Иргэнд өмчлүүлэх газрын зориулалт
-Гэр бүлийн хэрэгцээний /нэг удаа үнэгүй/
-Аж ахуйн зориулалтаар
Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ
-Нийслэлд 0.07 хүртэл га
-Аймгийн төвд 0.35 хүртэл га
-Сумын төвд 0.5 хүртэл га
Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлээс гадна аль ч аймаг, суманд газар өмчилж
болно.
Газар өмчилж авах тухай өргөдөл
гаргах
-Өргөдлийн маягт бөглөх
Өргөдөлд дараах баримт бичиг хавсаргана.
-Гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн иргэний үнэмлэхний болон насанд хүрээгүй
гишүүдийн төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд
-Ам бүлийн байдлын тухайн хорооны Засаг даргын тодорхойлолт
-Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ
-Хүсэлт гаргасан газрын кадастрын зураг
Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах
-Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад дараалал, он, сар, өдөр, цаг,
минутыг тэмдэглэж гарын үсэг зурж тодорхойлолт өгнө.
Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдлийг хянаж, тухайн иргэн хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.
-Газар өмчлүүлэх тухай шийдвэр
-Кадастрын зураг
-Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлтээ харъя дүүргийн газрын
албанаас авсанаар газраа өмчилж авна.
Үүний дараа газар өмчлөх эрхийг баталгаажуулна
Засагдаргын шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно.
Давуу эрхээр худалдаж өмчлүүлэх
Газар эзэмших, ашиглах эрх үүссэн бөгөөд аливаа зөрчилгүй, тогтвортой суурьшсан
иргэний гэр хороололд байгаа хашааны газрын хэмжээ нь үнэгүй өмчлүүлэхээр
хуульд заасан хэмжээний газрын 25 хувиас хэтрээгүй бол уг илүү хэсгийг тухайн
эзэмшигч нь давуу эрхээр худалдан авч өмчилж болно.
Тухайлбал, Засгийн газрын 103 тоот тогтоолын дагуу Улаанбаатар хотод иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх 1 м/квадрат газрын үнэ 13200 төг болно.
Газраа өмчлөн авснаар
-Захиран зарцуулах эрх үүснэ
-Эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болно. /барьцаалах, өвлүүлэх, зарах
гэх мэт/
-Газрын төлбөр, татварын зөрүү:
Эзэмшигч 700м2
3080 төгрөг
Өмчлөгч
700м2 2772 төгрөг
Жишээ нь өмчлөн авсан газрын татварын
үнэ:
700 ам.метр * 13200 төг = 9240000 төг
Үл хөдлөх хөрөнгийн татвар 0.06 хувь ба үүнээс 95 хувийг чөлөөнө.
9240000 төг * 0.006 * 0.05= 2772 төгрөг болж байна. Үл хөдлөх хөрөнгийн
татварыг жилд нэг удаа төлнө.