gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Нацагмаа: Гэдэсний халдварт өвчин эрт илэрч байна

Эрүүл мэнд
2008-02-27
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-02-27

Урин дулаан цагт гэдэсний халдварт өвчин ихэсдэг. Ялангуяа хавар болоход хөлдсөн муу ус, бохир гэсч дээрх өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн үед гэдэсний халдварт өвчнөөр хүүхэд илүү өвчлөх болжээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн эмч Д.Нацагмаатай ярилцлаа.

-Хавар болоход гэдэсний халдварт өвчин ихэсдэг гэсэн. Уг өвчнөөр өвдсөн тохиолдолд шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?
-Энэ нь амьсгалын замаар халдварладаг, зургаан төрлийн типийн вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин юм. Хүүхдүүд 2-3 удаа ханиад тусвал биеийнх нь дархлаа сулардаг. Үүнээс үүдэж ходоод, гэдэс нь хямарч шингэн зүйлээр гүйлгэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Цаашид шингэн их алдвал хордлогод орж, гэдэсний халдварт өвчин болдог.

-Тэгвэл насанд хүрсэн хүнд энэ өвчний шинж тэмдэг нь яаж илэрдэг вэ?
-Энэ өвчнөөр насанд хүрсэн хүн өвдөх нь элбэг. Идэж буй хоол хүнс, амьдарч байгаа орчин нөлөөлнө. Өвчилсөн тохиолдолд хэвлийгээр базалж өвдөх, хоолонд дургүй болох, олон удаа цустай өтгөн гарах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Уг өвчнөөр хүүхэд хэр их өвчилж байна вэ?
-Гурван сараас хоёр нас хүртэлх хүүхдүүд их өвчилж байгаа. Энэ нь эх, эцэг хүүхдээ өвдөхөд эмчид ханддаггүй, дур мэдэн буруу эмчилгээ хийдгээс болдог. Тухайлбал хүүхэд ханиагаад эхлэхэд 1-3 төрлийн антибиотик уулгадаг. Гэтэл антибиотик уг өвчинд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Үүнийг эцэг, эхчүүд мэдэхгүй байна. Нөгөөтэйгүүр антибиотик нь хүүхдийн дархлааг сулруулдаг.

-Тэгвэл гэрийн нөхцөлд эмчлэх боломж бий юу?
-Хамгийн чухал нь өвчин хүндрээгүй үед зөв эмчлэх хэрэгтэй. Үүний тулд халуун бүлээн усанд суулгах, аньсаар утах, зөгийн балтай сүү, дархлаа сайжруулах витамин өгч, чанартай хоол хүнс идүүлэх нь зүйтэй. Мөн бүрэн эдгэртэл гэрээс гаргахгүй байвал зүгээр.

-Өвчин хүндэрсэн тохиолдолд аюултай юу?
-Насанд хүрсэн хүний хувьд тоохгүй явсаар өвчин нь хүндэрвэл гэдэс цоорох, түгжрэх, хэвлийд цус алдах зэрэг аюултай. Ингэснээр амь насаа ч эрсдэлд оруулж мэднэ. Дур мэдэн эмчлэлгүйгээр эмчид яаралтай хандах ёстой. Эмч ямар тип, вирусаар өвчилснийг тогтоон тохирсон эмчилгээг хийснээр төгс эмчлэгдэнэ.

-Гэдэсний халдварт өвчин үүсэхэд амьдарч буй орчин нөлөөлдөг гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хавар болж, цас хайлдаг. Үүнийг дагаад хөрсний бохирдол их хэмжээгээр бий болдог. Өөрөөр хэлбэл, ил задгай асгасан муу ус ууршсанаар халдвар тархах нөхцөл бүрддэг. Өмнөх жилүүдэд энэ төрлийн өвчний шинж тэмдэг дөрөвдүгээр сарын сүүлээр илэрдэг байсан. Гэтэл энэ жил хоёрдугаар сард илэрч байна.

Т.Ундрал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан