Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн үлдсэн ажлын хүрээнд 90 метрийн урт явган хүний гүүрэн гарцын суурь, тулгуур багана болон үндсэн бүтээцийн угсралтыг бүрэн дуусгажээ. Одоо шат, пандус, хайс, хашлага, саравч зэрэг нэмэлт хийцийг угсрах бэлтгэл ажлыг хангаж байна.
Явган хүний гүүр нь гурван орц, гарцтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд налуу зам болон явган зорчигчийн хэсгийг шийдсэнээр ахмад настан, хүүхдийн тэрэгтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой юм.
Гүүр ашиглалтад орсноор иргэд төмөр зам болон авто замын хөдөлгөөнөөс тусгаарлагдсан түвшинд зорчих боломж бүрдэж, явган зорчигчдын аюулгүй байдал, хүртээмж нэмэгдэх юм.

Таван шарын нүхэн гарц бүрэн ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гармын хүлээлтээс үүдэлтэй саатлыг бууруулан, тухайн бүсийн авто замын нэвтрүүлэх чадвар, хөдөлгөөний тасралтгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой аж.
Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар