтай төдөн жил хэн ч ханилж, хавьтаж болохгүй" гэсэнтэй адил сонсогдоод байгаа.

За тэгээд МАН шинэчлэгдэн төлөвшихөд их зай байх шиг. Туг бэлгэдэл ч яахав. Гялалзуулаад хийгээд авна. Харин 150 мянга гаруй гишүүнээ бүрэн МАН-ынх болгож авна гэдэг их ажил шүү дээ.

Тэгтэл төр, засгийн толгойд хуучин МАХН-тай "ханилан сууж" байсан Ардчилсан намынхан дотроо хагаралдаад сүйд. Н.Алтанхуягаа хусна л гэнэ. АН Засгийн газраас гарах учиртай л гэнэ. Үгээр зодолдож, үйл ажлаараа дайтаад л. Нам дотроо "Онц их хурлын төлөө хөдөлгөөн" гэгчийг байгуулаад өдөр бүр хэрүүлийн үг чулуудацгаагаад л...

Төр, засгийг айлгаж байгаа хоёр нам нэг л бишээ. АН-ынхны намын даргынхаа суудлын төлөө өрсөлдөөн бүр цагаандаа гарчээ. ҮЗХ-ны хурлаа дөхөөд ирэхлээр бүр "алалцах" шинжтэй. Юун төр, засгийн ажил алба... Сандал суудлын төлөө улайрч байна. Гудамжны улстөрчид ч АН-ыг үймүүлэхэд гол рольд нь тоглох болов. Хэрэгт орохоос бултаж АН-д нуугдсанаа мартсан Л. Гүндалай, саяхан гудамжинд цагаан хоолой бариад хашгирч явсан "гудамжны улстөрч" Ж.Батзандан мэтийн нөхөд намын дарга болох санаатай гэнээ.

З.Энхболд гэдэг нөхөр аль хэдийнээ АН гэдэг уулын орой дээр гарчихсан дэвээд л. С.Эрдэнэ болохоор гэмтэн биш гэгдэхээс урьдал болгон улмаар АН-ын даргын суудал руу нисэх шүхрээ задлах гээд яаравчлан яваа. Тийм болохоор Монгол түмний итгэлийн нэгэн үзүүр АН-ыг дотроо хамгийн их зөрчилтэй нам гэж болох юм. Яг өнөөдөр харахад хөл, толгой нь хаана байгааг бүү мэд.

Ингээд хоёр нам дахь бужигнаан угаас углуурга муутай улс төрийг хярамцаг болгож гүйцлээ. Улс төр нь тийм болохоор нөгөө л албан тушаал, хайр шагнал, тендерийн наймаанууд, авлига энэ тэр гэсэн бусармаг бүхэн арилахгүй нь дээ.

Зарим бодлого тодорхойлохыг санаархагчид хоёр нам одоо л хэлэлцээрийн ширээнд суух байх гэх юм. Энэ үгийг сонсохуйд улс төр гэдэг эдүгээ цагт хөрөнгийн бирж дээрх наймаа арилжаа шиг дүр төрх л санагдах.

Ээ дээ, энэ хярамцаг болж холилдсон улс төрийг яалтай билээ.

Д.Бичээчхүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан