gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Х ТҮЦ" хамтлагийн жүжигчин МУГЖ Одончимэгийн хадам ээж, Төрийн шагналт зохиолч До.Нямаа гуайн гэргий З.Отгонбаяр: Ээж ээ, би явлаа гээд л гарсан, эргээд ирэх болов уу гээд би 20 жил хүлээлээ

Соёл урлаг
2008-02-29
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2008-02-29

Энэ удаагийн "Гэргий" буланд "X ТҮЦ" хамтлагийн жүжигчин МУГЖ Одончимэгийн анхны хадам ээж, төрийн шагналт До.Нямаа гуайн гэргий З.Отгонбаяр уригдлаа.

-До.Нямаа гуай та хоёрыг хаа холоос хоёр биенээ зорьж учирсан гэдэг юм билээ. Хангайн бүсгүй говийн бэр болсон түүх их сонирхолтой болов уу? Та сайхан дурсамжуудынхаа нэгээхэн хэсгээс хуваалцаач?
-Би Ховдоос, Нямаа Дундговиос Улаанбаатар хотод ирж Хүн эмнэлгийн техникумд суралцаж байхдаа анх танилцаж байлаа. 1957 он юм. Нямаа эхээс хоёул байгаад ах нь Хүн эмнэлгийн сургуульд ирээд дүүгээ 7-р анги төгсгөөд дэргэдээ авсан нь тэр байж л дээ. Нямааг сургуульд ирснээс нэг жилийн дараа би техникумд өөрийнхөө хүсэлтээр ирж байлаа. Би эхээс 11-үүлээ. Хамгийн бага охин нь болохоор их эрх. Том ах маань манай Эрдэнэбүрэн сумын сургуулийн захирал гавьяат багш Цагаан гэж хүн байсан юм. Намайг 7-р анги төгсдөг жил ах миний нэрийг 8-р ангид элсэнэ гээд өгчихсөн байхыг үзээд би их дургүйцэж хот явъя, эгчдээрээ очьё, эмч болъё гээд ээжээсээ уйлаад гуйгаад. Тэгтэл ээж том ахад хэлж л дээ. Дүү чинь хот явъя гэнэ. Эгч рүү нь явуулъя гээд. Миний эгч 10-р ангиа төгсөөд хотод Анагаахын сургуульд хуваарилагдсан юм. Тэгээд л би Хүн эмнэлгийн техникумд суралцаж ханьтайгаа учирч байлаа? Манай техникумд оюутны анхдугаар наадам болж дуулж бүжиглэдэг хэсэг хүүхдийн хамт оролцоод сургуулиасаа шалгарсан юм. Тэр наадамд "Тагтаа" шүлгийг гайхалтай уншидаг Нямаагийн ангийн охин ангидаа ороод дэггүйтэж Нямаа өчигдөр Отгонбаяртай бүжиг хийгээд гэж л дээ. Гэтэл Нямаа надтай бүжиг хийх нь битгий хэл наадамд ч огт очоогүй байгаад Отгонбаяр гэж ямар охин байдаг юм харъя гэж бодоод анх удаа харсан юм гэсэн. Дараа нь надтай дотносох гэж өвлийн өвгөн болоод Отгонбаяр миний хүү ирж бэлгээ аваарай гээд... Тэгж л бид анх дотносож байлаа.

-Анх та Нямаа гуайг их голонгуй байсан гэсэн. Тэгээд юу нь таныг татаад гэргий нь болгочихов оо. Танилцах гээд захиа бичиж атгуулах гэсэн боловч халгаадаггүй. Тэгсэн ангийнхаа хүүхдээр дамжуултал шувуу шиг дараад авсан гэж хожим хань тань номоидоо бичсэн байдаг юм билээ?
-Анх эхлээд. намхан нуруутай гээд л голдог байлаа. Ухаалаг, дөлгөөн зан нь намайг татсан. Тэр үед их ичимхий байж. Нямааг захиа өгөхөд нь авдаггүй. Тэгсэн нэг өдөр ангийнх нь хүүхэд Нямаад "Чи энэ Отгонбаярт захиа өгөх гээд байгаа юм уу" гэж   Нямаа тэр үгэнд нь зовоод "Үгүй" гэж л дээ. Тэгтэл ангийнх нь хүүхэд "чи өгөх гэж л байна ш дээ. Юундаа маяглаад байгаа юм, надад аль би аваачаад өгье гэхэд нь олон хоног хадгалаад нугалагдаж үрчийсэн захиагаа шинэ цаасан дээр хуулаад өгч байсан гэсэн. Өнөөх хүүхэд нь надад ирээд май ав гэхэд нь би  авахгүй гээд. Тэгсэн хажууд шидчихээд гараад явчихгүй юу. Би зовсондоо дэрээрээ захиаг нь дараад авсныг хожим үргээд нисчихвий гэж шувуу шиг дараад авсан гэж номондоо бичсэн байсан.

-Нямаагуайгаас өөр хүнтэй суусан , бол тэгж амьдрах байсан болов уу гэж төсөөлж байсан удаа бий юу? Ер нь та сонгосон амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?
-Сонгосон амьдралдаа сэтгэл хангалуун байлгүй яахав.  Амьдралд олдошгүй азтай учрал тохиолоор би ханьтайгаа учирсан гэж боддог юм. Нямаатай учраагүй бол хаана яаж амьдрах байсан бол гэж хааяа  бодно. Гэхдээ хүн зөв л явах юм бол амьдрал сайхан байна гэдэгт их итгэдэг юм. Нэг удаа П.Бадарч надад хэлж байна аа. Чи ийм том хүнтэй суусандаа баярлаж яв гээд... Тэгэхээр нь би "юу яриад байна аа, энэнээс сайхан нь байсан  юм шүү"  гэж цаашлуулаад бөөн инээд болж байсан  юм.  Ер нь хүн гэдэг нэг сэтгэлтэй нэг зүрхтэй явж чадвал амьдрал зөв сайхан л байна.

-Хань тань ханилсныхаа 50 жилийн ойг хийхээр төлөвлөөд буй тухай цухас дурьдаж байсан. Алтан хурим хийнэ гэсэн үг байх. Хэдийгээр дахин хуримлахаар төлөвлөөд байна?
-Надад мэдэгдсэн зүйл байхгүй. Гэнэтийн бэлэг барих гэж байгаа юм болов уу даа.

-Танай хүүхдүүд одоо хаана амьдарцгааж байгаа вэ? Хүүхдүүдээс тань аавынхаа авьяас чадварыг өвлөсөн зохиолч гарах нь уу?
-Манайх 5 хүүхэдтэй. Нэг охин, дөрвөн хүүтэй. Хоёр хүү маань гэр бүлээрээ Америкт амьдарч байна, нэг хүү маань Монголдоо барилгын инженер, том хүү аваарт орсноос хойш бие нь өвдөөд одоогоор хийсэн юмгүй. Харин бага охин ДОХ-ын төвийн их эмч хийдэг. Хүүхдүүдээс шүлэг зохиол бичдэг хүн байхгүй. Харин ганц охины минь 5 настай охин "Шөнийг сар чимнэ, өдрийг нар чимнэ, дэлхийг цэцэг чимнэ, намайг чи чимнэ" гэж бичсэн байгаа юм. Чамайг хэн чимэх юм гээд асуусан чинь мэдэхгүй гэж байна. Тэр маань л өвөөгөө дууриасан байж магадгүй.

-Танай том хүү Зоригийн тань анхны хань жүжигчин Одончимэг сая МУГЖ болсныг мэдсэн байх. Та нарын харьцаа ямар байдаг вэ? Олон жил ганц бие яваад саяхнаас хүнтэй болсон талаар яригдаж байсан. Та сонссон уу?
-Миний бэр авьяастай жүжигчин, сайн ч, сайхан ч хүүхэн. Чадварлаг жүжигчин юм чинь авах ёстой шагналаа авлаа л гэж бодож байна. Одоо ч бидэн дээр ирдэг. Аав аа ээжээ гээд л гүйж явдаг юм. Манайд 25 настай байхдаа бэр болж ирж байсан юм. Нэг л өдөр над руу утасдаад "Ээж ээ, би явлаа" л гэж хэлсэн. Тэгээд л яваад эргэж ирээгүй. Эргээд ирэх болов уу гээд би 20 жил хүлээсэн. Одооноос хар хүнтэй болж байгаа гэж дуулдана лээ. Би болоосой ч гэж боддог байсан юм. Одоо болж л дээ. Гэр бүл бололцсон эрэгтэй эмэгтэй хоёрын аль алинд ухаан тэвчээр байх хэрэгтэй. Эр хүнд номын ухаан байгаад амьдралын ухаан байхгүй бол тэрний нь эм хүн нөхөж явах ёстой. Тэгж байж л сайхан гэр бүл байж чадна. Миний хоёр хүүхэд залуу байсан болохоор амьдрах ухаан тэвчээр байгаагүй юм болов уу даа. Хүүд маань номын ухаан дутаа юм болов уу. Тэгээд л эхнэрээ явуулаа юм байх гэж боддог юм. Тэрнээс хойш олон жил өнгөрч. Одоо хүүхдүүд маань тус тусынхаа замаар сайхан амьдарцгаагаад явж л байна.

-Зохиолч уран бүтээлч хүний ханьдаа зориулсан хайрын шүлэг яруу найраг их байдаг болов уу?
-Надад зориулж "Зулын бага охинд" нэртэй шүлэг анх зохиож байсан. Би ханийнхаа бичсэн шинэ бүтээл бүхнийх нь анхны уншигч болдог. Нутгийнхаа тухай бичсэн "Миний нутаг" шүлгэнд нь би их дуртай. Миний хань  "Шөнийн талд адуу янцгаана", "Тэнгэрийн хаяа" зэрэг номуудаараа 1993 онд төрийн шагналт зохиолч алдрыг хүртэж байсан хүн. Би ийм авьяас чадвартай хүний бүтээл болгоны анхны уншигч болдгоороо бахархдаг л юм.

-Ханьтайгаа хамтдаа элээсэн он жилүүдийг эргээд бодоод суухад хамгийн жаргалтай мөч хэдийд юм шиг бодогдох юм? Ханиасаа авсан хамгийн том бэлэг тань юу байв?
-Хамгийн жаргалтай мөч гээд яривал охинтой болсон үе минь юм. 4 хүүтэй болчихоод охинтой болохыг их хүсдэг байлаа. Тэр үед улаан малгайт нэртэй шоколад гардаг. Доторхийг нь идчихээд гаднах цаасыг нь ёолкон дээрээ тавиад ийм хөөрхөн охинтой болох юмсан гэж их хүсдэг байсан юм. Тэгээд л удалгуй охинтой болж миний хүсэл биелсэн дээ. Харин ханиасаа авсан хамгийн том бэлэг бол 1959 онд юм байна, Оросын "Эра" нэртэй 450 төгрөгийн цаг бэлэглэж байсан. Тэр үеийн 450 төгрөг гэдэг чинь их өндөр үнэ. Одооны мөнгөний ханштай харьцуулашгүй биз. Тухайн үед надад цаг бэлэглэсэн нь их учиртай. Би тэр үед цаг зүүж үзээгүй хирнээ байс гээд л хоосон бугуйгаа гаргаж ирээд л цагтай хүний дүр эсгэдэг байж л дээ. Тэгэхэд Нямаа цаг өгөх юмсан гэж бодсон юм гэсэн. Миний цагтай болсон тэр жил ээж маань өвдөөд хотод ирлээ. Би айлын отгон болохоор ээждээ их эрхэлнэ. Шөнө өвөрт нь унтахдаа өнөөх цагаа тэврээд унтчихна. Ээж нэг өдөр наадах чинь юу вэ гэхэд нь би цаг гэлээ. Тэгсэн ээж жаахан хүүхэд цаг зүүдэггүй юм эгчдээ өг гээд... Намайг жаахан л гэж бодсоор байгаа нь тэр байж. Сүүлд ээж маань нутагтаа очоод муу охин минь надад цаг үзүүлж байна, нэг хүнтэй болсон юм байлгүй гэж ярьж байсан гэдэг.

-Ярилцсанд баярлалаа. Аз жаргалтай урт удаан наслахыг ерөөе. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан